sonin.mn
Ардчилсан намын  дэргэдэх "Ардчилсан залуучуудын холбоо"-ноос “Андууд нэг гэр бүл” төслийн хүрээнд Баянгол дүүргийн хүүхдийн нэг, хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нярай хүүхдүүдэд зориулан үндэсний “Тоди” брэндийн зургаан мянган живхийг хандивлалаа.
Сайн үйлсийн аян гурав  дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ онд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг дахь  салбараараа дамжуулж,  орон нутагт хэвтэн эмчлүүлж буй багачуудад  100 мянган живх хандивлах юм байна.
"Ардчилсан залуучуудын холбоо" нь боловсрол, эрүүл мэнд, экологийн чиглэлээр сайн үйлсийн аян өрнүүлэн ажиллаж байгаа төдийгүй  цаашид бага насны хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн тусламжийн аяныг тогтмол зохион байгуулна гэв.