sonin.mn
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун ба хүнсний ногоо тариалагчид, нэр бүхий иргэд мэдээлэл хийлээ.
Тэд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн 50 га газарт агро парк байгуулж Хятадын "Тяньжин фүүдс"  төрийн өмчийн компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх төсөл эхлүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж буй ажээ.
 
 
Уг асуудлыг  НИТХ-ын тэргүүлэгчдээр 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжээгүй аж.
Гэтэл хурлын дараа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж, ЗГХЭГ-ийн даргад илгээсэн гэж НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өгүүлэв.
 
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.