Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,
Эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,
Бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,
Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний нийт албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэндчилгээг алс холын Африк тивийн Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэнхэр дуулгат Монгол цэргүүдийнхээ хамтаар өргөн дэвшүүлж байна.
Алс холын оронд, Хубилай хааныхаа алдраар овоглосон цэргийн баазад Монгол цэргүүд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нь манай зэвсэгт хүчний нэгэн бахархал болж байна.
Түүхийн бүхий л үед Монгол цэрэг эх орон, ард иргэдийнхээ өмөг түшиг байж, төр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, монгол түмнийхээ тайван амгалан амьдралын баталгаа, мандан бадрахын бэлгэ тэмдэг болж ирсэн түүхтэй билээ.Цэрэг арми хүнийг зовлонд гунддаггүй жаргалд ташуурдаггүй болгож хүмүүжүүлдэг гэж би боддог.
Манай зэвсэгт хүчин Монголын залуучуудын эх оронч үзэл, итгэл үнэмшил, хүмүүжил, иргэний төлөвшил, тэсвэр хатуужлын сургууль болж ирсэн бөгөөд улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ард түмнийхээ сайн сайхан амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Тусгаар Монгол Улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж бидэнд үлдээсэн өнөөгийн энх цагийн үнэ цэнэ, утга учрыг хойч үедээ ойлгуулах, Эх оронч үндэс угсаагаараа бахархах үзэл төлөвшүүлэхэд энэхүү Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баяр онцгой ач холбогдолтой юм.
Эзэн Чингисийн эрэлхэг баатруудаас эхлэн орчин цагийн цэрэг эрсэд уламжлагдан ирсэн мохошгүй дайчин шинж чанар, ямар ч аюул занал, саад тотгороос үл шантрах эр зориг, өргөсөн тангарагтаа үнэнч байх шударга шулуун зан байдал нь Монгол цэргийн даян дэлхийд үнэлэгдэх үнэ цэнэ, мартагдашгүй дурсагдах алдар гавьяаны үндэс юм.
Баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд миний бие эх орон, төр засаг, ард түмнийхээ итгэл найдвар, захиас даалгаврыг цэрэг хүний ёсоор нэр төртэй биелүүлж яваа эрэлхэг зоригт энхийг сахиулагч охид, хөвгүүдтэйгээ алс холын Африк тив, Өмнөд Судан Улсад нүүр тулан уулзан учирч байгаадаа сэтгэл хангалуун байна.
Манай улсын зэвсэгт хүчний хувьд оролцсон анхны томоохон ажиллагаа бол “Иракийн эрх чөлөө” ажиллагаа байсан юм. Анх оролцсон ажиллагаанаас эхлээд л Монгол цэргүүдийн эр зориг, авхаалж самбаа, ур чадварыг дэлхий дахин мэдэрч эхэлсэн билээ.
Манай цэргүүд Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг улсад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэрэг дэлхийн шилдэг энхийг сахиулагч цэргүүдийн нэг нь болохоо нотлон харуулж чадсан юм.
Өнөөдөр ч Та бүхэн олон үндэстний эвслийн цэргийн хүчний хэдэн мянган алба хаагчдын амь насыг үхлийн эрсдэлээс хамгаалж, олон улсын цэргийн гэмт хэрэгтнүүдийг шударга шүүхээр шүүн таслах нөхцөлийг хангаж, сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, аврал эрэн өвчинд шаналах зуу зуун иргэдэд амьдрал бэлэглэж, мянган мянган дүрвэгчдийн авралын од, аюулгүй байдлын баталгаа нь болж, оногдсон үүргээ нэр төртэй биелүүлж байна.
Манай цэргүүд аагим халуун, шаагих мөндөр, исгэрэх сум, тэсрэх бөмбөг, халдварт тахлын алинаас ч бэргээгүй, няцаагүй, шантраагүй.
Та бүхэн оролцсон ажиллагаа, үүрэг гүйцэтгэсэн ээлж болгондоо эх орон, ард түмнийхээ нэр төрийг өндөрт өргөж, баатарлаг үйлс, бахархам гавьяа байгуулсаар байна.
Хүлээсэн үүргээ цэрэг хүний ёсоор алдаа мадаггүй биелүүлэн халдлага, дайралт, аюул ослыг сөрөн зогссон жинхэнэ баатрууд Та бүхний дунд хэдэн арваараа зогсож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд миний бие гадаад орны төр, засгийн удирдлагатай уулзахад Та бүхнийхээ байгуулсан гавьяа, үйл хэргээр тань ямагт омогшин бахархаж, нүүр бардам зогсдог юм. Энэ эрхийг манай эрэлхэг зоригтой охид, хөвгүүд, энхийг сахиулагчид Та бүхэн бидэнд олгосон билээ.
Та бүхэн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд улам баталгаажуулж, зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж байгаагийн зэрэгцээ улс орныхоо эдийн засаг, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ч шууд болон шууд бус хэлбэрээр ач тусаа үзүүлж байгааг баярын энэ өдөр би зориуд онцлон тэмдэглэж хэлэхийг хүсч байна.
Миний бие Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд ч, бас цэрэг хүн, офицер хүний хувьд ч, улс орны батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтот хөтөлбөр, төслүүдийг тууштай хэрэгжүүлж, зэвсэглэл техникийн шинэчлэл хийх, цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг хангахад тодорхой арга хэмжээ авч, үр дүнд хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэж байна.
Монгол цэргийн баярын энэ өдөр байгуулсан гавьяа зүтгэл, шударга ариун хөдөлмөрийнхөө үнэлгээ болсон одон медалиараа гоёж, сэтгэл зүрх нь догдлон байгаа ахмад дайчиддаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлэн, урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье.
Та нарын маань нугаршгүй ноён нуруу, бүтээсэн алдар гавьяа, дадлага туршлагын их өв сан зэвсэгт хүчний хөгжлийн нэгэн тулгуур багана болсоор ирсэн, цаашид ч байх болно.
Цэргийн хүний гэр бүл зэвсэгт хүчний бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь нь байдаг. Тэд үнэнч сэтгэлээр, тэсвэр хатуужилтайгаар, ажил амьдралын хүнд бэрхийг хамтдаа даван туулж, их үйл хэргийн төлөө өөрийгөө зориулахын үлгэр жишээ болсон хүмүүс юм.
Амжилт ололт, алдаа оноо бүрийнх нь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Баатарлаг дайчин уламжлал, бахархах үйлсийн арвин баялаг түүхтэй зэвсэгт хүчний эрэлхэг дайчид Та бүхнийг өнө эртний түүхт Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.
Монгол Улсын төлөө зүтгэе.
Сэтгэгдэл0
Хэдхэн муу хулгайчаасаа айж чацга алдаж намайг хөлийг минь тасалж алах гээд байна гэж гоншигонон орилдог байж Монгол улсын төлөө зүтгэнэ гэхэд их эргэлзээтэй.Энэ бол хий дэмий улин хуцалт..Амаараа унгах нь бөгсөөрөө унгахаас илүү амархан шоо.
Топороо солиорч байхаар Зvvнбаянд дэглvvлж алагдсан цэргийн vхлийн шалтгааныг зев гаргуулж хариуцлагаа хvлээгээчээ!!! Алчихаад евчнеер vxcэн болгосон Н.Энхболдоо огцруул, еерее ч огцор Хvрэлсvхээ!!!
Топороо солиорч байхаар Зvvнбаянд дэглvvлж алагдсан цэргийн vхлийн шалтгааныг зев гаргуулж хариуцлагаа хvлээгээчээ!!! Алчихаад евчнеер vxcэн болгосон Н.Энхболдоо огцруул, еерее ч огцор Хvрэлсvхээ!!!
Ene luna zai fyan gesen nuhur eh ornoo hyatadad hudaldsan balai uvur mongol yu gene ve? Yaria n hurtel hyatad
Ерөнхий сайдыгаа дэмжиж байнаа Урагшаа)))
Топороо солиорч байхаар Зvvнбаянд дэглvvлж алагдсан цэргийн vхлийн шалтгааныг зев гаргуулж хариуцлагаа хvлээгээчээ!!! Алчихаад евчнеер vxcэн болгосон Н.Энхболдоо огцруул, еерее ч огцор Хvрэлсvхээ!!!
Уул нь цэргийн алба хаасан хааж байгаа хүмүүс сайн мэднэ дээ малгайгүй ёсолдоггүй гэж энэ хүн чинь өөрийгөө офицер хүн бүүр хурандаа цолтой гэж яриад байдаг ийм зүйл мэдэхгүй байна гэж баймааргүй юм даа шүүмжлэх гэсэнгүй зүгээр л цэргүүдээ хүндэтгэсэнгүй
Малгай есолж болдог болцон. Шинэ дүрмээр
Топороо солиорч байхаар Зvvнбаянд дэглvvлж алагдсан цэргийн vхлийн шалтгааныг зев гаргуулж хариуцлагаа хvлээгээчээ!!! Алчихаад евчнеер vxcэн болгосон Н.Энхболдоо огцруул, еерее ч огцор Хvрэлсvхээ!!!
Тавантолгойгоос хулгайд алдагдсан 340 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг юу болоод өнгөрсөн бэ? Нохойн зам руу орж мартагнуулах үйл ажиллагаа хийгдэж байна уу? Ийм аймхай хульчгар ерөнхий сайдтай байгаад яадаг юм. Зайлуулах хэрэгтэй.

Шоуг сайн хийх юм
МАНАН амьд гэдгийг өглөө болгон надад сануулж бай.
МАНАН= Жэнко + туслах Топор
жинхэнэ алиа салбадайтай болж дээ 18.тааруулж Судан явж нтр
Хүрэлсүхийг цэргийн хүн гэхэд хэцүү. Хэсэгхэн хугацаанд дэслэгч байсан юм билээ. Ногооноороо л гэсэн үг.
Гэхдээ барилдаж диплом авдаг Ми овогтын Батэрдэнэ батлан хамгаалахын сайд биш.Мөрдөстэй Цэргийн сургууль төгссөн нь үнэн.
Монголын баялаг хэдэн зуун мянган тонноор хулгайлагдаж гадагш гарч байгааг хянах чадваргүй арми Засгийн газартай байгаад яадаг юм бэ.Манай сайд дарга нар нэг л өдөр Монгол улсаа хулгайд алдчихсаан хэргийг шалгаж байгаа мэдээлэл өгөх боломжгүй гээд хээв нэг юу ч болоогүй юм шиг гөлийцгөөгөөд сууж байх болох нь ээ.Ингэж хулгайч нарт ил тод улаан цагаан идүүлж байхаар шулуухан Хятад улсад нэгдвэл яасан юм бэ? Хятад улс баригдаггүй дархлагдсан хулгайч нарыг 1 секундын дотор барьж хариуцлага хүлээлгэж хөрөнгийг нь ард түмэнд тарааж өгөх байх шүү..
Hurelsuhee!JDU-n asuudlaa hurdan shiid!herev komunist naminhaa hulgaichdig shorond yavuulahgui bol 2020 oni songuulid nam tavuilj,chi uuruu oimsoo deesh haruulah bolno.
... курсийнхээ найз БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаярыг эрх мэдлээ ашиглан удаа дараа албан тушаалын байр авч хувьдаа завшиж албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнийх төлөө ажлаас нь халж шоронд явуулаач ээ.
Оркуудын бөөс жанхуу, ухна гахай 3-р удирдуулсан Монголын төр засгийн ажил нь дампуу болохоор хэд гурван цаас олох гэж яваад харьд байгаа Монголчууд нь үхээд дууслаа. Нэг эргүү сагсуу ойворгон цэргийн бага дэслэгч мал Өмнөд Суданд зугаацаж явж ирчихээд бас д нөгөө сагсуу зангаараа хулхи шоугаа дэглэсээр. Нэг атийсан тайрдас өмхий төвд нь Монголыг ШХАБ-д элсүүлэх нэрээр хужаад зарах гээд нойр нь хүрэхгүй сууна. Нэг долийсон гахай Щвейцарьт зугаалж байгаад ирсэн. Жанхуу, ухна гахай 3-рт хийсэн зүйл огт байхгүй. Худлаа попорч л чадна!!!
Шинэ дурмээр малгаигуи есолдог болсон ш дээ ! Харин Миегиин Энхболдын баз 60-н тэрбумын авилагчин салаан дарга генерал Батбилэгээ хэзээ хусах гэж бна даа! Яаманд ээриин хэдэн долдои нартаа Топор бид 2-Судан яваад яанаа хаглах мод баих биш гээд амаа урагдтал хэхэрээд арын эрээндээ Хениси тулгаад сууж бна гэсэн ! Адгиин новш юм даа !
Яах уу энэ махан толгойг
БХЯ нд бугшсан муу муухайг таслан зогсоогооч ээ. Хий сүр үзүүлж онгирох хэрэггүй. ЗХ нээс цэрэг ахлагч нар цаг бусаар амь насс алдсаар л байна.

Elbegee ahtaigaa baritsaj bn uu?
Mangar yum uu. Hervee tsergiin hun bolj togloh geed baigaa yum bol yadaj buren form umsuuchee. Duremt huvtsasnii ner gutaagaad baih yum.
ОРКУУДЫН КОММУНИСТ ҮЗЭЛТЭЙ ПОП ХААН ӨМНӨД СУДАНД ЭНХИЙГ САХИУЛААД БАЙЖ БАЙХГҮЙ . МОНГОЛ ЧАМАР ДУТААГҮЙ БАЙНА.
Topor uragshaa
Хүрлээр хийсэн топорын ир амархан мууддаг гэдэг нь үнэн юм байна.Хүний нэр ч биендээ таарсан байдаг гэдэг үнэн шүү.
Тэнэг сагсуу новш ЦЭРГИЙН БАГА ДЭСЛЭГЧ УХНА чи жанхуутайгаа хамт зайл.
за за Хүрэлсүхэд ёстой итгэл алдарлаа. Бодоод байхад ийм хүн яаж ч энэ дампуурсан орныг аврах вэ дээ. Шоумэн л бна ш дээ. Улс нь ийм байхад юугаараа ингэж бахархаад бган бэ. нэх гавъяа байгуулчихсан юм шиг. Тэр их илүүдээ гарсан мөнгөө цэргүүдийнхээ ар гэрт цэргийн баяр хүргэхэд зориулчихсан бол хамаагүй дээр байсан юм. Нэр хүндээ ч унагалаа даа
Гадаадад алба хааж байгаа цэргүүд яах вэ. Саяхан 1сард цэргийн алба хааж байгаад зодуулж амь насаа алдсан 19 хөн настай хүүгийн талаар үнэнийг хэлээ. Эрүүл саруул цэрэгт явсан хүү яргачидын гарт амиа алдлаа. Наад мөнгө хийх гэж явсан цэргүүд дээр очиж сүржигнэх хэрэггүй. Уг тэр хүүгийн үхлийн бурууг үнэн зөвөөр нь шийдсэн бол нийт цэргийн алба хаагчдад таалагдах байлаа.Хүк минь попорхоо боль. Амьдралд ойрт. Ард түмний дотор ор.

Хүрэлсүхээ чи хууль завхруулаа боль. 53 настай хүнийг цэргийн байгуулагад шинээр авч ажиллуулж байгаа чинь зөв үү. Арын хаалганы хүн чинь тухайн байгууллагад огт ажиллаж байгаагүй . Тэгээд цол нэмээд шинээр ажилд авдаг. Тийм хууль дүрэм байдаг юм уу.

Улсын мөнгөөр өөрийгөө сурталчлан доншуучлан явахаас өөр хийх юм их л баймаар юм энэ дуракд. Шоудаж попрохоос өөр чадах юм алгаа энэнд.
Ухнаагийн Ишиг чи нээрээ наад яргачин ген?рал Жа нараа шийдэхгүй бол наад үг чинь маргааш чамайг ороож ална
Монгол цэрэг хэзээд дэлхийн цэрэг болсон