sonin.mn
Нийслэл Улаанбаатар хотод тээврийн удирдах байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Хотын тээврийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр салбарын ажилтан албан хаагчид, эрдэмтэн судлаачид, оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуультай хамтран зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний бага хуралд нийтийн тээврийн салбарын түүхэн хөгжил, тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн шийдвэрлэх талаар техник, технологи болон эдийн засаг, менежментийн чиглэлээр илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Хуралд ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Механик тээврийн сургууль, Барилга архитектурын сургууль, МУИС, ХААИС, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Улаанбаатар смарт карт ХХК болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцов.
 
Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 30 гаруй бүтээл ирүүлсэн бөгөөд 2 дугаар шатанд 16 бүтээлийг шалгаруулан хэлэлцүүлснээр судлаач оюутны ангилалд:
 
Тэргүүн байранд “Хот орчмын зорчигч тээврийг сайжруулах боломжийн судалгаа” сэдвээр, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн оюутан Э.Пүрэвсүрэн;
 
Дэд байранд “Энхтайваны өргөн чөлөөний замын түгжрэл, автобусны чиглэлийг зөв тодорхойлох” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн оюутан Э.Ундрал;
 
Гутгаар байранд “Авто тээврийн хэрэгслийн тоо, үр дагавар, ирээдүйн таамаглал” сэдвээр, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн оюутан Т.Учрал;
 
Инженер, техникийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн багш, судлаачдын ангилалд “Хотын тээврийн техник, технологийн чиглэл”-ээр:
 
Тэргүүн байранд “Нийтийн тээврийн автобусны хорт утааг бууруулах, шинэ нөөцийн био-дизель түлш” сэдвээр ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Магистрант Ц.Бат-Эрдэнэ;
 
Дэд байранд “Автомашины резин дугуй хийн нэвчилтийн судалгаа сэдвээр ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн багш Н.Мөнхзул;
 
Гутгаар байранд “Цахилгаан автобус” сэдвээр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын механик засварчин А.Маналжав,
 
Инженер, техникийн ажилтан, албан хаагчид, эрдэмтэн багш, судлаачдын ангилалд  “Хотын тээврийн эдийн засаг, менежментийн чиглэл”-ээр:
 
Тэргүүн байранд “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал, төлөвлөлтийн шийдэл” сэдвээр ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн багш, доктор PhD Ж.Ганчимэг;
 
Дэд байранд “Автобусны хүлээлтийн хугацааг KNN аргаар тооцоолох” сэдвээр ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн докторант Б.Чимэдрагчаа;
 
Гутгаар байранд “Улаанбаатар хотын тээврийн системд үзүүлэх нөлөөг системийн динамикийн аргаар загварчлах нь” сэдвээр ШУТИС-ийн ахлах багш Д.Ариун-Эрдэнэ нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
 
Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө эрдэм оюунаа сорин энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд бүтээлээ ирүүлсэн нийт салбарын ажилтан албан хаагч, эрдэмтэн багш нар, судлаач оюутнууд, хурлыг зохион байгуулахад хамтран ажилласан Механик, Тээврийн сургууль, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ,
“Тэнүүн-Огоо” ХХК болон энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон нийт байгууллага хамт олонд талархал илэрхийлье.
 
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар