sonin.mn
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хоёрдугаар сарын 27-28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Вьетнамын нийслэл Ханой хотод уулзсаныхаа дараа БНХАУ-д айлчлах төлөвтэй байна. Энэ тухай “Yonhap” агентлаг Бээжин дэх эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус агентлагийн онцлон тэмдэглэснээр, өнгөрсөн онд Трамптай Сингапурт уулзсанаасаа хойш хэдэн долоо хоногийн дараа Ким Жөн Ун Хятадын дарга Си Жиньпинд хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөр тус улсад айлчилсан билээ. Тэрбээр Трамптай уулзахынхаа өмнө мөн Хятадад очсон юм.
Энэ удаад ч мөн ийм айлчлал хийнэ гэж “Yonhap” агентлагийн эх сурвалж үзэж байна. “Одоогийн байдлаар Ким Жөн Ун Хятадад гуравдугаар сард айлчлах магадлал өндөр байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. БНАСАУ-ын удирдагч өнгөрсөн жил Хятадын даргатай дөрвөн удаа уулзсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг