sonin.mn
ХАНОЙ. /VNA/. Вьетнамын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн урилгаар хоёрдугаар сарын 12-14-нд БНАСАУ-д айлчилна. Энэ тухай Вьетнамын Гадаад хэргийн яамнаас даваа гарагт мэдээлэв.
“Хоёрдугаар сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханой хотноо болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг угтан энэхүү айлчлал болох юм” гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
“Ким Жөн Унтай хийх хоёр дахь уулзалт Ханой хотноо болно” гэж өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн билээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг