sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сансрын хүчин байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.
"АНУ-ын сансрын системүүд давуу талаа хадгалан үлдэж чадсан хэдий ч болзошгүй дайснууд хямралын болон сөргөлдөөний үеэр сансрын хүчнийг ашиглахад бидэнд саад тотгор учруулах арга замыг хөгжүүлж, өөрийн сансрын хүчин чадлын нөөц бололцоогоо ахиулж байна” гэж санамж бичигт дурджээ.  
Түүнчлэн Агаарын цэргийн хүчний яамны ивээл дор Конрессын зөвшөөрлөөр Сансрын хүчин байгуулах хууль зүйн үндэслэл боловсруулахыг АНУ-ын Батлан хамгаалах яам үүрэг болгосон байна. Алсдаа Сансрын хүчинд зориулагдсан тусгай газар байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Сансрын орон зайд АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах, түрэмгийллийг няцаах зэрэг нь Сансрын хүчний зорилго аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг