sonin.mn
ХАНОЙ./Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болохын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Вьетнамын Ханой хотод хүрэлцэн иржээ.
Хоёр улсын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд болно. АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд болсон билээ. Энэ уулзалтын дүнд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн юм.
Хоёр дахь уулзалтаас Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар бодитой алхмуудыг авч хэрэгжүүлэх тухай илүү тодорхой тохиролцоонд хүрнэ гэж хоёр улсын удирдагчид найдаж байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг