Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 27-нд ажилдаа орж, тамга тэмдгээ хүлээн авч байв. Түүнээс хойш хоёр сар ч болоогүй байна. Гэтэл С.Амарсайханыг огцруулах тэмцэл аль хэдийнэ өрнөж эхэллээ. Дөрөвдүгээр сарын 5-нд Гэр хорооллын хөдөлгөөнөөс түүнийг огцруулахаар жагссан бол өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд НЗДТГ-ын үүдэнд жагсч, Хотын даргыг огцрохыг шаардав. Хаврын улс төр ийнхүү С.Амарсайханыг “онилсон” нь хэд хэдэн тодорхой шалтгаантай.
Нэгдүгээрт, Баянзүрх дүүргийн сонгуулийн маргаан. Эрх баригч нам дүүргийн удирдлагыг гартаа авахаар хэт их улайрч эхэлсэн. Өнгөрсөн сарын 23-нд ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль тус дүүрэгт болсон байдаг. Гэвч сонгуулийг зохион байгуулсан хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ хүчингүй болгосон. Тэгэхээр Баянзүрх дүүрэгт дахин сонгууль эхнээсээ явагдах үндэслэлгүй байв. Харин МАН-ынхан дахин сонгуулийг хүчээр явуулж, өөрийн хүнийг “хүчээр” ялуулсан байдаг. МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Галхүү сонгуульд ялж, сонгуулийн хорооноос батламжаа хүртэл гардаад байв. Харин үүний дараа Ц.Галхүүг сонгуульд оролцохдоо мөнгө тараасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж, сонгуулийн хорооноос батламжилсан тогтоолыг үндэслэлгүй болгов. Үүний дараа МАН-ынхан БЗД-ийн Засаг даргын Тамгын газар руу хүчээр дайрч, хүртэл үзэв. Ийм хачин үзэгдэл, утгагүй үзэгдэл Баянзүрх дээр үүсээд байгаа.
Харин нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүсээд байгаа нөхцөл байдлын шийдлийг олохгүйгээр харин ч дайран дээр нь давс цацчихсан байдаг. Хууль бус болсон дахин сонгуулийн дүнг үндэслэн захирамж гаргаж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилоод байгаа. Дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж шийдвэрлэх ёстой байдаг. Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн өдөр хуралдаагүй, дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх талаар Нийслэлийн Засаг даргад санал уламжлаагүй байдаг. Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж Баянзүрх дүүргийн АН-аас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүртэл хүргүүлсэн байдаг.
Түүнчлэн өчигдөр Баянзүрх дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа, Хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо, ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Д.Пүрэвдаваа “Манай дүүрэгт хүчингүй болсон заалтыг үндэслэн дахин сонгуулийг зохион байгуулсан. ҮХЦ-ээс шийдвэр гаргаад , үүний дагуу УИХ хэлэлцээд энэ заалтыг хасчихсан. Гэтэл дүүрэг дээр сонгуулийн хороо хуралдаад хүчингүй болсон заалтыг үндэслэж байгаад энэ сонгуулийг зарлачихсан. МАН өөрсдөө хууль бус сонгууль зарлачихаад, үүн дээрээ нэр дэвшүүлсэн Б.Галхүү нь мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Ийм бусармаг байдлаар дүүргийн удирдлагын эрхийг нь авах гээд байна” гэлээ. Мөн тэд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдсэн юм.
Ер нь энэ бүх асуудлыг цаана Хотын дарга С.Амарсайханы эрх ашиг яваад байна гэж ярих ч хүмүүс байна. Учир нь Туул голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүс хэмээн заасан байдаг. Гэвч Туулын бургасыг хядаж, 20 орчим метрийн зайд барилга байгууламж барьсан “Зүүнбаян рефайнери” компанийн асуудал олны анхаарлын төвд дахин орж ирлээ. Ардчилсан Залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд цахим хуудастаа “Яг нарийн тооцуултал 2.0 га биш 5.6 га сүйтгэгдсэн байна. Нэг га-д 2500 орчим бут бургас ургадаг гэсэн тооцоо байдаг юм байна. Тэгэхээр 14 мянган бут бургас устгагджээ. Нэг бут үндсэнд дунджаар 50 ширхэг мөчир гэж үзвэл 700.000 мөчирлөг бургас хядуулсан байна. Байгаль орчны яам үүнийг 9.2 тэрбум төгрөгний хохирол учирсан байна гэж тогтоожээ” хэмээсэн байна.
Тус компанийг Хотын дарга С.Амарсайхантай хамаарал бүхий аж ахуй нэгж гэдгийг мэднэ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар “Зүүнбаян рефайнери” С.Амарсайхантай хамааралтай юм билээ. Ядарсан нэгэнд арга хэмжээ авдаг ч задарсан компаниудаа тойрч өнгөрөөд байгаа” хэмээн шүүмжилж байсан удаатай. “Зүүнбаян рефайнери” компани нь нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан ч Туул голын бургасыг хядаж байгаль орчинд үлэмж хохирол учруулсан байдаг. Байгаль орчинд хохирол учруулсан гэгдэж, 2014 онд зургаан сая 560 мянга, 2016 онд 12 сая төгрөгийн торгууль төлж байжээ. Түүнчлэн, 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байна. Гэвч тус компани барилгын ажлаа үргэлжлүүлсэн. Хотын дарга С.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө “Зүүнбаян рефайнери” компанийн үйл ажиллагааг зогсоохоор болсон хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч “Зүүнбаян рефайнери” компанийн эзэмшил газар, үйл ажиллагаа бүгд Баянзүрх дүүрэгт харьяалагддаг учраас энэ дүүргийн удирдлагад өөрийн хүнээ томилох нь зөвхөн МАН-ын ч биш С.Амарсайханы хүсэл байж болох юм. Ийнхүү олон асуудлаас үүдэн томилогдоод хоёр сар ч болоогүй Хотын дарга огцруулах эсэргүүцэлтэй туллаа….
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
tsag ni dawchuu bna
odoo naaad xalaa soliogoo bolij uz anx barij bxad boliulj chadaagui tag dulii soxoroor bariulchaad .. odoo barigdsaniig yaaxiin . xarin ergen toiron n xooson tatsan xashaanuud bgaa ted nariig xuraaj jurmal...
Zolbin nohoi shig shun duluur suitegched araas n bitii huts
Амарсайханыг хууль бус хуйвалдааны замаар хотын дарга болсон тул огцруулах нь зөв. Дарга болоод өөрийнхөө төлөө ажиллаад бна ш дээ
Ми овогтын алтан нутаг казиночин янханчин Мөнхчулууныг ялж болсон юм.Одоо мэдээж Эбагийнхан дайралтаа эхэлж байна.Ялагдах болно.
Туул голын сав газрыг суйтгэж байгаа зүүн баян рефайнер гэгч компаны захирал нь хотын дарга Амарсайхны төрсөн ах О Уланбаяр гэж хүн байгаа гэж уг компаны гүйцэтгах захирал Сайнбаяр гэгч залуу ийгл телевизээр 04сарын 09 ний оройн мэдээгээр ярьж байна Тэрээр ярихдаа: байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, бас байгаль орчны яамнаас зөвшөөрдийг нь цуцалсанч бид бариад дуусгана яагаад гэвэл шүүхээс байгаль орчны яамны сайдын тушаал захирамжийг хүчингүй болгосон гэнэ дахиадл авилгал авдаг шүүгч гарж ирлээ өөрөө өөрийгөө бариад өглөө
Амарсайхан барилгын ажлыг зогсоож байна.Үүнээс өөр Ми Иегийн Төв аймаг, Эбагийн Ховдын хужаанууд Бадамжунайгийн Архангайн тангадууд та нарт ямар хариу хэрэгтэй юм?
Зүүнбаян рафайнер гэгч команид хэдэн дэврүүн сэтгэлтэй залуус байгаа тэд туул голын бургасыг устган барилга барьж байгаагаараа бахархах естой ухааны юм ярьж байна Эрдэнэтийн 49 % хувийг луйвөрдсан хэдэн жаалуудын жижиг хувилбар юм байна бага дээрнэ эрүүгийн хариуцлөга оногдуулж нийгмээс тусгаарлахгүй бол нэг өглөө босоод ирсэн чинь хэдэн дэврүүн залуус СүхбааТарын талбай дээр барилга бариад байж байх юм байна Байгаль орчны сайдын зөвшөөрлийг хүчингүй болгосон шүүгчийг мөн хам хэргээр эрүү үүсгэхийг шаардах хэрэгтэй
Төв аймгийн удмаа нуусан хужаанууд Ми овогт алим Батбаяр ховд Мөнхбаяр буриад Батүүл уяач Батболд нараа Улаанбаатарыг зажилж байхад хэдэн бургасны төлөө санаа зовдог байсан юм үү?
Зүүнбаян рафайнер гэгч команид хэдэн дэврүүн сэтгэлтэй залуус байгаа тэд туул голын бургасыг устган барилга барьж байгаагаараа бахархах естой ухааны юм ярьж байна Эрдэнэтийн 49 % хувийг луйвөрдсан хэдэн жаалуудын жижиг хувилбар юм байна бага дээрнэ эрүүгийн хариуцлөга оногдуулж нийгмээс тусгаарлахгүй бол нэг өглөө босоод ирсэн чинь хэдэн дэврүүн залуус СүхбааТарын талбай дээр барилга бариад байж байх юм байна Байгаль орчны сайдын зөвшөөрлийг хүчингүй болгосон шүүгчийг мөн хам хэргээр эрүү үүсгэхийг шаардах хэрэгтэй
Амарсайхан ийм ажил хийх гэж хотын даргад унан байж гарч ирсэн, одоо хийж байгаа үйл ажил нь хувьдаа зориулагдсан тул огцруулах хэрэгтэй, дархан цаазат газар сүйтгэсний нөхөн төлбөр төлүүлж, нөхөн сэргээлтийг хийлгэж хуулийн хариуцлага оногдуулах ёстой,
Унаган хотын иргэн бол хот тойрсон Төв аймгийнхан шиг л ер нь хужаанууд л байдаг юм даа.Тэр тусмаа үргэлж хужаа гээд л орилж хараадаг бол эргэлзээгүй 100%
Ene Shookhuuz Khyk d khediig tolj darga bolson bol? Eokiin khud bolson gsn bizdee? Ter barisan tansag tom housnuudiig buulgasan ii daraa l khariidaa?
Хотын дарга Ундармаа хоёрыг огцоруулж 461.д нь аваачиж хийхээр болжээ төр засаг минь ээ арай л дэндлээ энэ улс төр чинь
Шуналын Микоров Амарсайханыг хурдан зайлуулах хэрэгтэй ТЭР ЖЁНКО МОНКОТОЙ худ ураг байх нь ямар хамаа байна