Гэрийн цэвэрлэгээг үүднээсээ биш хоймроосоо эхэлдэг
МАНАН-гийн “цорын ганц” толгойлогч, “заналт дайсан” М.Энхболдыг огцруулж, оронд Г.Занданшатарыг залж, Л.Оюун-Эрдэнийг ор залгуулан томилсноор “энх тайван” түр тогтсон боловч нэг сараас хэтэрсэнгүй. Шинэ удирдагчид өмч хувьчлалыг бүхэлд нь шалгах “аварга том” зорилт дэвшүүлснээс гадна Эрдэнэтийн 49%-ийг шалгахаар шийдвэрлэсэн нь эрх баригчдын дайн дажин дуусаагүй, харин ч өөр хэлбэрт орж, ужгирсан байдлаар үргэлжлэх нь тодорхой байна. Ингээд монголчуудын хууч өвчин хөдөлж 49%-ийн тал, 51%-ийн тал гэсэн хоёр бүлэгт хуваагдан маргалдан тэмцэлдэж, улмаар “үй олон” гэмт хэргүүдийг “эрэмбэлэх”, гэмт хэргүүдийг “барьцаалах” гэх мэт хөгийн үйлдэл гаргаж эхлэв. Гэтэл энэ бүхний цаана, бас гүнд хур их гэмт үйлдэл, гэмт хэргийн асуудал байгааг манайхан мартаж байна. Энэ тухай өгүүлсү…
Төр засгийн хур гэмт хэрэг хийгээд түүнийг шийдэхүй
Эрдэнэтийн 49%-ийн хэргийг шалгаж эхэлсэн нь зөв үү, буруу юу гэсэн асуулт тавьж түүгээр маргалдаж хэрэлдэх нь илүү зан юм. Хэрэв 1 гэмт хэрэг бол шууд шалгаад шийдэж болно, 10 гэмт хэрэг бол аль нэгээс нь эхлээд бусдыг нь тэр жишгээр шийдэж болно, хэрэв 100 гэмт хэрэг бол гэмт хэрэг ихээр гарсан шалтгааныг арилгаж байж, дараа нь шийдэж болно. Үүнийг товч байдлаар: “Нэг бол тохиолдол, хоёр бол үзэгдэл, гурав бол зүй тогтол” гэсэн томъёоллоор илэрхийлж болно. Манайд төр засгийн гэмт хэрэг тохиолдол биш, үзэгдэл биш, харин зүй тогтол болтлоо “цэцэглэн хөгжсөнийг” нүдтэй болгон харж, чихтэй болгон сонсож, жигшин зэвүүцэж байна.
Манайд төр засгийн гэмт хэрэг нэг биш, арав биш, харин хэдэн зуугаар яригдаж байгаа. Үүнийг төр засгийн хур гэмт хэрэг гэж нэрлэж болно.
Засгийн Газар хур гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Эрдэнэтийн 49%-ийг барьж авчээ гэж ойлгож болмоор мэт. Гэвч 49%-ийн хэргийг шийдлээ гэхэд 51%-ийн асуудал босч ирэх нь гарцаагүй. Улмаар 65 тэрбумын, ЖДҮ-ийн гэмт хэргүүдийг шийдвэрлэх ёстой болно. Хэрэв ийм байдлаар үргэлжилбэл, мөн үргэлжлүүлбэл Засгийн Газар хур гэмт хэргүүдийг бүгдийг нь шийдвэрлэж, улмаар түүний дороос босч ирэх нь үлэмж эргэлзээтэй. Энд би хур гэмт хэрэг томъёололд хамаарах төр засгийн” үй олон” гэмт хэргийг тодорхой жагсаан бичээгүй, бас бичихгүй. Учир нь монголын олон нийт надаас дутахааргүй сайн мэдэж байгаа.
Харин манай төр засгийн дурын үйл ажиллагаанд, дурын салбарт, дурын түвшинд тоо томшгүй хур гэмт хэрэг хуримтлагдсан гэсэн дүгнэлт итгэлтэйгээр хийж болно.
Энэ тохиолдолд яах ёстой вэ ? Энд хоёр арга бий: Нэгдэх нь, аль нэг гэмт хэргийг эхлэн барьж аваад түүнээс цааш хөвөрдөн бусад бүх гэмт хэргийг шийдвэрлэх. Энэ бол Засгийн Газрын барьж буй чиглэл бололтой. Хоёр дахь нь, төр засгийн хур гэмт хэрэг үүсч, зүй тогтол болтлоо “цэцэглэн хөгжсөн” шалтгаан, үр дагаварт анализ шинжилгээ хийж, түүний уг үндсийг таслан, ахин гарах боломж, бололцоог хаах.
Нэгдэх буюу Засгийн Газрын баримталж буй аль нэгээс нь эхлэн хөвөрдөх арга буруу биш боловч төр засгийн хур гэмт хэрэг уул овоо болтлоо хуримтлагдсан нөхцөлд ихээхэн түвэгтэй, хүндрэлтэй, амжилт олоход ихэд эргэлзээтэй юм.
Харин хоёр дахь буюу уг үндсээр нь таслах арга нь хамгийн ирээдүйтэй, хамгийн зөв арга гэдэг нь эргэлзээгүй. Өөр нэг хувилбар бий бөгөөд энэ нь аль нэгээс нь эхлэн хөвөрдөхийн хамт уг үндсээр нь таслах аргыг хавсран хэрэглэх явдал болно.
Гэвч одоогийн байдлаар Засгийн Газар хөвөрдөх аргыг барьж авсан мэт боловч уг үндсээр нь таслах аргыг огт ярихгүй байна.
Нөгөө талаас Засгийн Газар аль нэг гэмт хэргийг барьж авснаар нийгэмд жигтэйхэн сүртэй дуулиан шуугиан үүсгэж, нийгмийг талцуулан, эцсийн дүндээ гэмт хэрэгтэй үхэн хатан тэмцсэн гэх улс төрийн оноо цуглуулах өргөн боломж бий болж, болгож байгаа юм. Ялангуяа 2020 оны сонгууль хаяанд тулж ирсэн нөхцөлд аль нэг хэргийг барьж аван “сүр дуулиан” үүсгэх нь хамгийн ашигтай арга болох нь эргэлзээгүй.
Өнөөгийн байдлаар МАН-ын Засгийн Газар хур гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа юу, сонгуулийн оноо цуглуулах гэж байгаа юу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Гэвч энэ нь удахгүй мэдэгдэнэ, үүнийг бас шалгаж ч болно.
Манай засаг төр хур гэмт хэргээ бүгдийг нь шийдвэрлэж чадахгүй, ийм боломж байхгүй юм. Манай төр засгийн үйлдсэн шиг хур гэмт хэргийг энэ дэлхийн ямар ч засгийн газар хүчирч шийдвэрлэхгүй, мөн чадахгүй нь ойлгомжтой.
Хур гэмт хэргийн уг үндэс
Энийг ч манай монголчууд судлаач надаас илүү мэдэж байгаа. Судлаач миний үнэлэлт, дүгнэлтийн бяцхан ялгаа нь “хүн бүхний мэдэж буй зүйлийг” нэгтгэн системчилж, нэгэн цогц болгосонд оршино.
Манай улс төрийн намуудыг хэдхэн тооны МАНАН-чид ээлж халаагүй, хуваарьгүйгээр эзлэн авч “үүрдийн ноёрхол” тогтоож, “зах зээлийн” зарчимд оруулжээ. МАНАН санал худалдаж авах, мөнгө тараах, луйвардах, хар машин ажиллуулах зэрэг бохир аргаар сонгууль луйвардаж, улс төрийн намыг цөөнхи олигархийн төр засагт орох, төрийг хувьчлах, төрийг дээрэмдэх шат дамжлага болгон хувиргажээ.
Төрд шургалан орсон олигархууд эргээд намын бүх удирдах албан тушаалд томилогдох болж, “чөтгөрийн тойрог” үүсгэжээ. Ингээд нам, төр хоёулаа явцуу цөөнхи МАНАН-гийн мэдэлд бүрэн оржээ.
МАНАН-гийн явцуу цөөнхийн эрх мэдэл төр, нам гэсэн хоёр тулгууртай боловч учир зүйн үүднээс авч үзвэл төр засгийн хур гэмт хэргийн уг үндэс нь улс төрийн намууд гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Өөрөөр хэлбэл МАНАН бүлэглэл намын ч, төрийн ч “хойморт” хуваарьгүй, ээлж халаагүй “заларч”, ингэснээрээ улс төрийн системийн гол бүрдэл хэсэг болох төрийг ч, намыг ч хар зах зээлийн лангуу болгожээ.
Гэтэл МАНАН системд эвдрэл гарч эхлэв. Энэ эвдрэл нь ард түмний эсэргүүцэл тэмцлээс болоогүй, харин МАНАН доторхи бүлэглэлүүдийн зөрчил тэмцэл, дайн дажнаас болжээ. Энэ нь гарцаагүй бий болох, залшгүй зүй тогтол юм.
Энэ нь онолын хэллэгт “өмч хувьчлал”, “зэрлэг капитализм”, “капиталын анхдагч хуримтлалын” гэж нэрлэдэг дүрэмгүй, зэрлэг өрсөлдөөний үе дуусч, жам ёсоор харьцангуй шударга ёс, “дүрэмтэй тоглолт” шаардсан шинэ үе эхэлж буйг бат нот харуулж байна.
МАНАН системийн онцлог нь улс орныг бүхэлд нь хамарсан дээд, дунд, анхан шатны нэгжээс бүрдэх нэгдсэн сүлжээнээс тогтох бөгөөд цөөн тооны дээд удирдагчдаа дагасан хэд хэдэн бүлэглэлийн өрсөлдөөнөөр тодорхойлогдоно. Намын дотоод өрсөлдөөнд ялсан бүлэг нь голлох буюу тэргүүлэх бүлэг болж хувирах ба ингэснээр нам хэмээх “систем-сүлжээний” мөн чанар үл өөрчлөгдөнө. Үүнийг МАН-д 30 жилийн дотор 5 удаагийн “шинэчлэл” хийж, мөн нам дотоодын 20 гаруй бүлэг, фракци, хөдөлгөөн үүсгэж, өрсөлдөн тэмцэлддэг боловч бүгдээрээ үр дүнгүй дууссанаар хялбархан нотолж болно.
МАН, АН доторхи “үй түмэн” тэмцэл хөдөлгөөн амжилт олдоггүйн шалтгаан нь нам доторхи бүлэглэлүүд нам хэмээх системт сүлжээг бүхэлд нь эвдэж, халж солих биш, харин түүнийг бүхэлд эзлэн авч, голлох бөгөөд тэргүүлэх бүлэг болох гэж үхэн хатан зүтгэж байсантай холбоотой. Ингэснээрээ тэд хүссэн хүсээгүй МАНАН системт сүлжээг улам бэхжүүлэх “цорын ганц ажил” хийдэг.
Үүнийг МАН-ын бүх дарга нарын “шинэчлэл”, хамгийн сүүлд М.Энхболдын “хотын” бүлэглэлийн голлох бүлэглэл болохын төлөө саяхны тэмцлээс илт харж болно.
Энэ жишгээр бол У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын эхлэл МАНАН-г бэхжүүлэх чиглэлтэй юу, үнэхээр МАНАН системийг бүхэлд нь эвдэж, шинэчлэн өөрчлөх чиглэлтэй юу гэдгийг одоогоор шууд хэлэх, нотлох боломжгүй.
Сайн талаас нь авч үзвэл тэд эхлэлийг маш зоримог барьж авсан, муу талаас нь хардах юм бол сонгуулийн бэлтгэл болгож, шуугиан тарьж байна гэж хоёр талаас нь үзэж болно. Өнөөгийн байдлаар аль алинийх нь үр хөврөл тэдний үйлдэлд бодитой байна. Хаашаа эргэх нь одоогоор тодорхойгүй ч асар удахгүй мэдэж болно.
Ямар ч гэсэн өнөөгийн нөхцөлд МАН-ын аль нэг бүлэг голлох бөгөөд тэргүүлэх бүлэг болж, “бүхнийг удирдах” боломж нэгэнт шавхагдсан. Харин эрх баригчид үүнийг “ойлгосон” эсэх нь тун удахгүй ил болно…
Надад байгаа мэдээллийн хүрээнд “муу тал руугаа” буюу МАНАН-г бэхжүүлэх чиглэл рүү хальтрах магадлал дэндүү өндөр байгаа гэж би дүгнэж байна.
Магадгүй “сайн тал руугаа” үйлдэл байж болох боловч ингэж үзэх бодит баримт, үндэслэл одоогоор хомс байна.
МАНАН-г яаж эвдэх вэ ?
Манайхан систем ярихаар хүн нь чухал бөгөөд гол зүйл, хүн ярихаар систем чухал бөгөөд гол зүйл гэж замхруулдаг, завхруулдаг хууч өвчтэй. Нийгмийн системд хоёулаа адилхан, бие биедээ нөлөөлдөг гэж мянга хашгирсан ч “ойлгох” хүн тун цөөн. Одоо ор тас мэдлэггүйн энэ өвчнөөсөө салах цаг болсон…
Учир нь ямар ч хүн, түүний дотор удирдагч хүн өөрийн дур зоргоор үйлдэл хийж чаддахгүй, үгүй ядахдаа системийн тогтсон үзэл санаа, хэм хэмжээний хүрээнд үйлддэг. Нөгөө талаас хүн болон олон хүний үйлдэл системд асар их нөлөө үзүүлж, түүнийг цаг ямагт хуучруулж, мөн шинэчилж байдаг.
Хүн, систем хоёрын аль нь голлох бөгөөд чухал вэ? гэж “тэнэг юм” асуухын оронд ямар нөхцөлд систем нь хүн болон хүмүүсийн нийтлэгийг “захирч”, аль нөхцөлд хүн болон хүмүүсийн нийтлэг нь системээ өөрчилж, халж сольдог вэ ? гэвэл зөв асуулт болно.
Хэрэв систем хэвийн бөгөөд “тайван” төлөв байдалтай, хүмүүс болон нийгэмд буруу, хортой үр дагавар учруулаагүй нөхцөлд түүнд “бага сага засвар” хийгээд явж болно, энэ тохиолдолд систем нь хүндээ илүү нөлөөлнө.
Хэрэв систем гажиг бөгөөд гамшигт төлөв байдал орж, хүмүүс болон хүмүүсийн нийтлэгт илт хор хөнөөл учруулж буй нь илт болсон нөхцөлд системд “засвар хийх” боломж шавхагдах ба энэ тохиолдолд хүмүүс системд өөрчлөлт хийж, түүнийг халж өөрчилдөг.
Манайд яг одоо системийн өөрчлөлт хийх цаг болон бүх талын нөхцөл бүрэлдээд байна. Системийн өөрчлөлт хийнэ гэж энд тэндгүй орилолдож байгаагийн цаад утга учир ийм…
Монголын улс төрийн системийн онцлог нь намын толгой цөөнхи хэсэг сонгууль нэрээр төр засгаа худалдан авч, төрийг хувааж, хувьчилж, зах зээлийн төр болгон хувиргахын хамт төр нь эргээд намаа эзлэн авч, хоёулаа нэгдэн нийлсэн “чөтгөрийн тойрог” болон хувирсанд оршино.
Манайд Засгийн Газрыг огцруулна, УИХ-ыг тараана, шинэ сонгууль явуулна, шинэ Үндсэн хууль батална гэх мэт төрийн талыг нь түлхүү ярьж, тэгж ч ойлгодог. Харин манайд намуудыг тараана гэж цөөн хүн ярьдаг ч яаж тараахаа мэддэггүй. Өөрөөр хэлбэл манай монголчууд төрийг тараахаа “мэдээд” байдаг, харин намыг тараахаа “мэддэггүй.”
Энэ нөхцөлд улс төрийн системийн гажуудлын уг үндэс, суурь үндэс болсон улс төрийн нам хэмээх бохир систем хэвээрээ үлдэж байна. Улс төрийн намуудын системт сүлжээг эвдэж, халж солихгүйгээр төрийн системийг халж солих боломжгүй. Тэгээд намуудын системт сүлжээг яаж эвдэх гэж ?!
Шууд бөгөөд шулуухан, илэн далангүй бөгөөд түс тас хэлэхэд өнөөгийн улс төрийн намуудын үйл ажиллагааг түр хориглож, тэднийг шууд тараахын хамт гарааны ижил нөхцлөөс улс төрийн шинэ намууд бүрэлдэх, бүрдүүлэх тодорхой хугацаа (1 жил орчим) зааж өгөх нь хамгийн зөв бөгөөд шударга үйлс болно.
Ингэвэл үй түмэн нам төрөн гарч, бүр ч долоон дор будлиан хутгана гэх айдас буй. Гэвч энэ бол эгэл жирийн иргэн бидэнд огт хамаагүй, харин “намгүй бол үхчих” гээд байдаг хүмүүст төрж буй айдас юм. Энэ аргыг хэрэгжүүлбэл үнэхээр “үй түмэн” нам бий болох үйл явц гарцаагүй болно, гэхдээ хэсэг хугацааны дараа 2-3 нам ялгаран үлдэх нь бас л гарцаагүй…
Энэ үйл явцтай зэрэгцүүлэн улс төрийн намуудын тухай шинэ хуулийг гаргах боломжтой ба үүнд улс төрийн намуудын “дотоод дахь” дангаар ноёрхлыг халах, намын үйл ажиллагааг ил тод шударга болгох, намын удирдлагуудын халагдаж солигдох зарчим, хэм хэмжээг тогтоох, намуудын санхүүжилтийг хянах зэрэг тун олон асуудал тусгаж болно.
Хэрэв сэтгэл байгаад зориг нь хүрдэг юм бол зарим хүмүүсийн улс төрийн эрхийг нэг сонгуулийн хугацаанд түр хориглоход болохгүй юм байхгүй. Тухайлбал, улс төрийн намын дарга, нарийн бичгийн дарга болон төрийн өндөр дээд албан тушаалд олон жил байсан хүмүүсийн сонгогдох болон шинэ нам үүсгэн байгуулах эрхийг нэг сонгуулийн хугацаанд түр хоригловол тун зөв бөгөөд шударга хэрэг болно. Яахав, тэд хүний эрх энэ тэр гэж орилж болох л юм, гэхдээ тэд дарга байхдаа ямар хүний эрхийг хүндэлж байсан биш, яршиг л байна…
Үнэн хэрэг дээрээ манай улс төрийн намууд тал тал тийшээ салж явахад бэлэн дайсагнагч олон бүлгүүдээс бүрддэг. Яагаад салж болдоггүй гэхээр салж явсан нь системт сүлжээгүй, үлдсэн нь системт сүлжээтэйгээ үлддэг.
Улмаар нам гэсэн буурин дээрээ үлдсэн нь “давуу эрхтэй” үлдэх ба салж явсан нь “урвагч” хоч зүүж бууран доройтдог. Үүний учир нь нам гэсэн нэр, бэлэгдэл, “бренд”, сүлжээ монгол хүний сэтгэл зүйд асар их нөлөөтэй байдагт оршино. Үүний дээрээс улс төрийн шинэ нам үүсэх бүрэлдэх, бэхжих бүх талын нөхцлийг бүрэн хаасан, асар их гох дэгээтэй Д.Лүндээжанцангийн балиар хууль үйлчилж байгаа. Энд мөнөөх гайт систем нь үйлчилж байна. Уг нь салж явмаар л байдаг, гэтэл салаад явчих гэхээр яалт ч байхгүй илт ялагдлын замаар орох гээд байдаг ихээхэн “том зовлонтой” манай улс төрчид тулгардаг.
Хэрэв системийн энэхүү саад тотгор байгаагүй бол намууд нэртэй луйварчдын бүлгүүд аль хэдийн “түмэн хэсэг” тараад алга болох байсан юм. Иймээс өнөөгийн улс төрийн намуудыг тарааж, шинэ намууд шинээр бүрэлдэх гарааны ижил нөхцөл бүрдүүлэх нь нам хэмээх системт сүлжээг эвдэх, халж солих хамгийн зөв, ихээхэн ирээдүйтэй арга болно.
Гэвч манайхан үүнээс өөр арга байхгүй юу ?! гэж асуух нь гарцаагүй. Энэ нь өнөөгийн эрх баригчид, тухайлбал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав санаа бодол нийлж, улс төрийн намуудыг “дээрээс” нь шахаж, сүрдүүлж, хүчилж чадвал намуудын “чөтгөрийн тойргийн” системт сүлжээг эвдэж, халж солих боломжтой. Гэвч дэлхийн түүхэн болон практик баримтаас үзэхэд “конвент” маягийн улс төрийн холбоо удаан тогтож чаддаггүй…
Гэвч би энэ аргад төдийлөн итгэхгүй байна. Учир нь УИХ, Засгийн Газар саяхан Монголын нэг том нам хийгээд төр засаг, нурах, салж тарахдаа тулсан асар том будлиан самууныг юу ч болоогүй мэт үзэж, зүгээр л Үндсэн Хууль өөрчлөх, улс төрийн намуудын болон сонгуулийн хууль өөрчлөх асуудлуудыг ярих болсон нь ихээхэн сэжиг таавар, хардлага төрүүлж байна. Хэрэв өнөөгийн төр засаг “юу ч болоогүй” мэт аашилж, “бүгдээрээ цаашаа явъя” гэвэл “хуучин хэвээрээ байя” гэснээс огт ялгаагүй…
Нэгэнт осолд орсон машинд (системд) их засвар хийлгүй, дээрээс нь осол гаргасан хуучин жолоочтойгоо цааш давхина гэх нь өөрөө аймшигт гэмт хэрэг мөн.
Ер нь ингэхэд нам хийгээд төр засгийн хур гэмт хэргүүдийг эгэл жирийн иргэд үйлдээгүй, үйлдэж чадахгүй, бас боломжгүй. Мөн энэхүү хур гэмт хэргийг эгэл жирийн багш, эмч, ажилчид, инженерүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид үйлдээгүй, тэдэнд ийм эрх мэдэл, боломж байхгүй.
Нам хийгээд төр засгийн хур гэмт хэргийг улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл бүхий нам хэмээх явцуу цөөнхийн бүлэг үйлдэж байгаа, чингэхдээ “өөрийн” улс төрийн гаж системийн хүрээнд үйлдэж байгаа. Иймээс нам хэмээх чөтгөрийн тойргийн системт сүлжээг эвдэж, түүнийг зөв шударга системээр халж солих нь монгол үндэстний гол зорилго мөн.
У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр МАН-ын дарга, намын удирдах ажилтнууд учраас намыг “дээрээс” нь, “дотроос” нь шинэчлэх бүр ч илүү боломжтой. Тэд хур гэмт хэргийг хөвөрдөн шийдвэрлэх аргынхаа зэрэгцээгээр намынхаа шинэчлэлийг ярьж, үйлдэх зайлшгүй шаардлагатай.
Учир нь У.Хүрэлсүхийн яриад, тэмцэх гээд байгаа олигархууд нь нийгмийн доод, дунд түвшинд биш, харин түүний яг дэргэд нам дотор нь байгаа. Г.Занданшатар ч гэсэн олон жил ярьсан зөвлөлдөх ардчиллын “онолоо” хэрэгжүүлж, намын гишүүдтэйгээ “зөвлөлдөж” болно ш дээ. Гэвч миний харж байгаагаар Г.Занданшатар намын гишүүдтэйгээ биш, зөвхөн “томчуудтай” л зөвлөлдөөд байх шиг…
Дэргэдээсээ, намаасаа эхлэхгүй юм бол шинэчлэл, тэмцэл ярих нь утгагүй бөгөөд хоосон яриа болно. Учир нь гэрийн цэвэрлэгээг үүднээсээ биш, хоймроосоо эхэлдэг…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Аргагүй үнэн бичих юм даа үүнийг системийн эзэд ойлгохоос илүүтэй тэнэг ард түмэн нь ойлгосон цагт өөрчлөгдөх байх Ямар ард түмэн байна тийм л төр байна гэдэг гашуун үнэн үг шүү
Ганхуягийн Ардчилсан Намын гахай Эрдэнэ Одонтуяатайгаа дагз Эрдэнэбат Нарантуяатайгаа тэгээд цэвэр юм биз дээ?
У.Хүрэлсүх системийг цэвэрэлхэд маш их хугацаа орно. Эхлээд МАН-ын олигархиуд Ми Энхболд Бадамжунай тэдний хамсаатнуудаас зоригтой сал. Шоронд хийж шонд өлгө.
У.Хүрэлсүх системийг цэвэрэлхэд маш их хугацаа орно. Эхлээд МАН-ын олигархиуд Ми Энхболд Бадамжунай тэдний хамсаатнуудаас зоригтой сал. Шоронд хийж шонд өлгө.
За Ганхуяг судлаач овоо юм байсан. Гэхдээ хүн таньдаггүй судлаач л даа Энхбаярыг огт таниагүй Одоо Баттулгыг ч танихгүй хазааргүй морь шиг хадуурдаг болжээ.Хөөрхий дөө
Эхнээс нь МАНАН-гийн бульхайг хөвөрдөж тайлна гэж саналтгүй. Ганхуяг судлаач мэдэж байгаа. Эрдэнэт-49% Шандын парк төмөр зам гээд хоёр бондгор зангилаа байна.... Тийм учраас уяа хөврөнө гэж байхгүй. Тайлах гэж цаг алдалгүй тайрч хаявал илүү үр дүнд хүрнэ. Тэр багаж нь намуудыг байхгүй болгох, хүчийг саринуулах
нэг хульхи донгосогч - пялсофич - чам шиг юмыг бодоход энэ ард түмэн мөнх шүү, аавыгаа балбагч, хаднаас мэндлэгч, үрээ идэгч ...
энэ цаг үеийнхэн үнэхээр шунал гэдэг сэтгэлийн бузарт баригджээ
Үнэн шүү. Сү. Батболд гээд Бадамжунайшаас дутахгүй луйварчин байна.
Яагаад АН МАН-н Ми овогт уяачийн төлөө үхэн хатан тэмцдэг юм бол?
Энэ бол аргагүй үнэн. Намууд тарах ёстой. Намын шинэ дүрэм бас төрөөс санхүүждэг боломж олгох ёстой. Төрийг хулхи жолооны курс төгссөн хүнээр жолоодуулж хэрхэвч болохгүй.
Ганхуяг өөрөө Нам дагасны хүчинд өдий зэрэгт байгаа юм шүү.Сайхан ярьдаг Ми овогтын Төв аймгийн удмаа нуусан хужаанууд, Бадамжунайгийн Архангайн тангадууд одоо Монголын төлөө битгий санаа зовцгоо за!
Ганхуяг овоо гайгүй хүн байсан юмаа гэтэл сүүлдээ Уянгыг дагаад шаал ХУДАЛ бууны нохой болсон доо!!!
үнэн бичжээ
Луйварчин Ганхуягийн Бэлгүүтэй Ангуучид хүчиндүүлсэн охин нь яасан юм бол?
huue balai mini.Anguuch Battur gene uu.. Chi balai hun anduurad baina.Ter dolir Narny zamyn Ganhuag chin ene hun bish. Medev uu...
МАШ ЗӨВ ГЭМТ ХЭРЭГ МӨН
СҮ БАДАМЖУНАЙ МАШ ТОМ ХУЛГАЙЧИД, СҮ БОЛ МОНГОЛ УЛСБН МӨНГӨӨР СУРААД,СЖРСАН ЭРДМЭЭ МОНГОЛ ЭХ ОРОН ЭХЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙЖ ХУДАЛ ХЭЛЭХЭД ЗОРИУЛСАН БЭРТЭГЧИН, МАШ ТОМ БЭРТЭГЧИН!!!
СҮ БАТБОЛД,БАДАМЖУНАЙ МАШ ТОМ ХУЛГАЙЧИД, СҮ БОЛ МОНГОЛ УЛСЫН МӨНГӨӨР СУРААД,СУРСАН ЭРДМЭЭ МОНГОЛ ЭХ ОРОН-ЭХЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙЖ,ХУДАЛ ХЭЛЭХЭД ЗОРИУЛСАН БЭРТЭГЧИН, МАШ МУУХАЙ ТОМ БЭРТЭГЧИН!!!
Монголд байгаа аль олигтой бүгдийг МСС хийж бүтээсэн юм шүү.Бадамжунайгийн Архангангайн удмаа нуусан тангад Ганхуяг өөрөө Монголчуудад юу ч хийгээгүй,зөвхөн өөртөө хийж ирсэн.
СҮ БАТБОЛД,БАДАМЖУНАЙ МАШ ТОМ ХУЛГАЙЧИД, СҮ БОЛ МОНГОЛ УЛСЫН МӨНГӨӨР СУРААД,СУРСАН ЭРДМЭЭ МОНГОЛ ЭХ ОРОН-ЭХЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙЖ,ХУДАЛ ХЭЛЭХЭД ЗОРИУЛСАН БЭРТЭГЧИН, МАШ МУУХАЙ ТОМ БЭРТЭГЧИН!!!
Том хулгай нарыг намаасаа хөө!!! Намын нэр гутаасан, хулгай хийчээд одоо нам гүм чимээгүй айгаад хоол хоолойгоор нь давахгүй тээглээд сууж байгаа хулгайч нар бн
Том хулгай нарыг намаасаа хөө!!! Намын нэр гутаасан, хулгай хийчээд одоо нам гүм чимээгүй айгаад хоол хоолойгоор нь давахгүй тээглээд сууж байгаа хулгайч нар бн
Эрдэнэтийн 49 %-н эзэн нь элбэгдорж, жанхуу баттулга хоёр!!! Жанхуугийн баасыг нь идэж угаадсыг нь долоогч өөрөө өөртөө “системийн шинжээч” гэх цол хайрласан судлаач гуай ард түмний тархийг угаах гэж мөн ч их үзэж байна. Даанч бичиж байгаа зүйл нь ямар ч уялдаа холбоо, логик байхгүйгээс гадна үнэнээс тэс зөрсөн зүйлийг сараачсан байна. Галзуу хүний өдрийн тэмдэглэлээс ялгарах зүйл огт алга. Оркуудын бөөс жанхуудаа л мундаг судлаач юм хойно одоо яая гэхэв!!! Эрдэнэтийн 49 %-г элбэгдорж, жанхуу баттулга нар хамтарч идсэн. Жанхуугийн жолооч сахал э бол зүгээр шатрын хүү. Ухна үнэхээр шударга нийгмийн төлөө тэмцэх гэж байгаа л бол яагаад дан ганц 49 %-тай тэмцээд байна? Яагаад адилхан 51 %-хнийг баривчлаад шоронд хийж болохгүй гэж? Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан цэргийн бага дэслэгч ухна үнэхээр чадахгүй гэдгийг би баттай хэлье. Сүр дуулиантай баривчлаад маргааш нь суллаж байгаагийн цаана огт өөр зорилго бий. Гол зорилго нь жанхуу өөрийн жолооч сахал эрдэнэбилэгийг золионд гаргаж б
Эрдэнэбилэгийн эзэн Элбэг биш Жэнко шvv дээ! Жэнко одоо Тавантолгойг бvхэлд нь авна гэсээн! Темер замын шороо овоолж 280 сая доллар идсэн Жэнко тэрнийгээ Эрдэнэс Тавантолгойд 280 сая доллараара дахиж зараад тэр менгеерее Тавантолгойг хувьцаа болгож худалдаж авахаар болсон гэж тамгын дарга нь мэдэгдсэн дээ!
Гол зорилго нь жанхуу өөрийн жолооч сахал эрдэнэбилэгийг золионд гаргаж байгаа юм шиг харагдуулангаа бүх бурууг АТГ, Шүүх, Прокурорт чихээд дан өөрийн утсан хүүхэлдэйнүүдийг АТГ, Шүүх, Прокурорт томилох. Жанхуу ажлаа аваад бүтэн 2 жил болж байна. Атигар тарвагын шүүгч нарт хариуцлага тооцох эрх хулгайн хам хэрэгтэн болох өмхий төвд жанхууд хуулиараа байгаа гэдгийг мэдсээр байж ямар ч хариуцлага тооцсонгүй дан өөрийн троллуудыг дараагийн ээлжинд гаргаж ирж байна. Одоо энэ шүүгч нар Махбалд хөнгөн ял оноож, хүний аминд хүрсэн хар тамхичин хүүгийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгоно! Өмхий төвд жанхуу шүүх засаглалыг шударга шүүгчдээр бүрдүүлж чадахгүй. Дараагийн алхам нь төмөр замын хэргээс бүрэн бултахын тулд, дахин хулгай луйвар хийхийн тулд өөрийн бөгс долоогчийг АТГ, Прокурорын даргаар шахах гэж байна. Жанхуу, ухна гахай 3-рт хийсэн зүйл огт байхгүй. Худлаа попорч л чадна!!!
Багтарч үхлээ юу юугаа алдчихаав
ҮНЭН, ЧӨТГӨРИЙН ТОЙРГИЙН СИСТЕМИЙН ХУУЛИЙГ ЛҮНДЭЭ ТЭРГҮҮТЭН ЗАХИАЛГААР ӨӨРЧИЛСӨН, БЯМБАДОРЖ ,НЯМДОРЖ САЙН ХУУЛЬЧДЫН САНАЛЫГ СОНСОХ ӨРСӨЛДӨӨНИЙГ ҮГҮЙ БОЛГОЖ МАНАНД ТААРУУЛЖ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДУРААРАА ХИЙСЭН
ОНЖАВАА ӨНӨӨГИЙН АН-ЫН ТУХАЙ ИЙМ ЗАДЛАН, ЭНЭ ЭРДЭНЭГ ДАГАСАН ТУУЧИЙНУУДЫГ ЯАВАЛ ДЭЭР ТУХАЙ СИСТЕМТЭЙ БИЧИЖ, ХЭЛНЭ ҮҮ.ЭНЭ НАМ БИШ БОЛЧЛОО.БҮХ ДҮҮРЭГ ДЭЭР 2 ХУВААГДАЖ БНА. ТАТАРЫН ХОРЛОЛД ОРЧЛОО
odoogiin namuud buh muu muuhain cuglaral taraah heregtei.toriig ustgaj bolohgui harin namiig ustgaj bolno. hohirol baihgui. hogjie gevel huuchin namuudaas salah , caashdaa ch namuudiig davraahgui tatatn buulgaj baih nn zobu yumaa
Шууд бөгөөд шулуухан, илэн далангүй бөгөөд түс тас хэлэхэд өнөөгийн улс төрийн намуудын үйл ажиллагааг түр хориглож, тэднийг шууд тараахын хамт гарааны ижил нөхцлөөс улс төрийн шинэ намууд бүрэлдэх, бүрдүүлэх тодорхой хугацаа (1 жил орчим) зааж өгөх нь хамгийн зөв бөгөөд шударга үйлс болно...Яг үүнийг л хийх хэрэгтэй байна даа!
Бүр 1990 онд л тэгэх ёстой байсан юм даа
МАН ыг улс торийн оноо цуглуулчихна гээд дургуй байгаа бмуудаа За юу ч гэмэн Эрдэнэтийн 49 ийг бурэн шийдчих хэрэгтэй Тэгвэл МАН хуссэн ч хусээгуй ч оноо цуглуулна АН харин яг энэ хэрэгтдээр оноогоо хасуулаад л байна шуу дээ Магнай нар хэнийг ч омоороод байгаа юм АН ы Сухбаатар дуургийн хороо мэдэгдэл гаргаж Орхон нарыг хамгаалаад л мТэгмэн мортлоо АН ы гол хумуус Сайханбилэг Элбэгдорж нарыг шуумжилчиж чадахгуй л байна Сонгогчид бух юмыг анзаарч л байгаа шуу дээ
Эрдэнэбилэг Жэнкогийн жолооч байсан гэхээр Эрдэнэтийн 49%ийн жинхэнэ эзэн нь Жэнко гэсэн дээ!
эрс шинэчлэлийг улаан цайм гэмт хэргүүдийг, гэмтнүүдийг шийдэх шийтгэхээс эхлхээс өөр аргагүй. түүний тулд элбэгдоржийг л эхлээд барьж, шалгах хэрэгтэй. ингэсэн цагт шударга, цаашдаа явах гарц бий болно. олон түмэн ч тийм хүлээлттэй, итгэл төрнө
Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдоржийг гvтгэн доромжлохоо боль Жэнкогийр троллоо!!! Элбэгдорж Тавантолгойг Жэнкод зевхен еерт нь биш Монголын иргэн бvрт 1072 ширхэг хувьцаа болгоод егсен. Жэнко Тавантолгойг авч чадаагvй хувийн ешее хонзонгоо авахын тулд Элбэгдоржийг гvтгэж хэлмэгдvvлэхийг хvcч байгаагаа троллоороо илэрхийлжээ!!! Жэнко одоо темер зам барина гэж тереес 280 сая доллар луйвардсан бол тэр шороогоо албан тушаалаа ашиглаж дахиад 280 сая доллараар шороогоо Эрдэнэс Тавантолгойд зарнп. Тавантолгойг энэ менгеерее хувьцаа гаргахад нь Жэнко худалдаж авна гэж тамгын дарга нь 3-7 нд зарласан.
эрс шинэчлэлийг улаан цайм гэмт хэргүүдийг, гэмтнүүдийг шийдэх шийтгэхээс эхлхээс өөр аргагүй. түүний тулд элбэгдоржийг л эхлээд барьж, шалгах хэрэгтэй. ингэсэн цагт шударга, цаашдаа явах гарц бий болно. олон түмэн ч тийм хүлээлттэй, итгэл төрнө
Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдоржийг гvтгэн доромжлохоо боль Жэнкогийр троллоо!!! Элбэгдорж Тавантолгойг Жэнкод зевхен еерт нь биш Монголын иргэн бvрт 1072 ширхэг хувьцаа болгоод егсен. Жэнко Тавантолгойг авч чадаагvй хувийн ешее хонзонгоо авахын тулд Элбэгдоржийг гvтгэж хэлмэгдvvлэхийг хvcч байгаагаа троллоороо илэрхийлжээ!!!
эрс шинэчлэлийг улаан цайм гэмт хэргүүдийг, гэмтнүүдийг шийдэх шийтгэхээс эхлхээс өөр аргагүй. түүний тулд элбэгдоржийг л эхлээд барьж, шалгах хэрэгтэй. ингэсэн цагт шударга, цаашдаа явах гарц бий болно. олон түмэн ч тийм хүлээлттэй, итгэл төрнө
Жэнко Тавантолгойг авч чадаагvй хувийн ешее хонзонгоо авахын тулд Элбэгдоржийг гvтгэж хэлмэгдvvлэхийг хvcч байгаагаа троллоороо илэрхийлжээ!!! Жэнко одоо темер зам барина гэж тереес 280 сая доллар луйвардсан бол тэр шороогоо албан тушаалаа ашиглаж дахиад 280 сая доллараар шороогоо Эрдэнэс Тавантолгойд зарнп. Тавантолгойг энэ менгеерее хувьцаа гаргахад нь Жэнко худалдаж авна гэж тамгын дарга нь 3-7 нд зарласан. Жэнког барьж шалгах нь хамгийн шударга болно!
Маш зөв. Намуудыг тарааж, шинээр 00-с эхлэн байгуулахгүйгээр монголын нийгэм эрүүлжихгүй
MAH yaruu aldar badartugai. Ura !!! Hahaha negdeljih udulguun mandtugai . Nam zasgiin togtool shiidver heregjsvgei .kkkkkkk .
Маш зөв. Намуудыг тарааж, шинээр 00-с эхлэн байгуулахгүйгээр монголын нийгэм эрүүлжихгүй
зөв
Мафийн гэдэг гэмт хэрэг хийдэг улсуудыг хэлдэгуй мафи гэдэг том засаг хууль хяналтын газарт одорийн улсуудаа байгуулсан улс тор бизнессийн булгийн мафи гэнэ монголд оноодор мафийн булэг би болсон учир она бдаг тогтоож байж шалгах бус тусгай албад агентууруудаа бугдийг ажилуулж сурдуулж моргож бж дарж авахгуй бол мафи дийлэхгуй ба сахал бол мафийг судлаж хэлсэн том толгой ба мафийн ундэсэн хориод монго эрх мдэл улс орныг байдаг монгийг уха зарах монготэй болхын хэрээр ард тумэнг боолын системруу явуулна онц бдаг зарлах мафитай тэмцэх туршилаг судал Италия испани гээд мафиг том засгаас холдуулсан улс зондоо ба америк ба

Ганхуяг Таны дүгнэлт, анализ өгүүлэл бүхнийг уншдаг. Монголчуудад эрэгцүүлж ухаарах боломж олгож байгаад тань баярлалаа
МАН ,АН хоёр зэрэг өөрчлөгдөж чадахгүй,учир нь төрийн мөнгөөр баяжсан хулгайч луйварчдын үүр,уурхай болчихсон.Загас толгойноосоо мууддаг,усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ.АН удирдлагаа бүрэн сольж чадахгүй бол 30-аад жил намын даргын төлөөх дажингаа давж чадалгүй эх орноо сүйрүүлсэн байдал давтагдана.Эрдэнэ мэтээс ямар сайн үр гарна гэж хүлээнэ вэ?...
МАН ,АН хоёр зэрэг өөрчлөгдөж чадахгүй,учир нь төрийн мөнгөөр баяжсан хулгайч луйварчдын үүр,уурхай болчихсон.Загас толгойноосоо мууддаг,усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ.АН удирдлагаа бүрэн сольж чадахгүй бол 30-аад жил намын даргын төлөөх дажингаа давж чадалгүй эх орноо сүйрүүлсэн байдал давтагдана.Эрдэнэ мэтээс ямар сайн үр гарна гэж хүлээнэ вэ?...
Ганхуяг овоо гайгүй хүн байсан юмаа гэтэл сүүлдээ Уянгыг дагаад шаал ХУДАЛ бууны нохой болсон доо!!!
Ямарч байсан Эрдэнэтээ шийдчихвэл том гавьяа.Үүний төлөө МАН-ыг ард түмэн сонгосон. Хэрэв АН гарсан бол энэ луйварчдыг илчлэхгүй нь тодорхой байсан.Ард түмэн мэдрэмж сайтай шүү.
Эрдэнэтийн 49%-ийг Жэнко Эрдэнэбилэг жолоочоороо дамжуулж авсан.Эрдэнэтийн 51%-ийг МАН Нямка бvлэглэл Жастын Батхvv барьцаалаад менгийг нь аваад идсэн. Эрдэнэтийн 51% одоо Хятадын Стандарт банкных болсон!

Manangiin tolgoig soliod yamarch nemergvi.vndeseerni bulaglah heregtei
МАНАН= Жэнко + Топор.
Tsaad sanaag chin medej bnaa Doldoi min. Toodognood bai! Hiiseed bai. Namiraad bai.
Tanai orond tsumiin hayagdal (nuclear waste) bulshlagdsan baih undur magadtai gej arab tunsh min yarih um.Ter ueiin manai erunhii said (su.batbold gej hardlaa,taavarllaa) ednii 1 ulsad ochood jigteihen,bur haluun ongodtoi shar nuntagiin naimaa yarij tsumiin hayagdalaa butsaagaad teeverlene ntr gesen um bh.Ted nar uur hoorondoo shoolj jigteihen "shaagildsan" bololtoi. Nadad materialiig ni iruuleech gej huslee. Ungursun zun 2,3- aar ni, 4-5agar tsuvuulan uvuulan baij 20 garui setguulchiig Mongoldoo avchirsan um. Bugdiig ni negmusun avah huchin chadal,CAMP baihgui bsn tul busadiin kompaniuudiig daichilsan. Tegeed ch bid juulchinii Kompani bish.Harin irj amjaagui ni ene zun tsuvah bh. Arab setguulchiig avna daa.hahaha
100 олигорхийн 20 нь ан.ынх 80 нь ман.ынх .тиймээс сүржав 80% иа устгаж хорь .тэгвэл 20% нь ѳѳрсдѳѳ бууж ѳгнѳ.80% иа л хурдал
Hamgiin ur duntei arga bol gol gemt heregtenguudiig barij avan tsaazaar avah buyu,nasaar ni shorond hataah.
Эхлээд темер зам тавина гэж 280 сая доллар идсэн Жэнкогоос эхлэх хэрэгтэй! Одоо Эрдэнэс Тавантолгойгоос 280 сая доллар авч тэр шороогоо дахиад улсад зараад Жэнко тэр менгеерее Тавантолгойг худалдаж авна гэж тамгын дарга нь хэвлэлээр зарласан.
Эл санаа маш чухал сэдвийг хөндсөн тулгамдсан асуудлыг шийдэж болох нэг гаргалгаа мөн гэж бодож байна. Дэмжиж бна
Үнэн бичиж байна,энэ их эх адаггүй идэж уусан,шамшигдуулсан хэргүүдийг уг үндэстэйн тэр үндсийг тавьсан Наманцарууд тэдний дотрохи хуйвалдаанаас эхтэй учир намуудыг тарааж Монголын хөрсөнд суусан жинхэнэ улс төрийн Намууд байгуулж эхэлсэнээр энэ асуудалд цэг тавих боломжтой болов уу?

Жэнкогийн тороол. Шалчгар шар өвгөн
МАН унах нь тодорхой болсон учраас сүржин мэдэгдэл баривчилгаа гэх мэтээр хар массын хиртэй тархийг угааж амь үлдэх ганц арга үлдсэн тэрийгээ л хийж байна өөр юу ч биш
МАН унах нь тодорхой болсон учраас сүржин мэдэгдэл баривчилгаа гэх мэтээр хар массын хиртэй тархийг угааж амь үлдэх ганц арга үлдсэн тэрийгээ л хийж байна өөр юу ч биш
Зөв зүйтэй дүгнэлт, санаа бна. Улсыг хөгжүүлэх биш, баялга, хөрөнгө мөнгөний төлөөх тэмцэл харагдаж бна. Ажил хийхгүй гэнэт баяжих мөрөөдөлтэй олон түмнийг хойшгируулж, сонгуульд ялж, эрх мэдэл авч илүү их хөрөнгөжих гэсэн тоглолт бна.
51 хувиа Өмнөд Африкт алдсан 51 ийн бүлэглэл оросын 49 хувь Монголын өмч болонгуут төрийн мэдэл нэрээр дээрэмдсэн
Сайн бичжээ. Тайландад өнгөрсөн жил намуудыг тараасан хууль, туршлагыг судлахад тун илүүдэхгүй.
М.Энхболд Элбэгдорж 2-г хамгийн түрүүнд ард түмний өмнө шүүж цаазаар авах хэрэгтэй...
Элбэгдорж бол Монголын ардчилал, эрх челеений эцэг! Жэнко хулгайчийн хvcэл vv? Темер зам тавина гэж 280 сая доллар идсэн Жэнко Эрдэнэс Тавантолгойгоос 280 сая доллар авч тэр шороогоо дахиад улсад зараад Жэнко тэр менгеерее Тавантолгойг худалдаж авна гэж тамгын дарга нь хэвлэлээр зарласан. Жэнког харин огцруулж, барьж шийтгэх хэрэгтэй!!!

Эхлээд томоос нь эхэлнэ Завхрал бүх түвшинд байна Тийм учраас Шүүх засаглал маш тунгалаг байх хэрэгтэй байна Хэн нэгний кармаанд оролгүй
Темер зам тавина гэж 280 сая доллар идсэн Жэнко Эрдэнэс Тавантолгойгоос 280 сая доллар авч тэр шороогоо дахиад улсад зараад Жэнко тэр менгеерее Тавантолгойг худалдаж авна гэж тамгын дарга нь хэвлэлээр зарласан. Жэнког харин огцруулж, барьж шийтгэх хэрэгтэй!!!

Хүрэлсүх ээ, системийн өөрчлөлт хийх хүмүүс эргэн тойрноос чинь олоход хэцүү. Гайгүй хүмүүсийг гаднаас авч өөрийгөө тойрон хүрээлүүлэхгүйгээр бүтэхгүй гэдэгийг ойлгож байгаа биз дээ. Ганхуягийн бичиж байгааг ичиж зоволгүй ярьж, ийм хүмүүстэй ойр хамтарч ажиллах хэрэгтэй.
Топор еерее будлианы эзэн Жэнкогийн гар хел дее.
МАНАН-гийн “заналт дайсан” М.Энхболд гэж ганхуяг та бичсэн байхым. та хэл найруулгадаа жаахан цэвэрлэгээ хий.
Vнэн л дээ. МАНАН= Жэнко +Топор.
Шудрага ёсыг сэргээж, хууль ёсыг дээдэлдэг болгох нь МАНАН-г бүрмөсөн устгах ГАРЦ
МанАН=Жэнко + Топор.
Манан дунд л монголоо олохоо болих вии дээ.
МанАН=Жэнко + Топор.
ene udaa shuud shinechilj chadahgui baiha. dahiad 10 jil boloh baih
Ганхуяг маш зүйтэй бичжээ зарим хүн яахаараа юмыг дандаа харлуулах гэж оролддог юм бэ дэмжиж бна амжилт
Намуудыг тараах гэдэг үнэхээр зөв шүү. Тараахдаа өнгөрсөэ 30- шахам жил их бага хэмжээгээр төр барилцсан намуудын нэрийг дахиж ашиглахгүй байхаар хуульчилах хэрэгтэй байна. Жнь: ман, махн , ан , мүан, бнн, изнн, эрэл нам, өөр юу билээ дахин эдгээр нэрсийг ашиглахгүй хоригло
Намуудыг тараагаад дахин байгуулах нь маш зөв Санхүүжилтыг төрөөс олгодог болох нь ч зөв Гаднаас хандив авдаггүй байхгүй бол дараа нь мөнгө өгсөн хүн нь албан тушаалд очдог нөгөө л тогтолцоондоо орчихно Одоо энэ авилагчидыг тараах болсон
Unen unen bichij
Ард түмэн тэмцэж байж энэ тогтолцоо болтлоо хөгжсөн төрийн хулгайг зогсооно. МАНАНг төрөөс бүрмөсөн зайлуулахгүйгээр шударга төрийн тухай, монгол улсын хөгжлийн тухай бодохын ч хэрэггүй. Өнөөгийн төрийн тогтолцоог үндсээр нь өөрчилж шинэчлэхгүй л бол өнөөгийн төрийн завхрал бүрэн арилахгүй ээ. Монгол "тамынхаа" оронд байсаар л бх болно. Судлаач Ганаад талархаж бна. Харин Танд "тамаас" гарц шийдэл байгаадаа?
Mash zov bichjee. Mundag hun shuu.
хавар болж байгааг юм байнаа.зарим ноходын ѳвчин хѳдлѳж байх шиг.ккк.
Эрдэнэтийн 49 %-н эзэн нь элбэгдорж, жанхуу баттулга хоёр!!! Жанхуугийн баасыг нь идэж угаадсыг нь долоогч өөрөө өөртөө “системийн шинжээч” гэх цол хайрласан судлаач гуай ард түмний тархийг угаах гэж мөн ч их үзэж байна. Даанч бичиж байгаа зүйл нь ямар ч уялдаа холбоо, логик байхгүйгээс гадна үнэнээс тэс зөрсөн зүйлийг сараачсан байна. Галзуу хүний өдрийн тэмдэглэлээс ялгарах зүйл огт алга. Оркуудын бөөс жанхуудаа л мундаг судлаач юм хойно одоо яая гэхэв!!! Эрдэнэтийн 49 %-г элбэгдорж, жанхуу баттулга нар хамтарч идсэн. Жанхуугийн жолооч сахал э бол зүгээр шатрын хүү. Ухна үнэхээр шударга нийгмийн төлөө тэмцэх гэж байгаа л бол яагаад дан ганц 49 %-тай тэмцээд байна? Яагаад адилхан 51 %-хнийг баривчлаад шоронд хийж болохгүй гэж? Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан цэргийн бага дэслэгч ухна үнэхээр чадахгүй гэдгийг би баттай хэлье. Сүр дуулиантай баривчлаад маргааш нь суллаж байгаагийн цаана огт өөр зорилго бий. Гол зорилго нь жанхуу өөрийн жолооч сахал эрдэнэбилэгийг золионд гаргаж б
Гол зорилго нь жанхуу өөрийн жолооч сахал эрдэнэбилэгийг золионд гаргаж байгаа юм шиг харагдуулангаа бүх бурууг АТГ, Шүүх, Прокурорт чихээд дан өөрийн утсан хүүхэлдэйнүүдийг АТГ, Шүүх, Прокурорт томилох. Жанхуу ажлаа аваад бүтэн 2 жил болж байна. Атигар тарвагын шүүгч нарт хариуцлага тооцох эрх хулгайн хам хэрэгтэн болох өмхий төвд жанхууд хуулиараа байгаа гэдгийг мэдсээр байж ямар ч хариуцлага тооцсонгүй дан өөрийн троллуудыг дараагийн ээлжинд гаргаж ирж байна. Одоо энэ шүүгч нар Махбалд хөнгөн ял оноож, хүний аминд хүрсэн хар тамхичин хүүгийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгоно! Өмхий төвд жанхуу шүүх засаглалыг шударга шүүгчдээр бүрдүүлж чадахгүй. Дараагийн алхам нь төмөр замын хэргээс бүрэн бултахын тулд, дахин хулгай луйвар хийхийн тулд өөрийн бөгс долоогчийг АТГ, Прокурорын даргаар шахах гэж байна. Жанхуу, ухна гахай 3-рт хийсэн зүйл огт байхгүй. Худлаа попорч л чадна!!!
2009 ond USA d Illinois mujiin zahiragch, Obama eronhiilogch bolsnii daraa tuunii senat dahi suudaliin toloo orsoldoj ner devshigchees hahuul avah gej zavdsaniihaa toloo 14 jiliin yal avch holboonii shorond suuj baina!!! USAd irgedee tsetserlegees ehleed zaaj surgadag um bilee!!Zahiin uildvert orohod l manai sotsializmiig sanagduulam olon durem juram olgootei bdgiim bnlee!!! Manaihan ardchilal erh choloo neriin dor huulia zavhruulsan!!!!
Энэ этгээд хэний захиалгаар үүнийг сараачваа? Одоо ард олон юмн_ы учрыг ухаарч сэрж байна. Захиалгын бичээч нараа тархиа тэр болгон угаалгахгүй шүү. Хүрэлсүхийн засёгийн газар болон эх оронч залуус хулгайчдыг илрүүлж, үнэнийг дэлгэж байхад дпунд нь яс хаяхаа больж үз хөлсний хөөрхий бичээчээ.

өлөн бөөс шиг царайтай монгочуудын цусанд шунасан хятадын сю--шү--жанууд монголын засгийн газар ард түмэнд тулган шаардах бичгээ хүргүүллээ шорондоо хэнтэйгээ юм үгсэн хуйвалдаад нэг хонож гарч ирээд хувийн ххбанк комрани засгийн газрыг ширээний ард суужз гэрээ хэлэлцээр хүлээн авахыг тулган шаардлаа монгол төрийг доромжилж залилж хуурч мэхэлж гутааж дээрэлхэж рекэтлэж эрхшээлдээ оруулахыг хүсч байна