Иргэд түрээсийн орон сууцаа өмчилж авах боломжтой боллоо
Иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлтээ гаргаснаар өмчилж авч болохоор “Түрээсийн орон сууцыг өмчлөх журам”-д заажээ. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болох юм.
Эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжинд баригдаж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууц, нийт 1542 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөж байна.
Мөн “Солонго-1 хороолол” төслийн 4320, “Солонго-2” төслийн 720, “Эко Яармаг-1 хороолол” төслийн 1920, нийт 8522 айлын орон сууцыг төрийн болон орон нутгийн мэдлийн орон сууцны санд шилжүүлэх юм.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 4000 орчим иргэн шаардлага хангасан материал ирүүлснээс 1512 нь орон сууцтай болсон. Иргэдийн дийлэнх нь орон сууцаа өмчилж авах хүсэлтээ гаргасаар байна.
Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ
Бүтээн байгуулалтад 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох юм. Тавдугаар сараас таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх бөгөөд цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэсэн тооцоо гарчээ.
Төмөр замын суурь бүтцийн зардал нь 780 гаруй тэрбум төгрөг бөгөөд цэргүүдийн цалин, дотоодын худалдан авалт зэргийг тооцон зардлаа төгрөгөөр гаргажээ. Шаардагдах техник хэрэгслийг түрээслэж, эсвэл худалдаж авна. Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар тавих бөгөөд энэ нь дотоод, гадаадын компанийн өгч байсан саналаас гурав дахин бага гэсэн үг юм.
Төмөр замтай болсноор Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хоёр дахь гарцтай болно гэж үзлээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардлагатай санхүүжилт босгох зорилгоор нэг удаагийн, хүүгүй, урт хугацааны үнэт цаасыг 750 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнээр хаалттай хүрээнд худалдахаар төлөвлөсөн байна.
Дээрх чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн нүүрсний орд газраас Цагаансуваргын ордыг дайруулан Зүүнбаян өртөө хүртэл 414 км урттай. Уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Гүйцэтгэгчийг “Тавантолгой төмөр зам” компани удахгүй тодруулж, 2021 оны эхний улиралд төмөр замыг ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна. Гэхдээ цэгийн асуудлыг БНХАУ-ын талтай тохиролцож чадвал 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах боломж ч байна.
Дээрх чиглэлийн нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар юм. Суурь бүтцийн 56.6 хувь баригдсан учир 49 хувьд нь дотоодын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, эсвэл гадныхныг оролцуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажлыг энэ жил эхлэхээр боллоо. Эдгээр бүтээн байгуулалт хийгдсэнээр Тавантолгойн уурхайгаас жилд 60 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байна.
Товч мэдээ
- Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбоо, инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, хамгаалах, барилга зэргийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
- Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай замын ажлыг “Макс рөүд” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр боллоо. “Эрчим хүчний барилга, угсралтын трест” компани концесс эзэмшигчийн эрх, үүргээ дээрх компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна.
- “Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав.
- Энэ онд 9000 орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдээд байна.
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар болов. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа.
- Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна.
- Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Төмөр зам барих нь чухал биш ээ. Тийм төлөвлөгөө ч бхгүй. Бас мөнгө нь ч бхгүй. Харин тэр 414км шороон далан л амттай харагдаад бн. Шороон даланг нилээн явуулах ЭТТ-н ашиг 750тэрбум төгрөг нь бэлэн бн. Ай бас амттай бизнес шүү. Цэрэг арми бол зүгээр халхавч туслуулан гүйцэтгүүлээд хэдэн цаас амсуулчихна. Маанаг хар массыг эх орон, цэрэг арми яриад хэдэн кино үзүүлээд болоо ха ха
Цэргээр бариулна гд хөөрөөд бхын. Тэр чинь зүгээр халхавч өнгөлөн далдалт. Хүрз бариулаад жаахан мөнгө өгчих нь. Чи бид нарыг хуурч бгам. Битгий ийм гэнэн бай. Гол мөнгөний ажил чинь тусдаа хийгдэнэ. Барих компани нь ч бэлэн бга. Шороо овоолох шиг унацтай амттай ажил хаа ч бхгүй. Шороон даланг нилээн явуулах ЭТТ-н ашиг 750тэрбум төгрөг нь бэлэн бн. Яасан гэнэн ард түмэн, яасан харанхуй масс вэ?
202,9,42,121 энэ гөлөг чинь тарвагадорж эсвэл тарвагын мөндөлүүд хошгиролдоод байна уу. ардын армид цэрэгт байгаа залуус мөнгөтэй болоход яагаад болохгүй гэж. тарвагыг барьж шонд өлгөж шоронд нь хий.
202,9,42,121 энэ гөлөг чинь тарвагадорж эсвэл тарвагын мөндөлүүд хошгиролдоод байна уу. ардын армид цэрэгт байгаа залуус мөнгөтэй болоход яагаад болохгүй гэж. тарвагыг барьж шонд өлгөж шоронд нь хий.
202,9,42,121 энэ гөлөг чинь тарвагадорж эсвэл тарвагын мөндөлүүд хошгиролдоод байна уу. ардын армид цэрэгт байгаа залуус мөнгөтэй болоход яагаад болохгүй гэж. тарвагыг барьж шонд өлгөж шоронд нь хий.
Төмөр зам барих нь чухал биш ээ. Тийм төлөвлөгөө ч бхгүй. Бас мөнгө нь ч бхгүй. Харин тэр 414км шороон далан л амттай харагдаад бн. Шороон даланг нилээн явуулах ЭТТ-н ашиг 750тэрбум төгрөг нь бэлэн бн. Ай бас амттай бизнес шүү. Цэрэг арми бол зүгээр халхавч туслуулан гүйцэтгүүлээд хэдэн цаас амсуулчихна. Маанаг хар массыг эх орон, цэрэг арми яриад хэдэн кино үзүүлээд болоо ха ха
Овчитэй солиотой юмуу Чи !!! Чамд падлийч байхгуй юманд шалчигаж суржигнээд Чи муу гелег юу вэ!!!
Төмөр зам барих нь чухал биш ээ. Тийм төлөвлөгөө ч бхгүй. Бас мөнгө нь ч бхгүй. Харин тэр 414км шороон далан л амттай харагдаад бн. Шороон даланг нилээн явуулах ЭТТ-н ашиг 750тэрбум төгрөг нь бэлэн бн. Ай бас амттай бизнес шүү. Цэрэг арми бол зүгээр халхавч туслуулан гүйцэтгүүлээд хэдэн цаас амсуулчихна. Маанаг хар массыг эх орон, цэрэг арми яриад хэдэн кино үзүүлээд болоо ха ха
Энх цагт эх орны бүтээн байгуултанд цэрэг армийг ашиглах нь маш зөв. 60-80 онуудад зам гүүр, барилга орон сууц, худаг ус, хашаа хороо, хадлан тариалан, ургац хураалт гээд олон ажлыг цэрэг арми нугалж байсаныг мартаагүй байна
хүрэлсүхийн ЗГ монголд өр л нэмэхээс өөр шид бхгүйм бнаа хурдан огцроосой
Төмөр зам барихын тулд урьдчилсан судалгаа тооцоо,хөрсний шинжилгээ,байгал орчны үнэлгээ,үер усны аюул,өөр бас бус ажил гэж хэдэн жил үргэлжилсэн юм байдаг байсан одоо зүгээр л сайхан хэдэн цэргээр шороо овоолуулдаг болсон юм уу? Дараа нь тэр зам дээр чинь аваар осол болвол хэн хариуцлагыг нь хүлээх болж байна даа?
Монгол цэргүүд мөнгөтэй болж болдоггүй юм уу эргүү новшоо ганц хүрз шороо даахгүй байж битгий олон юм хуцаад бай
Монгол цэрэг мөнгөтөй болж болдоггүй юм уу гэж гуугачаад хэрэггүй л дээ.Цаад төмөр зам нь Монгол улсад эдийн засгийн хувьд ашигтай юу л гэдэг нь гол нь юм шүү дээ,бөөн мөнгө хаяж нэг сайхан төмөр замтай болоодохдог ачаа байхгүй бол бөөн гарлага болно биз дээ?

нэг чигт харсан удирдлагатай болжээ.
Ene uls turchid mungu idekh uur uursdiin garsh'san arga baril, chigleltei baikh yum daa tee. Zarim n' JDY, zarim n' bank dampuuruulna, zarim n' shoroo ovoolno. ETT-g ter khaa khamaagyi companiin gargaj bgaa bondiig khudaldaj avna gej bichsen baikhiin. Ene chin' nuguu Erdenetiin 49%-iig Mongol banknaas avsan munguu TDB bolgoj khuvirgaj avsan bna geed bsantai yag ijil scheme yavaad bna daa. Bond n' yamarch batalgaatai yum. Batalgaagyi bol tegeed l unguruu sh dee. Ovoolson shoroo balansdaa byrtgej avakh l khereg garakh bailgyi dee. Ard tymnii nogdol ashgiin mungu ter khemjeegeer buurna gesen yg. Tegeed ch ETT chin' uursduu tusluu kheregjyylekh munguggyi IPO khiine bgaa baij iim khaa khamaagyi yumand zarj bsnaas uursdiikhuu tusliig khiij kheregjyylj bsan n' deer shyy dee.
Tanaikh yagaad setgegdel oruuldaggyi yum be ? Bichsen setgegldel orokhgyi bna.
Цэргийн 2 сая төгрөгийг мэдээж дарга нар нь цавчаад авчих нь тодорхой.Улсын хөрөнгө мөнгийг идсэн хулгайч нараар үнэгүй бариулбал яасан юм бэ? Амьдралдаа гар хөдөлгөж ажил хийж үзээгүй Баяр Сайханбилэг Баярцогт нарыг ажиллуулья. ажил г
Баяр,Сайханбилэг,Баярцогт эд нар чинь харин ч ОТ төслийг хөдөлгөсөн гавьяатай хүмүүс шүү...харин женко зика топор мэт чинь л жинхэнэ цайрчихсан хулгайчууд даа.Хэн нь хэн байсныг Цаг хугацаа харуулна аа

олон залуучууд нэг жилийг хийх ажилтай цалин мөнгөтэй сурсан зүйл ихтэй гадуур шоу байхгүй бие бялдар нь задараад сайхан өнгөрүүлэхнээ болж байн дэмий тэнэж аав ээжээ зовоож байхаар ажил хий залуусаа олны дунд ядаж биеэ авч явж суран
Хятадын талтай тохиролцоно гэж юугаа яриад байгаа юм? Тэр улс чинь замаа Гашуун Сухайт руу тавьчихаад 7 жил болж байна.Нүцгэн талд боомтоос 20 км даялуулж 50 м намсгаж Монголын овоолсон шороо руу тавиач гэж гуйх уу?
эх орноо хамгаалахын тулд биш төрийн албанд орохын тулд зуны 2 сард цэргийн алба хаасан болж жүжиглэж байгаа авлигачдын шээс-Оюутан цэргүүдээр наад төмөр замаа бариул. Бид үр хүүхдээ хэрэгтэй цагт эх орноо хамгаалах цэргийн эрдэмд сургаж улсын хил, онц чухал обьектын харуул манаанд гаргаж хатуужил үзүүлэх гэж цэргийн албанд явуулдаг болохоос бүтээн байгуулалт нэртэй албадан хөдөлмөрт боолчлуулахаар явуулаагүй.Үзэн ядаж байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргатай нь хамт.
Barij baigaad sankhuu duusaad 200 km shoroon dalan uldchihvii dee hashirsan humuus shuu
Надаас 1700 лоом жоотуу хүрз аваарай.Аль 70 ээд онд аваад салтаадчихсан нь одоо гоё аан.
Би та нарт Баттулга хаанаас хулуудахаа гараа хармаандчаад мэднэ гэсэн дээ.
Эхний замаа эхлүүлээд 10 жил болсон одоо болтол дуусгаагүй байжээж бас юун шинэ зам барих вэ? Женко Зүүнбаян руу барих замыг 10 жилийн өмнө хэдэн компанийг хөөрөгдүүлж баахан шороо асгаж 50 сая доллар улсаас хуссан шүү дээ. Дараа нь 280 сая доллар Гашуун сухайтын замаас олсон. Одоо дахиад Зүүнбаянгийн замаас хусахнээ