sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын цахим худалдааны “Amazon” компани “муж улс болон орон нутгийн зарим улс төрч”-ийн эсэргүүцлийн улмаас шинэ төв байраа Нью-Йорк муж улсад барих төлөвлөгөөгөө цуцалсан байна.
“Бид маш удаан бодож, тунгаасны эцэст төв байраа Нью-Йорк муж улсын Лонг-Айленд хотод барих төлөвлөгөөгөө цуцлах шийдвэрийг гаргалаа. Тус муж улсын улс төрчид энэхүү төлөвлөгөөний эсрэг байр суурь илэрхийлж, бидэнтэй харилцаа холбоо тогтоохыг хүсээгүй” гэж “Amazon” компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
Нью-Йоркчуудын дунд явуулсан санал асуулгын дүнд тэдний 70 хувь нь дээрх төлөвлөгөөг дэмжиж байгаа нь харагдаж байсан юм.
АНУ-ын цахим худалдааны тэргүүлэгч “Amazon” компани өнгөрсөн оны 11 дүгээр сард төв байр байгуулах хоёр байршлыг сонгосон тухайгаа мэдэгдсэн нь Нью-Йоркийн Лонг-Айленд болон Виржиния муж улсын Кристал сити байсан билээ.
Тус компани нь цаашид Виржиния муж улс дахь төлөвлөгөөгөө үргэлжүүлэн хэрэгжүүлэх бөгөөд өөр байршлыг хайх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.
2017 онд “Amazon” компани хоёр дахь төв байраа байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа олон нийтэд мэдэгдсэний дараа 238 хот тус компанийн төв байрыг байгуулах хүсэлтийг гаргаж байжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг