sonin.mn
УИХ-д итгэх иргэдийн итгэл буурсан нь тийм ч  сайн зүйл биш. Ирээдүйдээ, эх орондоо итгэхээ байж байгаа хэрэг шүү дээ.
Итгэл унасан улс орон авлигалд идэгдэн тусгаар тогтнолоо алдахад бэлэн байдаг. УИХ-ын нэр хүнд нэг гишүүнээс ч юм уу, буруу шийдвэрээс үүдэн асар хурдацтайгаар унадаг байх юм. Сүүлийн үеийн судалгаанаас харахад УИХ-ын (Г.Занданшатар тэргүүлсэн) нэр хүндэд өсөлт ажиглагджээ.
 
Жил ч болоогүй УИХ-д итгэх иргэдийн итгэлд сэргэх үндэс суурь юу байв гэхээр нэгдүгээрт М.Энхболдыг огцруулсан нь иргэдэд найдвар өгчээ.
Хоёрдугаарт хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг өөрчилсөнг шударга ёс сэргэхэд нөлөө үзүүлсэн гэж үзэв бололтой.
Гуравдугаарт УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг, бүртгүүлдэг болсон нь чуулганы ирц сайжирсан. Энэ нь УИХ-ын гишүүд ажлаа хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж эхэлжээ. Бас УИХ-ын зарим гишүүдийн тусгайлсан тоглолтууд олон нийтэд хүрч УИХ-аа ч өөд татсан байж болох юм.
 
Шинэхэн бэр гялзалзуур гэдэг шиг УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын нэр хүндийг өсгөхөөр гадаад харилцаа идэвхижүүлж, чуулган завсарлагагүйгээр ажиллаж байгаа билээ. Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчид авах гэх мэт үйл явдлууд ямар нэг саадгүйгээр урагшилж дотоодын тэмцэл намжсан нь УИХ-ын нэр хүнд өсөхөд нөлөөлсөн байж болох юм.  
 
Байнга л 76 мангуу, мал мэтээр хараалгуулж, өөрсдөө ч дургүйцээд сүйд болдоггүй гишүүд ирцээ сайжруулаад илүү дутуу хэрүүлээ намжаагаад иргэдэд итгэд өгч ажиллахад УИХ-ын (гэрийн чинь) чинь нэр хүнд сэргэхээр байна.
 
 
Х.Бат