sonin.mn
“Ширээний ном ” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяаг урилаа.
 
-Таны ширээн дээр ямар ном байна вэ. Таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бол?
 
-Хааяа нэг эргүүлж хардаг хэдэн ном бий. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг биз дээ. Мэдээж би Монголынхоо түүхийн бүхий л номыг уншиж судалсан.
 
-Тэгвэл хамгийн сүүлд ямар номыг шимтэж уншив?
 
-Хааяа эргүүлж хардаг хэдэн ном бий.
 
-Тухайлбал?
 
-Би ХБНГУ-д боловсрол эзэмшсэн. Хамгийн сүүлд уншсан ном гэвэл Герман хэл дээр “Тархи” гэж ном уншсан. Их сонирхолтой санагдсан. Зав гарвал орчуулъя гэж бодож байгаа.
 
-Та улстөрч хүн. Өөр ямар номыг шимтэн уншиж байгаа бол?
 
-Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тухай номуудыг уншиж байна. Тэр маш сонин түүхтэй хүн шүү дээ.
 
-Юу нь тийм сонирхолтой гэж?
 
-Д.Трамп бол “Бүү бууж өг. Зөвхөн урагшаа яв” гэсэн зарчимтай хүн шүү дээ. Тэр нь миний зарчимд нийцсэн. Тиймээс түүний номуудыг шүтэж байна.
 
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин