sonin.mn
ХАНОЙ. /VNA/. “Вьетнамын нийслэл Ханой хотноо болох БНАСАУ-АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх дорвитой алхам болно хэмээн найдаж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэв.
А.Гутерреш энэ тухайгаа Женев хот дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулсан зэвсэглэлийг бууруулах бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн уг бага хурлын үеэр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва хэлэхдээ, энэ удаагийн дээд хэмжээний уулзалт тодорхой үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна гэжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг