Хар хууль гэхээр хүмүүс багцаалж байгаа.
Дээхнэ, ардын хувьсгалын дараах жилүүдийн их хэлмэгдүүлэлтийн үед “Хар малгайт” Б.Жамбалдорж гэж Дотоод яамны орлогч сайд байв. Тэрээр 1949 онд өөрийнхөө нэрээр Жамбалдоржийн хар хууль гэж нэрлэгдсэн тогтоолоор хэдэн мянган хүнийг хороосон нь түүхэнд бичигдэж үлдсэн.
Сүүлд, 2002 оны Эрүүгийн хуулийг Ц.Нямдоржийн хар хууль, Доржуудын хар хууль гэж бас нэрлэдэг. 2010 оны арваннэгдүгээр сарын эхээр болсон МАХН-ын Их хурал дээр УИХ-ын гишүүн асан М.Далайхүү намынхаа дүрэмд оруулах өөрчлөлтийн талаар “… “Доржуудын хар хууль” гэдэг Эрүүгийн шинэ хуультай адил өөрчлөлт оруулж байгаа юм байна. Хазгай гишгэх тоолонд намаас гаргана хэмээж байгаа нь гишүүдэд эмзэг тусч байна” гэж хүртэл шүүмжилж байв.
Тэгэхээр Хар хууль гэдэг хүнийг хэлмэгдүүлдэг гэсэн ерөнхий ойлголт бий гэсэн үг.
Тэгвэл хэдхэн хоногийн дараа болох УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Татварын багц хуулийн өөрчлөлтийг оруулж байгаа ажээ.
2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн байдлаас харахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар энэ хуулийг дэмжүүлээд батлуулах бололтой байна.
Гэхдээ энэ хууль батлагдах аваас Ч.Хүрэлбаатарын хар хууль нэрлэгдэх нь гарцаагүй бөгөөд бизнесмэнүүд, жирийн татвар төлөгчид ч энэ хуулиас болж хэлмэгдэх болж байгаа юм.
Учир нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд маш ноцтой заалтуудыг суулгасан байна.
Тухайлбал, хуулийн 58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан” гэж оруулжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ.
Өөрөөр хэлбэл, татварын өрийг татвар төлөгчийн гэр бүлийн гишүүд, тухайн байгууллагын ажилтнууд хувааж үүрэх заалтыг оруулчихсан байгаа юм.
Гэтэл Үндсэн хуулийн 17.1.3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Мэдээж Монгол Улсын иргэн ийм үүрэгтэй. Гэхдээ уг хуулийн 16.14-т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэчихсэн байгаа. Ингэхээр удахгүй батлагдаж мэдэх Татварын ерөнхий хууль Үндсэн хуулийг зөрчиж, хүний эрхэнд халдсан гэсэн үг.
Мөн, уг хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.3-т “…Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг төсөвт төлөх ба уг дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж орсон байна. Энэ нь ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байгаа татвар төлөгчид тавьсан босго юм.
Мэдээж хэрэг, татвар буй дор төр оршдог. Татвар төлөх нь иргэн болоод хуулийн этгээдийн үүрэг. Гэхдээ татвар төлөгч санаатай болоод санаандгүй аль ч хэлбэрээр татварын өрөнд орж акт тавиулах хэмжээнд очдог. Энэ бол амьдрал дээр байнга тохиолддог зүйл. Тиймээс энэ өөрчлөлт бүхий хууль батлагдвал хуулийн хэлээр татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан явдал болох юм.
Татварын байцаагчийн тавьсан актын 10 хувьтай тэнцэх хэмжээний босгыг төлж байж маргаан үүсгэх болж байгаа учраас өндөр дүнтэй акт тавиулахгүйн тулд татвар төлөгч яаж таарах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Ер нь бол Татварын ерөнхий хуульд суусан энэ шинэ заалт Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-ийн “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” гэсэн эрх шууд зөрчигдөнө.
Ингэхээр ганц энэ заалтаас болж нэгдүгээрт, татварын байцаагч, татвар төлөгч хоёр авлигын хэргийн хам хэрэгтэн болж болзошгүй эрсдэл бодитойгоор бий болно. Хоёрдугаарт, татвар төлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх хөндөгдөж байгаа юм.
Иймэрхүү заалт энэ хуулийн төсөлд дахиад хэд хэд байна.
Гэтэл өнөөдөр эрх мэдэл өндөртэй байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүч түрэн зүүтгүүлж, түүнийг нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав мэтийн хүмүүс дэмжиж гүйсээр батлуулж мэдэхээр болоод байна.
Хэрвээ энэ Ч.Хүрэлбаатарын хар төсөл нь хууль болоод батлагдчихвал ард түмэн татварын бус хуулийн дарамтыг яс махандаа тултал мэдрэх болж байгаа юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
энэ жрьойсон чацга алдаад үхлүүт абйгаа хүний нүдтэй Хотгор шанага идээд пологдсон хулгайч ийм л юм хийхээс өөр ямар ч боловсрол мэдлэггүй амьтан байнадаа. Гайгүй эдийн засагч гэж бодож байсан мтнь талаар болж Нүрсний уурхайг харийнханд ах дүүгээрээ нийлж хулгайлж зарж идсэнийг нь бодохооэнэ этгээдийг үхээсэй гэж "ерөөе"
Удмаа нуусан хужаа та нар Хүрэлбаатарыг зүгээр л та нарын доромжилдогоор Хүн биш болхоор нь үзэн ядаж байгаа биз дээ.Танай Ми овогтын Төв аймгийн удмаа нуусан хужаанууд, Бадамжунайн Архангайн удмаа нуусан тангадууд шиг Монголыг дээрэмдэж доромжилж луйвардахгүй болхоор Монгол дээшилчих гээд байна уу?
ерөөл өөрт чинь хугацаатай
ЭНЭ ГҮЖИРДЛЭГ ГҮТГЭЛЭГ БҮГД ЧОЙЖИЛСҮРЭНГЭЭС Л ГАРЧ БАЙГАА НЭГ ДОР БҮХ СОНИН СЭТГҮҮЛ САЙТ ХУДАЛДАЖ АВДАГ ХҮН ТЭРНЭЭС ӨӨР БАЙХГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ӨӨРӨӨС НЬ ИЛҮҮ АВААД ЯВААД БАЙГАА БОЛХООР АТААРХАЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЗАЙЛУУ
Зика пизда л Хотгор шанага гэж их орилсон доо, ухэж байсан лалларын гичий. Хурэлбаатар бол ажлаа сайн хийж байгаа гэдэгтэй олон иргэд санал нэг байгаа
Монголчуудыг нутаг нугаар пизда холин шүлсээ үсчүүлэн доромжилж хагалж ирсэн Төв аймгийн алдарт уяач Ми овогтын улаан хамгаалагчийн ухаан санаа орон гаран!
ШУНАЛЫН ТУЛАМ. ХОТГОР ШАНАГЫГ ЗАРСАН ХУЛГАЙЧ. ТӨСӨВИЙН МӨНГӨ ИДЭГЧ
Хөөе чи хаа сайгүй энэ солиотой юмаа бичдэгээ болиочээ.
Tatvariin urshuul yu bolson be.yagaad hvnd baidald orson aj ahuin negjvvdee orhiod avilga hulgaig 34 .ih naydaar urshuuw.shalgah ajil ih bn shvv.
Tatvariin urshuuluu vzvvlchiheed hulgai luivariin 34 ih naydaa il bolgoj huraaj avchihaad huulia batlaarai
Энэ хууль бас л жижэг үйлдвэр эрхэлдэг хувь иргэнийг илүү хохироох заалтын санал бна. 100 саяаас хэтрэхгүй гэдэг бол том акуулууд их хохирол учруулсан ч хязгаарлалтын хэмжээгээр том идэж болно гэж бна. Хувь хэмжээгээр нь оруулаагүй тоогоор заасан нь хэн сэдссэн нь эргэлзээ төрүүлж бгаа биз ? Гадаадын том корпорацуудын эрх ашиг бол сайн хамгааладсан гэж ойлгох уу ?
Буруу тийшээ явж байна, иргэний эрхэнд ингэж халдаж болохгүй
хэн хожих хэн хохирох нь түүхийн бѳгѳѳд шүүхийн баримт болноо
Saihanbilgiig Gomo gedeg yum bilee
Хуулийн ийм заалт иргэдэд маш хунд тусна Яагаад гэвэл монгол гэр булд орхийн тосов авах зээлээ оор хоорондоо ярьж зовлодоггуй Нохор нь эсвэл эхнэр нь дур мэдэн зээл авдаг дараа нь толж чадахгуй янз бурийн юм болдог Ер нь бол бусад улсад АНУ д жишээлвэл эцэг эхийн авсан зээлийг хуухдууд нь ургэлжлуулэн толдог Маш хатуу хуультай
Irgeded zugeeree avilgach hulgaichuud bultah gazargui bolno
Татварын хууль нэгэнт ААН-д, хувийн хэвшлийнхэнд хэрэгтэй хууль гэдэг нь тодорхой байхад мэдрэл муутай хүний өдрийн тэмдэглэл шиг юм нийтлэхээ больчхооч.
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүйээ.
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүйээ.
Хотгор шанагын уурхай гэж Төв аймгийн жалга дов ярьж Монголчуудыг хагалдаг хужаанууд Хүрэлбаатарыг гүтгэхээ больцгоо.Та нарыг ингэж Хүн бишийг гүтгээд байхаад арга ядсандаа Солонгос хүртэл компанийг худалдахад Хүрэлбаатарын ах дүү хамаатан садан нэг нь ч оролцоогүй гэдгийг цагаан цаасан дээр хараар бичиж баталгаажуулсан байгаа.
энэ хулгайч яахаараа монголын ард түмний эсрэг санаа зргэлж агуулж үргэлж ард түмнийг нухчин дарах гэж бдаг бна.татварын асуудал орсон хамаатаныхаа тѳлѳѳ орост сурч бгаа хамаатанг нь баривчлах болж бна. энэ хулгайчыг хотгорын уурхайн нүхэнд булшла
ЗА ХУЦНА БИЗ. ЭНЭ ХУУЛЬ ХУРДАН БАТЛАГДААСААЙ. ААН БИДЭНД ТУН ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ БОЛЖ БГАА ШҮҮ. ДЭЭР ЧИНИЙ БИЧСЭН ХЭД Ч МАШ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ХҮРЭЛБААТАРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОСОН Ч ЯАХАВ
Түрийвчээрээ даллахаар мѳнгѳтэй болно гэж итгэдэг ард түмэн . Энэ мэт хүн харлуулах сайтуудад итгэлгүй л яахав зайлуул. Хэнийх нь зѳв эсхийг цаг хугацаа харуулна даа та нарт
УВС дундаа ганц бүрэн боловсорсон хүн нь юм бишүү харин хха та нар яах гэж ингэж гүтгэлэг тарааж байдаг юм дээ хха
Гарсан татварын зөрчлийг ах дүү нар нь төлнө гэсэн чинь юу гэсэн үг вэ? Өөр зөндөө сонин зүйл байх юм. Энэ хуулиа эргэн хармаар юм
Хууль зүйн ойлголтоо сайн судалж байж бичмээр юм. Гэр бүл гэдэг нь нэг нэгнийгээ дэмэнж дэмжиж байдаг овогийн бүлэг гэсэн үг тийм байхад яагаад Эцэг эсвэл Ээждээ ч юм уу үр хүүхэд төрөл садан нь тусалж болохгүй гэж харин туслах гэтэл хууль зүйн үндэслэл дээр байхгүй болхоор шоронгийн хаалга татсан хүмүүс их шүү
Ямар ч байсан эх орноо бодсон зөв бодлого барьж байгаа хүн Иргэд чинь дэмжинэ Энэ их хулгай,хуйвалдааныг эцэслэх цаг үе ирсэн
Татвар чанга байх хэрэгтэй. Японд хотын татвар, дүүргийн татвар гэж байдаг. Тэнд эмьдарч байгаа хүмүүс заавал төлөх ёстой. Хэрвээ төлөөгүй тохиолдолд дүүргийн өр барагдуулах ажилчид цагдаа дагуулаад шууд гэрт нь ороод үнэд хүрэхээр зүйлүүдийг нь авч яваад дуудлага худалдаагаар зардаг. Зарсан бараанаас өрөө аваад илүү гарсан мөнгийг эзэнд нь өгдөг. Ийм болохоор ямар ч япон хүн хуулиасаа айгаад төлөх ёстой зүйлээ яг цагт нь төлдөг.
Захиалгатай нийтлэл дээр захиалгатай хэрээнүүднь орж ирээд сайхан гуаглачих бололтой юмаа. Өмнөх сангиын сайд амьдралын хар ухаантай нөхөр 38 тэрбумыг өөртөө зураад авдаг бсн хэвээрээ болов уу?!
Valuutiin San,delhiin banknii barag buh hural forumd orj,3 dagch ornii kurs surgaltad surchihaad um surdaggui ene etgeediig Sangiin saidaas halj Ouyka- iin shine zuvluhuudees tomil.10-aad jiliin umnuus zah zeeliin onoliig uur mayagaar tomeoolj bur ih deed surguulidaa zaagaad tugeegeed ehelsen gedgiig end bichij l blaa.Jisheelbel har tatvaraar deedchuuliig hamgaalj ard tumeniig muhuudugiig boliuulj bur 100% esregeeree "INCLUSIVE PROSPERITY"- g l yarih bolovoi! "POLICY FRAMEWORK FOR 25 YEARS" hiih gj bui Ouyka- iin zuvluhuud ch barag gun gunzgii sudlaj amjaagui bh.Dungaj davhargiig bii bolgono gj Ouyka maani olon udaa yariaad bui, end buruu um baihgui ch orchin ueiin economics nileed uur trend yariaad udaj buig zugeer l neg zavandaa anzaarchihaarai.
Delhiin "trend"-g dagahaa bolie oo bolie gehed sangiin said naad shine zasgiin gazar, Huuk Ouyka nariinhaa ard tumenee gesen,tedniihee tuluu yasaa tsaital uzelcene gesen uurchlult shinechleltiin UNER gargaj bolkui bn uu.Har murtei Tatvar gedeg chin ard tumeniig,uls eh oroniig boimilj unagah,bagalzuurdaj alah 1- r zevseg shuu.
Naadah chini yarij helj bgaa shigee shudarga hun bish dee
Turiin oroltsoog "daisagnaj" uzdeg m.Friedman, F.Hayek geh met delhiin mundaguud bailaa.Argagui,engui mundag delhiin seheetenuudiin maani surgaali uuregee guitsetgej duusaad tsag ueiin shaardlagaar jiigdej baigaag ANHAAR,MEDER, SURALTS,BAS DAHIN SAIN NAALDAJ SUR, ED ESIIN TUVSHIND NI SUDLAAD NEVTRUUL!
Za bolie bolie.Barag zah zeeliin teorem ni hun suregee martsan "idol icon fetishism" bolchihson bsn gedgiig helie. Shine tsagiin duug (songs) huuchin tsagiin hugshchuul duuldaggui gedeg um bilee,
Хулгай хийгээгүй Аавын охин , хүү юунаас айх гэж. Хулгай хийсэн аав , ээжийн хулгай хийсэн , нуусан бүхнээс хүүхдүүд нь тэр битгий хэл ах дүү нь хүртдэг нь нууц биш , Төр төмөр нүүртэй гэдэг чинь та нарын тэр хар хууль гээчийн зах зухыг хэлээд байгаам ш дээ ,
өмнөх сайд Чойжилсүрэн энэ хуулийг хар хууль гэж нэрлээд барьц алдаад сандраад байсан санагдаж байна. арга ч гүй биз өөрийнх 100 хувь эзэмшдэг 30 гаруй компани нь бүгд л өдийг хүртэл татвараас зугатаж ирсэн биз тэгээд энэ хууль гарахаар татвар төлөх шаардлагатай болчих гээд байх шиг байна. ёстой ханаж цададгүй хулгайч юмаа
,,ХАР МАЛГАЙ ,,Жамбал гэж тухайн үед "Үнэн"сонины газар ажиллаж байсан нийтийн бүжиг сайхан хийдэг,биллард сайн тоглодог,орсоор сайн ярьдаг хүн байсан гэдэг. "Ногоон малгай"Жамбалдорж гэж Дотоод яаманд ажилладаг хүн байсан гэдэг.
,,ХАР МАЛГАЙ ,,Жамбал гэж тухайн үед "Үнэн"сонины газар ажиллаж байсан нийтийн бүжиг сайхан хийдэг,биллард сайн тоглодог,орсоор сайн ярьдаг хүн байсан гэдэг. "Ногоон малгай"Жамбалдорж гэж Дотоод яаманд ажилладаг хүн байсан гэдэг.
shuud.mn polit.mn zuunii medee geed neg l tulburtei site uudaar negen zereg gargasan geheer ard ni tedend mungu tuldug hun l bna daa, Khurd group iin reklam mash ikh yavdag medeelliin site soninguud l haragdaad yavchlaa
Энэ Увсынханаас сангийн яамаа салгаж аваачээ. Эд үргэлж ард түмний эсрэг юм хийнэ!!!
Xotgor shanagiig zaraagyi ee. Xarin solongosuudiin ugaasan mengenees xubia xurtsen. Solongosiin erenxiilegch asan yal avchixlaa????????????????????????????
ЧОЙЖИЛСҮРЭН, ХҮРЭЛБААТАР .... ГЭЭД МАЛНУУДЫГ ЯАХ ВЭ.
34 ih naydiig huraaj avsan yumuu , esvel 34 ih naydiig negch tugrug avalgvi urshuusun yumuu .vvniig mash sn tailbarlaj ugmuur bn .
Butgii hutsaad bai
манайд хѳрѳнгийг нь хурааж аваад 1сая тѳг.ний үнэтэй ээмэгийг нэг тѳг.ѳѳр үнэлж ѳѳрѳѳ авч зүүчихээд инээгээд урд нь суугаад ѳѳр хураалгах юу бна гэдэгээр японоос ѳѳр..дэлхийн нэг хамаатаны ѳрийг нэг хамаатанаар нь тѳлүүлдэг ганцхан ч гэсэн улсыг нэрлэ.мафи.ууд тэр дээрэмийн аргыг хуульгүйгээр хэрэглэдэг. 2 хүрэл мафи үүсгэж бна. хүний юмыг үнэгүйдүүлж дээрэмдэх санаа агуулж бна.манай улсад коммунистуудын дээрэм хѳрѳнгѳнд нүд нь хорсдог боплого явуулж эхлэлээ
Хотгоршанагын хулгайч аа. Идсэн Юмаа рад тумэнд буцааж тол эс тэгвээс ходоод чинь цоорч юу ч тогтоохоо больно шуу.
Энэ хулгайч ингээд давраад байж байг уу?
Ми овогт Татварын хуулийг хэлэлцүүлэхгүй бараг жил болж Монголыг хорлосон.Одоо дуусаа!