Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэрээ хотын дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа мэдэгдэв.
“Улсын нийслэлийнхээ төв хэсэгт, Сүхбаатарын талбайн урд талаас 2.5 га газрыг 2006 онд хувийн ААН-д эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Тухайн үед газар доогуур байгууламжтай усан оргилуур байгуулахаар төсөл сонгон шалгаруулсан байдаг боловч өдгөө төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч баримт материал байдаггүй. Өнгөрсөн 2016 онд төв талбайг шинэчилж, авто машины зогсоол болгосон. Зогсоолоос олсон орлогын 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн гэрээтэй боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Түүнчлэн энэ газрыг 22.5 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан ярилаа.
Хотын удирдлагын зүгээс хуулийн дагуу холбогдох компанид нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд дээрх газрын зөвшөөрлийн эрхийг ийнхүү цуцалж байгаа аж. Машины зогсоол болгосон энэ газарт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина гэдгээ мөн энэ үеэр хотын дарга мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Төв аймгийн Ми овогтынхоны ноёрхол хотод нурах нь дээ яанаа.
Одоо тэгээд 00 барина гээд явж байна даа яандаа юу сэтгэдэг толгой бэ өөр юм сэтгээч хотын даргаа
ttegeed talbain muhart Sheej baah n deer uu
tov talbai deeree mashinii zogsool barih neriidleer gazriin naimaachin enhbold avilga avchee. gutaj yhmeer um daa omhii gazriin naimaachin.
Маш зөв шийдвэр байна. Дэмжиж байна.Нийслэл хотын маань зүрх нь болсон Сүхбаатарын талбайгаа улам сайхан тохижуулж, хайрлан хамгаалж, амарч зугаалж байвал сайн шүү. Луйварчдад алдаж болохгүй. Амжилт хүсье.
Туул голын эргээр Зүүн баяр рейфери гэгч ийн газар дээрхи барилгыг нураасан цагт ард түмэн үнэмшиж магадгүй
Арбитрын шүүхэд дуудагдаж 10 сая доллор төлөх боллоо
Хүчингүй болгох нь тодорхой. Харин үүнийг зарсан, барьцаанд тавьсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, хатуу ял хүртээж төр, засгийг түйвээх гэвэл ямар хүнд шийтгэл авдагийг бусдад санамж болгох хэрэгтэй. Харамсалтай нь манай төр, засгийн удирдлагуудад тийм зориг, шударга чигч санаа байхгүй. Учир нь өөрсдөө хулгайч, дээрэмчид.
Хүчингүй болгох нь тодорхой. Харин үүнийг зарсан, барьцаанд тавьсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, хатуу ял хүртээж төр, засгийг түйвээх гэвэл ямар хүнд шийтгэл авдагийг бусдад санамж болгох хэрэгтэй. Харамсалтай нь манай төр, засгийн удирдлагуудад тийм зориг, шударга чигч санаа байхгүй. Учир нь өөрсдөө хулгайч, дээрэмчид.