sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэх асуудлаархи АНУ-ын байр суурьт Германы Канцлер Ангела Меркель сэтгэл түгшиж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
“Оросын хий дамжуулах хоолой барих асуудалд хандахдаа баримталж буй Цагаан ордны түрэмгий бодлого болон Америкийн Засаг захиргааны зүгээс авч хэрэгжүүлж болзошгүй байгаа хатуу арга хэмжээнүүдэд А.Меркель санаа зовниж байна” хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.
АНУ-ын эрх баригчид Герман болон Европын Холбооны гишүүд тэр дундаа Бельги, Францын хооронд зориуд санал зөрөлдөөн үүсгэхийг зорьж байна гэж нэрээ нууцалсан хүмүүсийн мэдэгдсэнийг “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.
“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. “Умард Урсгал” хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай. Төслийг энэ онд хэрэгжүүлэх төлөвтэй байна. Хий дамжуулах хоолой барихыг Герман, Финланд, Швед улс зөвшөөрсөн бөгөөд одоо Дани улсаас зөвшөөрөл авах үлдсэн гэнэ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг