sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-БНАСАУ-ын удирдагчид Вьетнамын нийслэл Ханой хотод уулзсаны дараа цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар дахин дээд хэмжээний уулзалт хийж магадгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэв.
Цөмийн зэвсгээс бүрэн ангижрах зорилгод хүрэхэд цаг хугацаа ихээхэн шаардлагатайг М.Помпео “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.
Харин БНАСАУ-ын эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээний талаар хэлэхдээ, тус улс цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл хориг арга хэмжээг зөөлрүүлэхгүй гэжээ. Мөн тэрбээр, энэ долоо хоногт Ханой хотод болох дээд хэмжээний уулзалтын үр дүнгээс хамааран ажлын түвшний уулзалтуудыг үргэлжүүлэн зохион байгуулна гэж хэлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг