sonin.mn
МОСКВА. /АиФ/. Венесуэлийн Хяналтын ерөнхий газар тус улсын парламентын дарга Хуан Гуайдогийн хөрөнгийг шалгаж эхэлсэн байна. Энэ тухай Хяналтын ерөнхий газрын дарга Элвис Аморосо мэдэгджээ.
“Хуан Гуайдо нь эд хөрөнгөнийхөө талаархи мэдээллийг нуун дарагдуулсан юмуу хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд олон улсын байгууллагуудаас хууль бусаар мөнгө авсан байж магадгүй байна” хэмээн тэрбээр ярьсан байна.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан юм. Түүнийг АНУ хийгээд тус улсын холбоотнууд хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн сөрөг хүчнийнхний эсрэг хүч хэрэглэхгүй байхыг АНУ-ын эрх баригчид Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогоос шаардсан юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг