sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлын төлөө хуулийн таатай орчныг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргахыг БНХАУ-ын дарга Си Жиньпин уриалжээ.
Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жиньпин ХКН-ын Төв Хорооны хуульд тулгуурласан засаглалын комиссийн хоёр дахь удаагийн хуралдаанд үг хэлэх үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.
Энэхүү хуралдаанд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Ли Жаньшу нар оролцжээ.
Хуралдааны үеэр 2018 оны комиссын ажлын илтгэл тайлан хийгээд 2019 оны комиссын ажлын үндсэн чиглэлүүдийг тусгасан баримт бичгүүдийг баталсан байна.
Хууль дүрмийг боловсронгуй болгохын зэрэгцээ сангуудыг нэтгэх, урт хугацааны үр ашгийг бий болгоход хуулийн үүрэг оролцоог баталгаа хэлбэрээр ашиглахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллахыг энэхүү хуралдаанаар дамжуулан уриалсан байна. Түүнчлэн Хятадын хуулийн социалист тогтолцоог сайжруулах шаардлагатай байгаа хуралдааны үеэр онцлон тэмдэглэжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг