sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичгийг хэлэлцэж, 80 хувийн саналаар дэмжсэн байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорын орлогчоор Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн байсан билээ.
 
Мөн  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг дэмжихийн сацуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг дэмжсэн байна.
 
Э.Мягмар