ЯРОСЛАВЛЬ. /RIA Novosti/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ хурандаа асан Сергей Скрипалийн ээж хүүгээ сураггүй алга болсонд тооцохыг хүсчээ. Энэ тухай түүний зээ охин Виктория Скрипаль мэдээлсэн байна.
Холбогдох өргөдлийг Москва хотын цагдаагийн газарт өгчээ. Энд мөн Скрипалийн охиныг бүртгүүлсэн байна. Викториягийн ярьснаар бол хэрэв Скрипалийг сураггүй алга болсонд тооцвол байр, машин, нохойг нь ээж нь авах аж. "Эд хөрөнгийг нь ямар нэг байдлаар хадгалах хэрэгтэй. Мөрдөн шалгах явцад тэдний хаана байгаа нь мэдэгдэнэ гэж найдаж байна" гэж Скрипалийн ээж хэлжээ.
РИА Новости агентлагийн сэтгүүлч Скрипалийн ээжийн гаргасан шийдвэртэй холбогдуулан тайлбар өгөхийг Лондон хотын цагдаагийн газраас хүсэхэд, түүнийг ОХУ-д сураггүй алга болсонд тооцсон тухай мэдэгдлийг тус улсын эрх баригчдаас хүлээж аваагүй гэсэн тайлбарыг өгсөн байна.
Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр эх орондоо ял сонссон ОХУ-ын ТЕГ-ын хурандаа асан Скрипаль болон охин Юлияг өнгөрсөн оны гуравдугаар сарын 4-нд Английн Солсбери хотод хордуулсан нь олон улсад шуугиан тарьсан билээ. Скрипалийг “А234” бодисоор хордуулсан хэрэгт ОХУ холбоотой гэж Лондоны эрх баригчид үзэж байгаа бол Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм.
Хурандаа асны биеийн байдал муудсан тухай “Times” сонин Их Британийн тагнуулын газар дахь эх сурвалжуудын мэдээллээс иш татан өмнө нь уламжилсан билээ. Скрипальд гэрт нь эмчилгээ хийж байгаа бөгөөд эмч нар түүнийг бүрэн эдгэрэхгүй байх вий гэж санаа зовниж байна гэж тус сонинд мэдээлсэн юм.
Ах нь нас барсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Виктория Скрипаль нэг бус удаа мэдэгджээ. Хэрэв үгүй бол тэрбээр ээжтэйгээ заавал холбоо барих байсан гэж үзэж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
ТАГНУУЛЫН гар орсон бол аллагыг ингэж бүдүүлэг алдаатай хйиж тэнэгтдэггүй юм үүнийг ангилчууд л өөрсдөө зохиосон байгаа юм
Ene doodoh unen teneg pizda be...
ОХУ-н КГБ энэ урваөгчийг тонилгох байсан бол шоронд л тонилгочих байсан.Англичууд оросыг гутаах гэж тэр азгүй амьтныг хороосон.Ер нь эх орноосоо урвасан бол тэр этгээд аль ч улсаас урвасан байсан адгийн л амьтан шүү дээ.Хойд Солонгосоос урвасан дипломатч ч,манай баяр,илжигдорж мэт нь ч яг адил.Үйлийн үрээ эдлэх ёстой.
энэ урвагч өвгөн бас ээжтэй аан?
лаларын муусайн урвагч нар
Энэ тагнуулч ялаа үүрээд шоронд суусан шүү дээ!!! Тагнуулчийг хорлосныг ойлгож байна аа, аан харин гэм зэмгүй энэ муу охиныг нь хордуулж яах нь вээ? Энэ бол яалт ч үгүй путины хийсэн ажил!!! Сая Кемеровод баахан хүүхэд шатаж галд өртсөн, зарим эх сурвалжаар галд шатсан шарил нь олдохгүй юм чинь гээд тоог нь нуусан гэж бүр оросын өөрсдийнх нь мэдээллийн гол сайтад бичсэн байсан!!! Энэ эмгэнэлт явдал бол цэвэр путины хариуцах ажил!!! Ямар ч хамаагүй аргаар гарч ирэхийн тулд хэтэрхий улайрч тэрний золиос нь жирийн иргэд болж байна!!! Путин манай сонгуульд нөлөөлж хогийн кармааны хулгайч эргүү мал оркуудын хаан жанхууг зориуд захиалгаар цагаан хуудсыг жанхуу руу уншуулж гаргаж ирсэн!!! Бүх баримтыг аль хэдийнэ устгасан.
Урвагч гэдэг бол УРВАГЧ л шүү дээ. Аль ч орны эрх зүй тэгэж л үзнэ. Урвуулж авсан тал нь яахав жаахан хамгаалах аядана биз. Гэсэн ч тэд нар ч гэсэн урвагч л гэж үзнэ. Хэрэгцээгүй болсон үедээ хэрэглэсэн кондом.