sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна. Уг хуулийн төслүүдийг УИХ баталснаар АТГ, Прокурорын байгууллагын удирдлага болон шүүгч нарыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх, түдгэлзүүлэх хууль эрх зүйн үндэс бүрдэх юм.   
 
С.Сарнай