Махны үнийн өсөлт энэ хаврын улс төрийн синдромоос илүүтэй хамгийн халуун сэдэв болоод байна. Энэ янзаараа махны үнийн дэргэд Хэнтийн нөхөн сонгууль тойрсон Цэцийн шийдвэр ч жижигрэх бололтой. Үнэ нь өссөн махны талаарх сэдэв явсаар зарим нэг улстөрчөөр идэх махныхаа хэмжээг “жинлүүлэх” дээрээ тултал өндрөө авав.
Хамгийн сүүлийн мэдээллээр 60 сая малтай Монгол Улсад маань нэг кг үхрийн мах 16500, ширхэг хуушуур 1200 төгрөг хүрээд байна. Энэ нь олон нийтийг ихэд эгдүүцүүлж, төрөл бүрээр л бухимдлаа илэрхийлж байна.
Угаас 60 мал гаднаа бэлчээчихээд махны үнэд дарлуулж сууна гэж баймгүй. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс мах үргэлж магнаг байгаагүйг харж болно. Статистикийн байгууллага сонгосон цэгүүдийн үнийг долоо хоногийн зайтай нэгбүрчлэн судалж харьцуулдаг гэхээр “Үнэ хөөсөрлөө” гэж хардах боломжгүй юм. Энэ мэдээллээс харвал өнгөрсөн жилийн хаврын тавдугаар сарын 16-ны өдөр үхрийн ястай мах кг нь 8435 төгрөг, харин намар нь 7835 болж бүхэл 1000 төгрөгөөр буурсан байна. Харин энэ сарын 8-ны мэдээллээр үхрийн ястай мах нэг килограмм нь 9599 төгрөг болж үнэ өсчээ. Хонины махаар жишээ авч үзвэл өнгөрсөн намар хонины ястай мах кг нь 6580 төгрөг байсан бол өнөөдөр 8750 төгрөг болсон байх юм.
Өөрөөр хэлбэл, махны үнэ хавар өсч намар огцом буухад хэн ч мэдэж анзаардаггүй мөртлөө үнэ өсөнгүүт хоолой мэдэн хашхирдаг нь бидний зан биш гэм бололтой. Уг нь монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ маш цомхон. Мах, гурил, шатахууны үнээс л шалтгаалчихаж байгаа юм. Энэ гурвын үнэ дундаж байвал монголчууд барагтай л бол дуугарахгүй дээ. Харин сүүлийн үед шатахуун, махны үнэ байсхийгээд л “дээшлээд” байгаа болохоор ингэж бухимдах нь аргагүй ч байж мэднэ. Ер нь бол махны үнээ ингэж алдсан Засгийн газарт иргэд тааруухан хандаж эхлээд байгаа юм.
Гэтэл Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн рейтинг махны үнэтэй зэрэгцэн өссөн байдаг. “Сантмарал” сангийн судалгааны байгууллагын 2018 оны гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 2-ний өдрийн хооронд Улаанбаатар хот болон 21 аймгаас түүвэрлэн хийсэн судалгааны дүнгээс харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн жилийн өдийд 14.7 хувь буюу улс эх орны хэмжээний шилдэг улстөрчдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байжээ.
Энэ судалгаанд Ерөнхийлөгч Х.Баттулга 33.6 хувиар тэргүүлсэн бол МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 20.8 хувь, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 19.8, У.Хүрэлсүх 14.7 хувийн санал авч байсан аж. Харин “Сантмарал”-ын энэ оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 9-ний хооронд хийсэн судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өмнөхөөсөө болоод бусад улстөрчдөөс хол тасарчээ. Судалгаанд Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Говь-Алтай аймгуудийн 1200 иргэнийг хамруулахад 24.9 хувьтай байжээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын рейтинг, махны үнэ хоёр энэ хавар зуны цагийн хамгийн огцом өсөлт байсан гэж болно. Гэхдээ өндөр рейтингтэй байгаа Ерөнхий сайд өндөр үнэтэй махны үнийг нам дарах үндсэн ажилтай. Тиймээс дээр хэлсэнчлэн махны үнэ өссөнд иргэд Засгийн газрыг буруутгаад байгаа хэрэг.
Өчигдөр Засгийн газрын салбар хариуцсан сайд нь “Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Дулааны аргаар мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Тиймээс махны үнэ тогтворжиж эхэлнэ” гэж л байна.
Үнэхээрийн тогтворжоод, бас бууж байвал болж л байна. Хэрвээ үгүй бол олон нийт огцом өсөлттэй яваа Ерөнхий сайдын рейтингийг шалд нь буутал доошлуулж мэдэхээр болоод байгааг дуулгая.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
сонгуули яах бэ. унийн өсөлтөө засаг зохицуулаач. төгрөг цаас болж, ундэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. зах зээл өөрөө үнэ зохицуулна гэдэг хий хоосон онол юм. зохицуулалтгүй зүйл энэ дэлхий дээр хаана ч байхгүй.
ЭНХБОЛД БАЙСАН Ч БОЛООСОЙ.ЯДАЖ ӨЛСӨХГҮЙ.
China ruu makh gargakhaa zogsoo tegvel ene togtvorjino!!!! Chine nar manai 70 saj maliig 2-3 honogt l idne shuu dee!!!
60 сая уу, эсвэл 70 сая даваад явсан уу Сумын төвүүд гэж бүгд балгас, ямааны махнаас өөр хоолгүй хаваржиж байна
Улс орон эзэнгүйдэж тэргүүлж удирдах алба хийх хүмүүс нь өнөө маргаашийн эрх ашигаа харж төрийн сэнтийд удаан суух арга чатга хайж тив дэлхий хэсч бадар барин сум орон нутагт очихоор тэнгэрийн амьтан заларсан мэт аашлан түмний хөрөнгийг хааны хишиг мэтээр цацлан ярвагнах тул ард иргэд ширвээтэн өнчирч ахуй орчин ээдрэн булингартсан нь яавч сайны дохио бус болой.Сайдын суудалд шунан насаараа хаан ширээнд залрахыг хүсэгч бирд блсон хүмүүний тархи толгой үл ажилна .

Махны үнийг хэдхэн босс ченжүүд санаанаасаа зохиож байгаа. Бүрэн зэвсэглэсэн төр хэдхэн ченжүүд дийлэхгүй байна гэдэг итгэмээргүй. Хань хамаатнууд нь нэг ширээнд суугаа биз.

Яг мүнэндээ энэ нам гэгч тамын мафийг тарааж цэвэршүүлэх хэрэгтэй. Тэд нэр дэвшигчдээ босго мөнгө тавьж эгэл жирийн гишүүдийнхээ дэвших эрхийг боомилсон. Мөн удирдах байгуулагуудад нь нэг ч ажилчин малчин байхгүй. Ингэхээр жирийн монгол хүн албан тушаалын шат ахих эрх хаалттай. Өнөөдөр харая гэсэн ч төрийн албаны удирдах тушаалд гадаадад өндөр боловсрол эзэмшсэн жирийн залуусаас нэг ч хүн олохгүй. Дандаа бөгс долоогчид

Битгий солиор
Mah, bunzenii vniin usult bol Zasgiin gazart ogt hamaagvi.sh dee. Teriig Manai nutgiin ES bish zah zeeliin bodit huuli zohitsuulah. Manai HVVK mandtugai !!!!!
Малчид монготэй болог л дээ махны унэ хямд байлгахгуй байна гэж шогтож байдаг бнаа
Махны үнэ өсөхөд ерөнхий сайдын рейтинг өсөөд бусдаасаа тасраад ,хөрсөндөө буухааргүй агаар руу л тэмүүлээд байна гэдэг Монголд л ийм гажиг байх юм даа. Хэнтийн сонгууль л хандыг нь хага дарах хэрэгтэй.
baabar xelsneer xentii xeden tenegtei gelee, malcnii songuuli maxnii vniig xymdruulj yag xaragdaach, xaragdaach, xaragdaach.