Төрд ч намд ч их цэвэрлэгээ хийхээ амлаад байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба түүний нөхдийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэв бололтой.
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
Улаанбаатар хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын даргад хүргүүлсний дараа дээрх шийдвэр гарсан нь хотын фракцынхныг нам дарж авах төлөвлөгөөний нэг хэсэг мэт харагдаж болох ч үнэндээ бол ганц М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас чөлөөлснөөр 60 тэрбумынханд хариуцлага тооцох амлалтад цэг хатгачихгүйг сануулсан хэрэг болж байна.
Учир нь МАН-ын нэр хүндийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш шороотой тэгшилж буй 60 тэрбумыг босгох бичлэгт нэр холбогдсон хүний нэг нь НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй. Түүнд хариуцлага тооцох ёстойг намын нөхөд нь хэдэн жилийн турш шаардаж ирсэн ч Нийслэлийн МАН-ын даргаас чөлөөлснөөр түр аргацааж ирсэн.
Төрийн албыг наймаалцана гэдэг бол төрийн эрхийг булаах гэсэн ёс зүйгүй үйлдлийн нэг хэлбэр. Харамсалтай нь, энэ төлөвлөгөөг нь мэдэх гэрч бичлэгийг дэлгэж тавиад байхад Авлигатай тэмцэх газар өөх ч биш булчирхай ч биш хариулт өгч аргацааж ирснээрээ нэг талдаа 60 тэрбум ба түүний талынхныг хамгаалсан ч гэлээ нөгөө талдаа МАН-ыг ёс зүйгүй улс төрийн хүчин болгон хувиргасан билээ.
С.Мөнхчулууны хувьд 60 тэрбумын схем боловсруулахад оролцоогүй ч намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй хотын даргад өрсөлдсөнөөр дүрмийнхээ эсрэг явсанд нь хариуцлага тооцож байна.
Хэдийгээр эцэг, эхийнх нь гэмийг хүүхэд нь үүрэх ёсгүй гэдэг ч ёс зүй төлөвшсөн оронд бол хүүхэд нь алдаа гаргасан бол төрийн өндөр албан тушаалтан нь уучлал гуйгаад хариуцлага хүлээдэг жишигтэй. Тэр бүү хэл хувийн хэвшилд нь ч энэхүү жишиг тогтсон.
Харин Монголд төрсөн дүү нь олон нийтийн газар танхайрч, хар тамхи, мөрийтэй тоглоомтой нэр холбогдсон байхад ч ичдэггүй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэнчлэн албан тушаалын нүх гарангуут л зүтгэдэг. Ийм л нэг дүрэмгүй увайгүй улс төрийн тоглолт МАН-д эцэс болж буйг харуулах нэг шийдвэр нь С.Мөнхчулууныг мөн намаасаа явуулах шийдвэр гаргасны нэг илрэл болов уу.
Улс төрийн нам хэн нэгний албан тушаалд хүрэх гишгүүр болсны тод томруун жишээ бол яах аргагүй 60 тэрбумын гэх дуулиан, дээр нь МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн эсрэг тоглолт хийсэн С.Мөнхчулуун нарын үйлдэл юм.
Нам бол нэг хүний хувийн тоглолт бус багийн тоглолт байдаг. Энэ агуулгаар нь бодсон ч албан тушаалын төлөө эрээ цээргүй зүтгэсэн, ёс зүйгүй хандсан хүмүүстээ хариуцлага тооцох шийдвэр гаргаснаараа МАН-д дахиад ийм увайгүй үйлдэл гарах ёсгүй юм.
С.Зориг агсны нэгдүгээрт улсынхаа эрх ашгийг, хоёрт нь намынхаа, гуравт нь бүлэг, фракцын, дөрөвт нь хувийнхаа эрх ашгийг бод гэсэн эрэмбэ алдагдчихаад байгаагийн уршгаар хариуцлагагүй үйлдэл хавтгайрсан. Харин энэ бүхнийг эрэмбэ дараад нь оруулъя гэвэл хариуцлага тооцохоос аргагүй.
Ардчилсан нийгэмд шилжсэн 30-аад жилийн түүхийг эргэн сөхвөл МАН-д гишүүнээ хөөсөн тохиолдол гараагүй байж болох ч сонгогчдын итгэлийг алдсан хүндээ хариуцлага тооцдог болох нь өнөөгийн бохирдсон төр, намыг цэвэрлэх хамгийн зөв хувилбар юм.
МАН-ын их цэвэрлэгээ цаашдаа хэнийг онилох бол...
Л.Ганзориг
Сэтгэгдэл0
ждү чидээ яах бол модонсүх ч ѳѳрѳѳ зохион байгуулсан хэрэг шиг харагдаад байгаа байгаа юм
Сандуй, Мөнхчулуунаас гадна М.Энхболд, Номтойбаяр, С.Баяр, Лүндээжанцан, Багабанди, Бадамжунай нарын авилгалчдыг намаасаа зайлуулах ёстой
Хүрэлсүх өөрөө 60 тэрбумд оролцож энд тэндхийн албан тушаалд авлига авч маш олон хүнийг шахсан байх үндэслэлтэй..ИНЕГ-ын дарга гахай Бямбасүрэн бол Хүрэлсүхийн шахааны хүн.
ждүчидээ яах бол модонсүх ѳѳрѳѳ зохион байгуулсан юм шиг байх юм
ЖДҮчидээ яах гэж байна хайцайлсаар байх уу оролдвол ѳѳрѳѳ онхолдчих гээд байна Хүрэлсүхээ
ЖДҮ чид эрүүдэн шүүгдэж байгаа. АСЕМчид Бондчид казинодож тарвалзаж байгаа.
60 тэрбумаа үнэн гээд нотлоод байхад дээд шүүх яагаад чимээгүй байнаа намийг нь татан буулгах ёстой юм бишүү
атигардоржийн ньюс.мн сайт бас мэдээ.мн сайтыг хаах хэрэгтэй. хаахгүй бол хор цацсаар л байх нь. нийгмийг бохиртуулж үймүүлсээр олон жил боллоо. өмнөд солонгос сингапур ингэж байж л нийгмээ цэвэрлэж хөгжүүлсэн.
Хэрвээ тэр 60 тэрбум үнэн юм бол хүрэлсүх яагаад 16 17 онууд хэлгүй дүлий байсан юм бол тэр үед шадар сайд байсан эрх мэдэлтэй дарга л байсан ш дээ
ХҮРЭЛСҮХЭЭ ЯАМ, АГЕНТЛАГААР БАЙГАА 60 ТЭРБУМЫН ГАР ХӨЛҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ АЖЛААС НЬ ХАЛЖ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙ.
Өөрөө шахаа бас хийчихээд тэднийгээ цэвэрлэж чадах уу? Чадахгүй.
хэлхэд амар хийхэд хүнд шүү
bagabandi gj bvhnii ehlel hort muujgai zvgeerl yavaad bh yum .
Битгий хуц. Завхан, Говь-Алтай аймгийг Монгол улс олон жил тоггүй хог дээр хаячихсан амьдралгүй болгосон тэр алдааг засаж Завхан голын усан цахилгаан станцыг бариулсан Багабанди даргаа хамгаалах нь бидний тэмцлийн эхлэл болно шүү. Хэнийг гүтгэж доромжлох гэж байгаагаа сайн бодоорой. Хуцаад байвал дайн дажин болно шүү. Завхан голын усан цахилгаан станц мянга мянган жил ажиллаж байхыг хүсье. Завхан нутгийн Багабанди та эрүүл энх урт наслаарай.

Bagabandi,cv Batbold,Munxorgil,Sugar gesen gemgvi tsarailsan garyyd
Манай хууль шүүхийн байгууллага ийм зүйл дээр чиг шугамаа барьж ажилладаг бмр юм.Намын дарга нь 60-н т.б үнэн гж барин тавин хэлээд бхд намыг нь татан буулгах хтэйшдэ.Намын дарга нь эгч дүү нараа хэд хэдэн албан тушаалд томилуулсан,дээр нь 60-н т.б үнэн гж бгаа юм бол өөрөө хэдий хир мөнгө төлснөө нотлоод гаргаж ирнэ бздэ.Гэтэл энэ асуудалд огт хамаагүй хүн шиг л шүлсээ үсчүүлээд бх юм,Хүрэлсүх.

Зөв, одоо 60 тэрбумын наад муу 2 увайгүй хулгайгаа ИТХ-аас хөөх хэрэгтэй.
Hii Hooson yariand yaj hariutslaga tootsoh geed bainaa.Tuunii orond banhariinhnii taraasan mungund hariutslaga toots
Тэр насанд хурсэн дуугийн уйлдэл энэ хуний ажил карьерт яагаад хамаатай болчихдог юм болоо.
ЖДҮХСангаас хулгай хийсэн нөхдүүдээ зайлуулахгүй бол Хүрэлсүхийн нам 2020 оны сонгуулиар гарахгүй шүү монголчууд сохорчихоогүй шүү
браво Топор
Браво Топор!
ЕС нь өөрөө дүүгээ,кабинетаа хулгайч ЖДҮ-чин болгоо биз дээ.хиймэл шүдтэй арсан.
60 тэрбум МАН-хан тэрчигээрээ хариуцлагаа хүлээ. Хүрэлсүх ч 60 тэрбумаас гадуур байгаагүй нь ойлгомжтой. Тэр бичлэгийг нь дэмжээд хэрэгжүүлсэн хүн нь ш дээ.

СҮХээр эхэлсэн нэртэй хүний байгуулсан намыг СҮХ-ээр төгссөн нэртэй хүн устгаж үгүй хийх нь гэсэн үг үнэн болж таарлаа. ХХ-ны дарга Батбаатар гэж нэг хогийн тантан гараад иржээ. Улаанбаатар хот НАМгүй байх нь зөв юм байна. Зандан хүүг 56 сая доллартай нь Хөшигийн хөндийрүү явуулаад л Улаанбаатарт Нам байх шаардлагагүй болгочих хэрэгтэй. Хурлаа ч тэндээ Хулгайгаа ч тэндээ хийгээд байж байг.
Залуу хүн цаашид зөндөө зүйл хийх нь ойлголмжтой, Хөлснийхөн авдаг мөнгө нь багсаад ирхээр хэвийн амьдралдаа орох байлгүй дээ, эрх биш Монгол хүн байна даа
Хүүк амжилт
Ерөнхий сайд ар талгүй гэж л ичих ч гүй хасч бана, удгүй өөрөө огцрох цаг ирнээ
Хүрэлсүх 2016 онд 60 тэрбум худлаа гээд л байсан биз дээ. Одоо бусдыгаа намнах болохоор 60 тэрбум үнэн гээд л ,халж солихдоо ашиглаад байх юм.
МАН 60 тэрбумаа хүлээн зөвшөөрч байгаа бол ардтүмнээсээ ууйлалт гуйгаад ,намаараа л хариуцлага хүлээх ёстой. .Одоо бүр албан тушаалын төлөө хүн хамаагүй халах шалтгаан болоод байна ш дээ.
Хүрэлсүх өөрөө 60 тэрбумд оролцож энд тэндхийн албан тушаалд авлига авч маш олон хүнийг шахсан байх үндэслэлтэй..ИНЕГ-ын дарга гахай Бямбасүрэн бол Хүрэлсүхийн шахааны хүн. Хүрэлсүх өөрөө 60 тэрбумын схемтэй танилцсан шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан Хүрэлсүх, Оюунэрдэнэ нарыг намаас хөөх хэрэгтэй.

6О болон ЖДҮ гэх мэт овоорсон асуудлаа цэгцлэнэ гэж төрийн эрхийг нэг хэсэг нөхөд бүрэн авсан.Одоо шуудраад орчихмоор юм.Харж л байя.
Муусайн эсэргүүнүүдээ эхнээс нь Шархаданд ч юмуу Хамбын овоонд ч яадаг юм аваачаадбууд ямар сураагүй юм биш. МАН-ынхаан
2020 оны МАН мандахуу сөнөхүү - ЖДҮ гээ хэрхэн шийдэхээс хамаарна
Хүрэлсүхэд баяр хүргэе,,, Намд төрд ийм хууль дүрэмээ биелүүлсэн зоримог шийдвэр дутаад байна ш дээ, Удирдах зөвлөлийн шийдвэрээ сөрдөг гишүүн бол дайсан л гэсэн үг биз дээ, хөөх нь түмэн зөв