sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Гадны хүчнүүд Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд хүмүүнлэгийн тусламж гэгчийг ашиглаж байгааг манай улс эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лу Канг мэдэгджээ.
Венесуэлд энх тайван, тогтвортой байдал бий болно гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлээд, олон улсын дүрэм журам, үндсэн зарчмуудыг дагаж мөрдөхийг уриалсан байна.
Үндсэн хууль болон хууль, эрх зүйн хүрээнд яриа хэлэлцээ хийж, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах замаар улс төрийн шийдэл олохыг Венесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэнд бид дахин уриалж байна” гэж Лу Канг мэдэгдсэн байна.  
Түүнчлэн Венесуэлийн үндэсний тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад тус дөхөм болох зүйл хийхийг олон улсын нийгэмлэгт тэрбээр уриалсан байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг