sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийлээ гэдэг асуудалд тайлбар өгөхөөр та бүхэнд хандсан юм.
 Намайг Х.Болдбаатар гэдэг. Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн.
Манай байгууллага 10-аад жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураач нарын зургийг цуглуулдаг, хадгалдаг, мөн уран бүтээлчдийнхээ зургийг гадаадад сурталчилдаг байгууллага.
2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас над руу ярьсан. “Ардын эрх”-ийн байранд манай дүрлэх урлагийн бүтээл цуглуулагчдын архив байдаг юм. Тэнд үзлэг хийх гэсэн юм гэж  ярьсан.
"Их тэнгэр" цогцолбороос 20-иод зураг алга болсон гэсэн мэдээлэл үзүүлсэн. Тэгээд манай нийгэмлэгийн архиваас 10 зургийг тухайн алга болсон зурагтай ойролцоо байна, шинжилгээ хийлгэе гээд авч явсан. 
Би алдагдсан зураг уу үгүй юу гэдгийг мэдэхгүй.
 
Би анхны цалингаараа Юндэн Нансалмаа хоёрын зургийг худалдаж авч зураг цуглуулж эхэлсэн.Тухайн үеийн "Улаан-Од "сонины сэтгүүлч, жижигхэн дэслэгч байхад нь эгчийнхээ нөхөр Ц.Элбэгдоржтой анх 1988 онд танилцаж байлаа.
 
Ах бид хоёрын сонирхол нэг. Би 1989 оноос хойш бизнес хийж байна, үүнээс сүүлийн 10 гаруй жилд нь барилгын салбарт ажиллаж байгаа. 
Би мөн одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан. Би тэр хүний оймсыг угааж, гутлыг нь тосолж явсан. Хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй их ойр явлаа." хэмээсэн юм.