Монголын нийгэм ихээхэн хямралтай, олон түмэн шинэ нийгмийн тухай, шилжилт өөрчлөлтийн үнэн учир, ирээдүй хойчийг гүйцэд ухаарч ойлгож чадаагүй, бужигнаж түжигнэх дуртай, бухимдал уурсал ихтэй тийм л нэг бүрхэг, түгшүүртэй цаг үе байлаа. Ийм ээдрээтэй, эвдрэл хямралын утаа үнэртсэн 1993 оны хавар монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн товыг зарлав.
МАН-аас “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, нэрт зохиолч, сэтгүүлч Л.Түдэвийг бусад нам эвлэлээс П.Очирбатыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр тогтлоо. Монгол даяар улс төрийн сонгуулийн их салхи шуурга дэгдэх нь тэр. Өмнөх жил нь УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонхын суудал авч ялалт байгуулсан эрх баригч МАН, түүний төв хэвлэл “Үнэн” сонин, түүний эрхлэгч, нэр дэвшигч Л.Түдэв нарын дээрээс шүүмжлэл, доромжлол, гүтгэлэг гүжирдлэг, хов жив, хонзогнол дайсагналын хар шороон шуурга зай завсаргүй асгарч, нүдэж балбаж, нулимж тургиж гарах нь тэр.
Улс төр гэдэг ийм муухай хор хонзонтой, бохир балиар үйл явдал байдгийг би тэр үед л ойлгож ухаарч авсан даа.
Харин Л.Түдэв эрхлэгч энэ бүхнийг огтхон ч тоосон янзгүй сониныхоо ажлыг орлогчдоо хүлээлгэн өгч, сонгуулийн штабт конторлон, сурталчилгааныхаа төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, туслах, дагалдан дэмжиж ажиллах хүмүүсээ өөрөө сонгон шилж хэлэх үг, тавих илтгэлээ бэлтгэн хэвийн тайван ажиллаж байв. Эрхлэгчийн, нэр дэвшигчийн энэ хэвийн тайван, ажил хэрэгч байдал бидэнд дорхноо нөлөөлж, “Үнэн” сонин түр зүйрмэглээд сэрсэн бядтай сэргэлэн эр шиг улс төрийн тулалдаанд ханцуй шамлан орсон юм даа.
Хаврын нэгэн сайхан өдөр нэр дэвшигч Л.Түдэв маань хувьсгалын өлгий Сэлэнгэ аймгаас сурталчилгаа, уулзалтаа эхлэхээр умрыг зорив. МАН-ын Төв хорооны нэг нарийн бичгийн дарга, сурвалжлагчаар би томилогдон цуг хөдлөв. Сэлэнгийн дарга удирдлагууд Тужийн нарсныхаа өмнөх элсэн овоон дээр сүртэй сайхан угтав.
Пионерүүд цэцэг өргөж, монгол дээлтэй гоё бүсгүй мөнгөн аягатай сүү барьж ерөөлийн үг хэлж байв. Энэ аймаг дахь манай сурвалжлагч М.Лхагвасүрэн зургийн аппаратаа гялтгануулан дуу хураагчаа түлхэж “Манай аймаг дэмжинэ ээ. Тайван сайхан ажиллаж болно” гэсээр эрхлэгчээ угтав.
Нэр дэвшигч маань тэр өдөржин Сүхбаатар хотын сургууль, эмнэлэг, соёл үйлчилгээ, холбоо, худалдааны газраар орж олон арван хүнгэй уулзаж ярилцан, санал бодлыг нь сонсч явсаар шөнө дөл болгов. Өглөө нь эртлэн босч тэмдэглэлээ бичиж цайлаад Соёлын ордонд нь сонгогчидтой хийх уулзалтад орлоо. Ордон хүнээр дүүрэн. Нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрөө товчхон танилцуулаад та бүхний саналыг сонсъё гээд суув. Тэр уулзалт бараг зургаан цаг үргэлжлэв. Баяр хүргэж амжилт хүснэ, ажил амьдрал хэцүүдлээ туслаач, өнөө хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм чинь хаашаа явчихав, хэрвээ таныг сонговол та энэ Монгол орныг минь нар харуулж чадах уу, тариа ногоогоо ахиухан таримаар байна, мөнгө хэрэгтэй байна,…
Үдээс хойш эхэлж, үдшийн бүрийгээр өндөрлөсөн хоёр дахь том уулзалт цуглаан ч өмнөхөөсөө дутахгүй халуухан, хатуухан амьсгалтай болов. Уулзалтын төгсгөлд нэр дэвшигч маань босч мэхийгээд,
-Та бүхэнд их баярлалаа. Ганцхан зүйлийг онцолъё. Одоо бүгдээрээ Ерөнхийлөгч болцгооё л доо. Улс аймаг, сум баг, ажил үйлдвэрлэл, айл өрх бүртээ та бид бүгдээрээ жинхэнэ Ерөнхийлөгч болцгоож хичээн зүтгэвээс улс Монгол минь дорхноо л хөгжин бадарна. Ингэж тохиролцох уу, нөхөд өө гэхэд танхим даяар нижигнэтэл алга ташиж, инээд наргиан хөгжиж байж билээ.
Үгүй ер. Үүнээс илүү товч тодорхой төгсгөлийн үг гэж байх уу даа. Намайг сонгоорой гэж хошуу дэвсэж гуйсангүй. Ийм юм бүтээнэ, тийм зүйл хийнэ гэж худал амласангүй.
Сэлэнгэ аймгийн дарга томчууд Дархан хотод дараагийн ажил, уулзалт гэж яаран дэгдэлзэх биднийг уламжлалт элсэн овоон дээрээсээ үдэж өгөв.
Том цартай цагаан идээ хүрээ тойрч, “хойд хөршийн хосгүй “сайн архиа" том гоё шилэн аягаар бялхуулан нэр дэвшигчид гардуулан тулгаж ерөөл, амжилт хүссэн үгс хөвөрч байв. М.Лхагвасүрэн бид хоёр Ерөнхийлөгчийн амь бие хамгаалагчид шиг эрхлэгчийнхээ ард зэрэгцэн зогсоод үг яриаг нь чих тавин чагнаж тархи толгойдоо бичин авч байв.
Малгайн чинээ хар үүл сарыг халхпан шөнийн гэгээ бүүдийх үед аймгийн намын дарга эрхлэгчийн дэргэд ирж зогсоод ярилцах агшинд юу ярих нь вэ хэмээн сониучирхан бөхийж чагнах агшинд нүүр рүү минь нэг их халуун юм асгаран бууж нүд тэсэхүйеэ бэрх хорсон, хамар аманд архи амтагдан гашуу оргиж аюултай юм болох нь тэр.
Яаран холдож тэмтэрч үзвээс үс толгой, хүзүү хоолой, хэнхдэг цээж тэр аяараа архи болчихсон байв.
Ингээд бид Дархан хот орохоор хөдпөв. Сурвалжпагч И.Гүрринчин бүгдийг жин тан бэлтгээд тосч авав.
Бид хоёр эрхлэгчийгээ амрах өрөөнд нь оруулж төвхнүүлээд буцах замд Гүрээ маань намайг сэм үнэрлээд,
-Ах хүү ийм чухал ажил ачааллын үед дөрөөгөө яасан сүрхий чангалчихсан юм бэ дээ. Маргааш нөгөөдөр хоёр ч гал ноцсон их ажил явдал болно доо. Яадаг билээ гэж байв. Би болсон явдлыг тоочин хэлэв. Маргааш нь Лхагваа маань утасдаж учир явдлын учгийг тайлж уучлал гуйв.
Алба, амралтын зааг ялгаа, архи дарсны дэг ёсыг арван хуруу шигээ мэдэх Тү эрхлэгч талархлын үг дагуулсан хундаганаас татгалзаж маягласангүй тасарч унатлаа залгилсангүй, сэржим өргөж амсаад сэмхэн Лхагваад минь атгуулчихжээ. Лхагва ямар галзуурсан биш, эзэн дээдсийнхээ дэргэд хэрхэн архи залгилах вэ. Аян замын ерөөл амандаа шивнээд алтан дэлхийд өргөлөө гэсэн нь миний нүүр толгой таарчихжээ.
Миний энэ “хэлмэгдлийг” Тү эрхлэгч огт тоосонгүй, ганц үг ганхийсэнгүй.
Арваад жил гар санаа нийлж ажилласан, үе тэнгийн насны энэ өгөр улс төрийн ийм халуун салхи шуургатай үед арай ч тэгж хөлөөрөө толгой хийхгүй биз гэж итгэснийх нь биз гэж би боддог юм. Дархан, Булган, Эрдэнэтээр бүтэн долоо хоног улс төр салхилуулан нойр хоол хугасхан явж ажлаа бүтээсэн бид хоёрын аяны замд дахин тийм хэлмэгдэл, будилаан тохиолдоогүй билээ.
Ахмад сэтгүүлч Г.Дамба
Сэтгэгдэл0
Манайх Түдэв гуайг сонгохгүй мордохын хазгай болсон доо, ийм соён гийгүүлэгчийг сонгосон бол эрдэм номоороо өрсөлдөөд явах байсан, Очирбатыг сонгоод ОЙЛ тосондоо хормойгоо хутгаад, хөөрөг, унаагаараа уралдаад уруудацгаасандаа.
ЯГ ҮНЭН.
Yag tiim mordohiin hazgaigiin hazgai,enhsaihanyg erunhii saidaar shuu

Одоо жаахан ном үзсэн хүн сонгоёоо
Нагац ахын үгэнд орж Түдэв гуайг сонголгүй Ардчилалын балагуудыг дагаж явсандаа одоо хүртэл харамсч явдаг Уучлаарай та тэнэг биднийгээ
Үнэнийг хэлье. Тухайн үед ард түмэн шинэ нийгэмд зоригтой шийдэмгий ажиллаж чадах, шинэлэг сэтгэлгээтэй хүнийг хайж байсан ш дээ. Харин Түдэв гуай бол нам эвлэлийн дарга байсан, коммунист хуучинсаг сэтгэлгээтэй хүн байсан учраас ард түмэн сонгоогүй ш дээ. Шинэ юм юу ч санаачилахгүй харагдаж байсан. Гадаад төрх нь ч тэр. Нэг л унжгар. Бодит байдал ийм л бна.
Тудэв гуай бол естой нуруутай тов толов,мэдлэг боловсрол сайтай авьяслаг ерньл юм юмнь бурдсэн боон(+) тэмдэгтэй хун. Харин авгайнь гэж естой нэг далжигасан ойр орчныхоо амьтан хунийг барьж идчих гэсэн естой нэг муухай ааштай хачин авгай байсан.Хараад байхад физикийн хууль есоор(+)тэмдэгтэй хун(-)тэмтэгтруу татан тэмуулж байдагнь унэн юм шиг байналээ.
bi ch bas buruu songolt chiisen,ter yed ardchilal geedel bid dagaj savsagnaadal tegeedel buruu songolt chiijdee,odoo bid boon yduural,boon archichid ,aimaar aa
Teneg ard tvmen,hvn tanidaggu,ene hvn garsan bol odoo manand manantaad ywj bhgu blaa,mongolchuud bid
engersen hoino yu ch gej heleed yahab dee!!!!Ochirbat bol yneheeriin tolgoi myytai saar baijee!!!!
толгой муутайдаа ч гол нь биш л дээ, өөрөө хагартлаа баяжиж авчихаад, ард түмнээ огт бодолгүй хаясанд л гол нь байгаа юм, тэгээд одоо болохоор юу ч болоогүй юм шиг гөлийчихөөд таг дуугай хэвтэж байдаг :((
Ийм нохойн баас шиг юм бияээд яадаг байнаа? энэ зөнтөг.
Монголчууд сонгуули болгонд хулгайч нарыг төрийн сэнтийд залсанд аймшигтай их хар нүгэл хийсэн гэдгийн энэ 28 жилд цаг хугацаа харуулаад зогсохгүй сүүлчийн хоёр нөхөр бие биеэнээ төрийн сэнтийнээс хулгайч,хулгайчаа дуудсаныг монголчууд харав уу,үзэв үү,ханав уу гэж хэлэх бна.сүүлчийн 5 дахи хулгайчийн оронд ганбаатарын сонгосон бол монгол төрийн сэнтийд хулгайч нэртэй луйварчид орж чадахгүй байсан болов уу.одоо болоод өнгөрсөн сонгуулийг яриад бичээд өнгөрсөн цаг хугацаа монголчуудад эргээд ирэх биш дээ.энэ буруугаа монголчууд бүгдээрээ мэдэрч бгаа байх.үүнээс цааш төр улсын хуви заяа монголчуудын гарт байна гэж хэлэхэд бэрх болсон цаг шүү.ухаантай ард түмэн биш л юм даа.хат үзэж халуун чулуу долоож үзээгүй ард түмэн жаргалдаа их ташуурч хөлөөрөө толгой хийж,толгойгоороо хөл хийж бгаан энэ шүү дээ.
Бөгс үнэрлэгч
93 онд тийм юм болсон гэхээр монгол орон аль хэдийн америкийн тагнуулын гар хөлөнд баглуулсан байжээ...АН цус чинь америк ноёны бөгс долоогоод

Yun Ganbaatar be ter meregliiin hudalchiig songoson bol bur balarlaa taminee
"Одоо бүгдээрээ Ерөнхийлөгч болцгооё л доо" гэнэ үү? Худлаа цэцэрхсэн ийм хүнийг сонгоогүй нь болж. Монголчуудын заяа түшиж, ийм идэвхгүй санаачилгагүй, үгээр наадсан хүнийг Ерөнхийлөгч болгоогүй нь болж. Түдэв төрийн тэргүүн болсон бол ямар ч идэвхгүй, Багабандиас долоон дор, шавар бурхан шиг малийж бгаад л бууна. Орчин цагийн зах зээл, улс төрийн мэдлэг бхгүй энэ дурак огт хэрэгггүй бсан
Undsen huulid uureg gej baidagguig erdemten sudlaachid medej tuuhee unshij surgamj avah estoi hervee undsen huulid uureg baival shuuhiin haraat bus baidal aldagdaj eronhii said hurliin darga hoer huchguidej helmegddeg
Donald tramp hunnu garaltai hun
Shi jinpin altan urgiin hun
Baruun germanchuud slavean hunnu hoeriin irliizuud tend hunnugiin eriin gurvan naadam boloh davhij baihdaa num sumaar harvadag naadam boldog
Shanhain hamtiin ajilagaanii baiguullaga dornii ediin zasgiig amerikaas hamgaalah zorilgtoi
Tramp baingiin zasagtai baih n zuv yum bna geed evropiin songuuld unasan
Ue ueiin amerikiin eronhiilogch nar oligarh zasagtai temtseh geed huch n hureegui harin tramp temtseed hyatadtai hudaldaanii dain hiij bna ter n hyatdad ashigtai
Nogoon delhiig amerik sonooj bna tuunii esreg shanhain hamtiin ajilagaa bii bolj
Teriin n bi baiguulsan
Tv9 injener natsagnyam bi yarsan
Ер нь тэр Лхагваа гэдэг нөхөр чинь ерөөл нь ёроолдоо байсан архийг тэнгэр газарт цацаж Түдэв гуайг унагаж дээ. Хужаа нарын эзэлсэн Сэлэнгээс биш, Хоймор нутаг Хөвсгөлийн хоймроос эхэлж явах байж дээ. Тэгээд ч өөрөө MV халз ярилцлагаар арай л жудаггүй Очирбаттайгаа хариьцаад 65 байсан рейтингээ навс унагасан даа!
Үнэнийг хэлье. Тухайн үед ард түмэн шинэ нийгэмд зоригтой шийдэмгий ажиллаж чадах, шинэлэг сэтгэлгээтэй хүнийг хайж байсан ш дээ. Харин Түдэв гуай бол нам эвлэлийн дарга байсан, коммунист хуучинсаг сэтгэлгээтэй хүн байсан учраас ард түмэн сонгоогүй ш дээ. Шинэ юм юу ч санаачилахгүй харагдаж байсан. Гадаад төрх нь ч тэр. Нэг л унжгар. Бодит байдал ийм л бна.
Монголчууд бол азгуй заяань хаясан ард тумэн.Суулчийн энэ улс торд гараад байгаа матарууд ернь 20р зуун эхлээдл ганцч олигтой амьтан гарч ирээгуй.Сухбаатар Данзан Бодоог оросын буриадууд Москваагийн тушаалаар хордуулаад алчихсан.Соц уед Чойбалсангаас бусаднь дандаа оросын бууны нохойнууд,цэдэнпилийг бол авч хэлцээд цаг урээд хэрэгггуй энэ бол классик Москваагийн уяаны нохой.байсан.Шинэ уе эхэлэхээл дандаа нэг амин хувийнхаа ашиг хонжоогоо хайсан очуухэн хувалзнууд гадаадын,луйварчингуудын гар хол болсоною очуухэн дотортой амебнууд гарч ирээд ердоо болохгуй байна.Монголд Сингапурыг хол дээрнь босгосон Ли Кан Ю шиг уужим дотортой ардтю тумнийхээ ирээдуй сайн сайхны толоо амиач огохоос буцахгуй жинхэнэ эхоронч зориг чадалтай хун хэрэгтэй байна.Ли Кан Юшиг чадалтай хун олдоггуй юм гэхэд ядаж Казахстаны Назарбаев шиг чанга гартай улсаа хогжуулчих тэехээтэй Пийдаал байвал болжл байна.Туунэс биш энэ луйварчин сэтгэлгээтэй хувалзнууд буур залхаагаад дууслаа.

Ернь бол Монголыг гайгуй аваад явчихаар улс торчин Монголд гарч ирэх шанс байхгуй!Яаагаад гэвэл Хятадууд Бээжингээс Монголын улс торийн тавцанг том микроскопоор одор болгон харж анализ дугнэлт хийн хэнийг ямар луйварчинг дээшнь гаргахыг дугнэн шийдэж байна .Монгоор зодоодл Бээжинд ашигтай луйварчингаа тулхэж гаргваад байна.Арай гайгуй улс торчид торийн ондорлогруу хурэхгуй замдаа учир битуулэг амиа алдаад байгаань тун сэжигтэй. С.Зориг,Зэнээ,Энэбиш,Наранцацралт,гэ эдл Монголд их юм хийх естой байсан жинхэн аавын хуухдууд ямар учраас гэнэт амиа алдаад байнав?Энэ бол урьдчилан дугнэлт хийсэн дайснуудл тэднийг дээшнь явуулаагуй замыгнь хааж луйварчдын замыг цэвэрлэсэннь ойлгомжтой.Оноодрийн Монголын улс торийн оргилд тарвалзаад байгаа луйварчингууд бугд Бээжингээс цалин авдаг Бээжин хавнууд
Mongolchuud shudraga erdemfei hund. durguishdee. Odoouurchlugduh biz