УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн хуультай болох гэж байгаа нь энэ юм.
Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаарх бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхойлсноос гадна:
-кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх;
-үндэсний соёл, түүх, өв уламжлалыг эергээр харуулсан монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих;
-кино урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах;
-үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлийн сонгон шалгаруулалт явуулах, төсвийн хөрөнгөөр бүтээх кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох;
-Монгол киноны чанарыг сайжруулах, техник технологийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын шилдэг чиг хандлага, арга барилд суралцуулах, киноны мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах зэргээр уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих;
-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч нар зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах зэрэг асуудлууд туссан байна.
Сэтгэгдэл0
нөгөө ад үзээд байсан цензур гэдэг юм хууль нэртэй болж бна уу. Соёл иргэншилтэй газар бүх зүйлд хэм хэмжээнд захирагдах ёстой. Улс төрчдийн ярих дуртай Дэлхийн жишиг тм бдаг.
нэг мөсөн хууль гаргаж байгаа дээрээ новшийн кинонуудыг хаагаад хаячихаараа бараг аймгийн кино юм уу хаашаа юм
товчхон хэлбэл малчин гэр бүлд төрж өссөн хүүхдийг кино жүжигчин, найруулагч болгох алтан үеийнхээ зарчимд буц.
Одоо манайхан ТВ эвлүүлэг хийчихээд л түүнийгээ кино гээд байгаа.Тиймээс Монгол киног дэлхиы нийтийн жишигт ойртуулъя гэж байгаа бол дуу дүрснээс эхлээд ямар шалгуур хангасан бүтээлийг кино гэх вэ-гэдэгийг энэ хуулиндаа тодорхой зааж өгөх хэрэгтэй.
Киночид гэж садар самуун архидалт янхандалт араар тавилт луйвар аллага гэмт хэрэг хулгай зэрэг бүх гэмт хэрэг, мөн хүний үнэргүй жудаггүй байдалнэгнээ мэхлэх улс орноо тонон дээрэмдэх ерөөсөө бүх л муу муухай бүхнийг түгээн дэлгэрүүлж нийт ард олонд энэ муухай зүйлсийг энгийн нэг байдаг зүйл мэт хүүхдэд багаас нь дадал зан суртахуун суулгаж байгааг анхаарч болиулаасай. Гэгээлэг хүний нинжин сэтгэл ёс заншил ёс суртахуун зэрэг аль болох нийгмийг гэгээрүүлэх бүтээл хийдэг болоосой. Хүн савныхаа хэмжээгээр сэтгэдэг гэдэг манай урлагийн нэгээхэн хэсэг болох киночид хошин шог нэртэй нөхөд сэхээрэх цаг нь болсоон.