sonin.mn
БОГОТА. /TACC/. Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг венесуэлчүүд бүгд зовж шаналж байгаа хорт хавдартай зүйрлэсэн байна. Энэ тухайгаа тэрбээр телевизийн CNN компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Мадурогийн дэглэм бол Венесуэлийн бие дэх хорт хавдар, Энэ бол төрийн эрх мэдлийн бие даасан салаа мөчир, зах зээлийн эдийн засгийг устгасан дэглэм. Энэ бол ард түмнийг үгүйрүүлж, венесуэлчүүдэд өлсгөлөн авчирсан дэглэм юм. Венесуэлийг эмчлэх, аврах, сэргээн босгох цорын ганц арга бол Мадурог огцруулах гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн” гэж Дуке мэдэгдсэн байна.
Колумбын төрийн тэргүүний үзэж буйгаар, Мадурогийн засаг захиргаа “хэдийнэ амь тэмцэж эхэлжээ”. “Николас Мадурог би хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн гэж үзэж байгаа. Өнөөдрийн хувьд би Хуан Гуайдог Венесуэлийн цорын ганц хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэж байна” хэмээн Дуке нэмж хэлжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг