УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сүүлийн хагас жил орчмын хугацаанд Монгол Ардын Намаасаа шахагдаж буй нь тодорхой болсон билээ. Түүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр ч албан бус байдлаар яригдсан гэгддэг. Хэрэв Монгол Ардын намын гишүүнчлэлээсээ хасагдвал үндсэндээ түүний улс төрийн замнал хэсэгтээ л завсарлана гэсэн үг.
Тэр ч бүү хэл түүний гэр бүлийн эзэмшилд байх "Цагаан суварга"-ын ордыг төрийн эзэмшилд авах асуудал ч төрийн зарим удирдлагуудын түвшинд хэдийн яригдаж эхэлсэн нь нууц биш.
Энэ нь ч Н.Номтойбаярт ихээхэн хүнд тусаж буй гэх бөгөөд тэрээр хамгийн сүүлд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ : "-Би бол УИХ-ын гишүүний ажлаа л хийж байгаа. Гэхдээ надтай хамааралтай асуудлыг нэр цохож тавиад байгаа учраас байр сууриа илэрхийлж байгаа юм шүү.ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийн талаар "МАК" компанид мэдэгдсэн зүйл одоогоор байхгүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий гэсэн болгоомжлол л надад байна. Энэ асуудал улс төр байгаа учраас л ийм зүйл болж байна. Хэрэв би хүлцэнгүй, ноомой, дуугай явж ирсэн бол ийм зүйл болохгүй байсан байх. Тэглээ гээд би хонь шиг явж чадахгүй. Хэрэв коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж, зүтгэх шаардлага алга." хэмээсэн юм.
Улс төрийн асуудал гэдэг нь юу вэ?Товчхондоо бол Монгол Улсын Ерөнхий, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, "МАК" компаний хувь нийлүүлэгч Н.Номтойбаяр нарын зөрчилтэй холбоотой юм.
Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан 7 үндэслэл дурдаж Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналаа 2018 оны 11 сарын 19-ний өдөр өргөн мэдүүлэхэд Н.Номтойбаяр гол зохицуулагчийн хувиар идэвхтэй оролцсон бөгөөд мөн У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн ХХААХҮЯ-ы дэргэдэх ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан баримтыг ч олон нийтэд дэлгэсэн билээ.
У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр нарын зөрчил 2018 оны 11 сарын 30-ы өдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ил гарч, дараах яриа өрнөсөн.
Энэ нь :
"Н.Номтойбаяр: Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан. Ерөнхий сайдын хувьд та ЖДҮ-чин сайд нараасаа салаач ээ. Хуулийн хэрэгжилтийг та яагаад хангахгүй байна вэ. 30 гэр бүл гэж яг хэн юм бэ? Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу.
У.Хүрэлсүх: Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. “МАК” компани 36 лиценз эзэмшдэг юм байна лээ. Энэ “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш, Монголын ард түмний хөрөнгө. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд битгий манай сайд нараас хууль бус зүйл шаардаарай. Авсан Цагаансуваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгчих. Ард түмний өмч хөрөнгийг буцааж өгөөрэй." юм.
Үүний дараа Н.Номтойбаярыг намын гишүүнчлэлээс хасах асуудлыг МАН-ын Хяналтын Хороо хэлэлцэж, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төлөвлөснөөр асуудал түрхэн зууртаа намжмал байдалтай болоод байна.
Гэвч эх сурвалжуудын өгүүлж буйгаар "Цагаан суварга"-ын ордыг төрийн өмч болгодоггүй юм гэхэд Н.Номтойбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах асуудал яригдах магадлал өндөр аж. Ямартай ч УИХ-ын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болжээ.
Н.Номтойбаяр хэдийгээр "Би ТОПОРын цэрэг болж доошоо орохгүй" гэж ярих болсон ч үнэндээ түүнийг улс төрд оруулсан хүн нь Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өөрөө ажээ.
2010 оны үеэс Тусгаар Тогтнолын ордон буюу намынхаа байрыг шинээр барих ажлыг гардан хариуцаж байсан МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга У.Хүрэлсүх "МАК" компани буюу Н.Номтойбаярын гэр бүлээс мөнгөн тусламж авч, барилгынхаа ажилд зарцуулсан байна.
Мөн энэ үетэй зэрэгцэн, Н.Номтойбаяр МАН-д элсэж, улмаар тухайн үеийн НАМЗХ-ы Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн орлогчоор буюу НАМЗХ-ы дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлжээ.
Улмаар 2012 оны хавар МАН-ын удирдлагууд буюу Сү.Батболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын ойлголцол, шийдвэрээр Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн дэд сайдаар томилогдож байсан ба УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшин, сонгогдсон билээ.
Гэвч тэдний зам 2015 оны хавьцаа салсан бөгөөд Н.Номтойбаяр тухайн үед МАН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдтой нэг баг болж, НАМЗХ-оос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн багийнхныг шахах ажлыг зохион байгуулалцсан юм.
Ийнхүү нэгэн цагт өөрөө улс төрд, Монгол Ардын Намд оруулж байсан Н.Номтойбаярыг Ерөнхий Сайд У.Хүрэлсүх мөн л өөрөө улс төр, Монгол Ардын Намаас "явуулах" бололтой.
Э.Мягмар
Сэтгэгдэл0
Уг нь энэ банди У.Хүрэлсүхийг дагаж байсан ч аавынхаа зөвлөгөөгөөр урваж, Элбэгдорж, Панда хоёрыг дагаад одоо ингээд хад мөргөж байгаа юм даа, хаха
Хөөх хэрэгтэй
Энэ жаал чинь бас л хурлийз. Энхболдтой ойртдог чинь цаагуураа тийм учиртай . Нямтайшир гуайн эхнэр хужаа эцэгтэй өөр овогтой боловч Ийм л байна
Улс төрчидөд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй юм даа. Үүнийг хүний нийгмийн түүх нотолно. Тэмүүжин Жамух хоёр найз байсан, Чингис Жамух хоёр дайсан байсан, Чингис Жамухыг дайсаны ёсоор дарж нөхрийн ёсоор оршуулсан. Гэхдээ үүнийг Хүрэлсүх, Номтой баяр хоёртой зүйрлээгүй юм шүү.
Hun tejeevel tolgoi tsusdana,mal tejeevel am tosdonoo gej....uuh ugsun huntei ugluu bosood tsurguutsuldunuu gej huurhii .
Mи Иегийнхэн Монголчуудыг тэнэг гэж басаад байгаарай. Тагнуулын дарга байсан Нямтайшир хүүгээ Манж төр шиг удам залгуулж улс төрд оруулсан шүү! Яг Ми Иегийн өөрийнх нь хүү Анар,Энхбаярын Батшугар,Элбэгдоржийн Эрдэнэ,Эрдэнэтийн Ганболдын Тэмүүлэн, Отгонбилэгийн Содбилэг,Ганбямбын Дөлгөөн нар шиг.
Mongold ils torchid bdg umuu dandaa hulgaich luivarchinguudl bn tord
Мөнгөтэй хүнийг одоо нэрээ зассан төрөө засах байх гж их андуурах юм, Энэ харин улам л шунаад өөрийнхөө төлөө, итнэл даахгүй хүн юм
Мөнгөтэй хүнийг одоо биеэ, бас гэрээ зассан төрөө засах байх гж их андуурах юм, Энэ харин улам л шунаад өөрийнхөө төлөө, итнэл даахгүй хүн юм
ЖДҮ авсан нөхдүүдээс хамаагүй дээр залуу. Зоригтой дуугарчихдаг.
Буриад Нямтайширууд Монголчууд руу битгий нулимаад байгаарай.Амралтын газруудаар архидаж банзалдаж явдаг сагсуу буриад хүн хүртэл алаад МАНАН-н хууль шүүхээр зөвтгөгдсөнийг санаж байгаа шүү.
Болохгүй юм байхгүй. Явуулах л хэрэгтэй. МАН Номтойбаярр шиг номггүй баньдаар дутахгүй. Номтойбаярын гараар цацагдаад байгөө тэр их мөнгө түүниых биш, олон түмнийх шүү. Тиймээс Цагаансуврагаа эргүүлж авах л хэрэгтэй.
Сая ЗХЖШ-н даргаар А.Ганбатыг Баттулага томилов. Энэ хунии ард МАК -н Нямтаишир авга ах нь , дуу Номтоибаяр нь баигаа . Тэгээд Армаир Тэмэр зам тавина гэж . Баттулга Ганбат 2-хэлэж баигаа!!! Нэртэигээр нь Хэдэлмэриин Арми баигуулчих. Хурэлсух Номтоибаяртаи узээд баисан жужиг баиж ахын нь ЗХЖД-р намын булгээрээ оруулан дэмжиж тавьж бгаа нь МАНАН- 2 унэн юм бна.
Энэ дэндүү бүдүүлэг нөхөрдөө Намын нэр хүнд баастсан,, Энэ нөхөрт хийгээгүй хэрэг байхгүй, хүн мөргөж алсан, хүчиндсэн, хутгалсан, луйврын хэрэг гээд,,Хүрэлсүх ээ, ер нь намаас явуулдаг чинь зөв шүү
Ми, мэнгэт, топор нарыг намбарван оруулсан
zailuul naad malaa
Биеэ зассан, гэрээ зассан, компаниа зассан хүнийг сонгохгүйм бол өөр хэнийг сонгохым? Ганц калиндаар өгчихөж чадахгүй муусайн гуйлгачингууд битгий гуцаад бай.
hyzyygyi aluurchnii bogs doloogch ene hulgaich zailaarai
Аав нь оруулсан байлгүй
yavahgui geed yah ve? tor, oligarhi 2-iig zaaglaj bui zag sho de onoodor
Хүрэлсэх хэн юм хэн ч биш
Хөөх хэрэгтэй маш муу хүн
Mongoliin eneederiin baidaliig Manan l iim bolgoson ni ynen biz dee!!odoo ehneesee Mongolchyydiig doroityylsan eneeh haraazainyyd haana bna be?...Muusain alyyrchin nam!abilgal heel hahyyldaa idegdsen hamgiin adgiin nam bol ardchilsan nertei malnuud luibaraas eer yum medehgyi!elbegdorj gej bosoo oroolon bna!ter bol hydal yaria,idej yyysan ni delhiigeer neg tarsan hamgiin adgiin hylgaich,iim tenegyydiig naiman jil tord bailgasan eneegiin tenegyydiin songoj baigaa ene ter bol Mongolchyydiin yah geed baigaa ni todorhoigyi emchilgeegyi bolsonii saltgaan biz!!!!ard tymen munhag teneg bol ylas yndesten yabdaggyi yum!saldan hyyhen harj,porno yzej DOX-iin hichneen ch bilee?habtilttai ebchin bygdiig oruulaj irsen iim adgiin tenegyyd boljee!bid!!!enyynd hen byryytai be?MANAN byryytai bygdiig ni tolgoig tasdaadch ynelej bolohoorgyi aldjee!zeb yum yarisan hymyysees zygtaj byryy saltgaantai menge ygaah yildeld hel aldjee!!odoo yah ni todorhoigyi baigaa ene yndesten mehej senej baina!yyn deer ni ylam
ямар нам, хэний санхүүжүүлэгчийг үл харгалзан цагаан суваргаа аваачээ. Төрийн оройд байгаа энэ хулгайч нар гэдсэндээ хөлөө хийлцэх үедээ хамаг муу мухайгаа уудалж дэогээд хулгаэйлсны нь хураана гэж ард түмнээ бас хуураад дараа нь далдуур хуйвалдаж өгөлцөж авалцаад , нэмж хулгайлаад байхн юм. Ард олон сэрж нэгэнт илдэрсэн хулгайг даамжруулахгүй байцгаая.
МАН НОМТОЙБАЯР МЭТИЙН МАХАН ТОЛГОЙТУУД ТӨРД БАЙХААР ОГИУДАС, СЭЖИГ ТӨРӨХ ЮМ. кккк
Ugaasa harvaas medleg chadvargui etsgiin mungeer baaj bga teneg. Hun alsan. Zodson. bolohgui buhnii uurhai.terees hurdan zailuulj.buh ezediig huraah estoi.ymar udaan yridag uom.Er n hun edej. bolj l egvel hun zodoh durtai novsh genele. Zail3
Ta nariin negniigee hooh hoohguin soniin bish mongoliin ard tumnii hurungiig butsaaj awah ni chuhal bn hurelsuh helsen amandaa hurch ajillah heregtei
Хүрэлсүх улс төрд оруулсан байлаа гээд яадаг юм. Улс орныхоо төлөө цохилох зүрхгүй мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахаа байсан юмнуудыг хөөгөөд явуул
Хамт ажилаад эхлэхээр бие биенийгээ илүү таниж мэддэг тул цаашдаа хамтран ажиллах үгүй нь ажлын явцын дунд тодорхой болдог тул энэ бол хаана ч байдаг асуудал