sonin.mn
ХАНОЙ. /VNA/. БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга бөгөөд Хөдөлмөрийн намын дарга Ким Жөн Ун төлөөлөгчдийн хамтаар Вьетнамын нийслэл Ханой хотын төвд байрлах "Melia Hanoi" зочид буудалд хүрэлцэн ирлээ. БНАСАУ-ын төлөөлөгчид Лангшон мужийн Донгданг төмөр замын өртөөнөөс машинаар хөдөлж, 2 цаг 30 минутын дараа Ханой хотод хүрэлцэн ирсэн байна. 
Энэ сарын 27, 28-нд Ханой хотод болох БНАСАУ-АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНАСАУ-ын удирдагч хоёрдугаар сарын 23-ны үдээс хойш тусгай галт тэргээр Пёньяны төмөр замын буудлаас Ханой хотыг зорьсон билээ. 
Түүнчлэн тэрбээр Вьетнамын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгийн урилгаар тус улсад албан ёсны нөхөрсөг айлчлал хийх юм. 
Вьетнам болон БНАСАУ нь 1950 оны 1 дүгээр сарын 31-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоож байжээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш БНАСАУ-тай өрнүүлдэг хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцаагаа Вьетнам улс өндрөөр үнэлсээр ирсэн юм гэж “VNA” агентлаг мэдээлсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг