1990-ээд оны эхээр одоо энэ хотын төв, Багшийн дээд, хар зах зэрэг олон цугласан газарт шарик нуудаг “бооцоот тоглоом” тоглуулдаг хүмүүс их байлаа. Ойр хавиар нь явсан л бол ойртохгүй байна гэж ёстой байхгүй. Бөөн хүмүүс бие биеэ дарах шахам шавчихсан доор нь тэр тоглоомыг тоглуулдаг хүн гурван аяга доош нь харуулж, дотуур нь “порлоонон шарик”-ийг ийш тийш нь гүйлгэж өгнө шүү дээ. “…Шарик энд байна, шарик ийшээ орлоо” гээд л хашгирна. Гарын хөдөлгөөн нь хурдан гэж жигтэйхэн. Нүд гүйцэхгүй. Шарик аль нэг аяганд нь орчихлоо гэж итгэсэн бол шалихгүй хэдэн төгрөг бооцоонд хураалгаж, тэрг аяган дээр нь гишгэнэ. Олж гишгэнэ гэж бараг үгүй. Шарик тэр аяганд орох ч үгүй. Мөнгө будаа…
Энэ бол Монголын нийгмийн шилжилтийн үед хэсэгхэн хугацаанд цэцэглэсэн “бизнес” л дээ. Социалист нийгмийн эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө нийтээр зүтгэж, хуурах хулхидах гэдгийг огт мэддэггүй байсан монголчуудад “өөр ертөнц”-ийн тоглоом байлаа.
Одоо үүнийг санахаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, уг гэрээний хэрэгжилтийн явцтай яг дүйхээр байгаа юм.
Хамгийн энгийнээр 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Ерөнхий сайд С.Баяр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулчихаад хэлсэн үгэнд монголчууд мөн ч их итгэсэн. Тэрээр индэр дээрээс “…Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Үүнээс гадна манай нийт иргэд ард иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурьдвал, Оюутолгойн гэрээний бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж шууд болон шууд бус байдлаар 10 мянган ажлын байр шинээр бий болно. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь Монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц арвижна.
Жилд дунджаар 580 гаруй сая ам.долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татварын орлого 29 гаруй тэрбум ам.долларт хүрч төсвийн орлогын найдвартай эх үүсвэр бий болно.
Уурхайг дагалдан говийн бүсэд автозам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл тавигдана…. Оюутолгойн төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөж байна. Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн дотор хэрэгжих урт хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үе хүртэх биш ирээдүй хойч үе ч хүртсээр байх юм” гэж байв шүү дээ.
Гэвч энэ гэрээг байгуулснаас хойш даруй арван жил өнгөрлөө. С.Баяр сайдын үгний хэдэн хувь нь биелснийг монголчууд мэдрээд л сууж байна. С.Баяр өөрөө гадаадад олон тэрбумын үнэтэй олон хаустай нь ил болж, Хөрөнгө оруулалтын гэрээг Монголд ашиггүй, өөртөө ашигтай байгуулсан хэргээр АТГ-т шалгуулж байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих олон талт хэлэлцээр, Гадаад хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хоёрт талт хэлэлцээр, Бүс нутгийн буюу дотоодын хуулиар зохицуулсан байдаг.
Гэтэл 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 34-т зааснаар “…Хөрөнгө оруулалтын гэрээ гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежмент, санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх хэлцлийг хэлнэ” гэжээ.
Энд дурдагдсан тодорхойлолтууд Хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн явцад хэрхэн хувирсныг та бид бас л мэднэ. 2013 оны “Хөрөнгө оруулалтын тухай” хууль, бусад холбогдох хууль тогтоомжуудаар ихээхэн хувирсан. Нөгөө талаас ийм зөрүүтэй хуулийн дундуур энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.
Ингэхээр Гэрээний хүчин төгөлдөр байдал, Хөрөнгө оруулагч ба гэрээний талууд, гэрээнд нийцүүлсэн хууль тогтоомж, Хөрөнгө оруулалт ба санхүүжилт, Хөрөнгө оруулагчийн өгөөж, групп, компани хоорондын хөрөнгө, үйлчилгээний худалдан авалт, Мэдээллийн хаалттай байдал зэрэг харилцан хамаарлуудаараа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилтийн явцад авлигын эрсдэл үүссэн болж таарч байгаа юм.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талууд нь Монгол Улсын Засгийн газар, нөгөө талд Хөрөнгө оруулалтын гэрээгээр Хөрөнгө оруулагч гэж нэрлэгдсэн татварын орчин нь тогтворжсон төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК бий. Ингэхдээ өөрийн хөрөнгөгүй “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК өөрөө өөртөө хөрөнгө оруулахаар гэрээний тал болгож оруулсан байдаг.
Мөн энэхүү гэрээний тал биш боловч гэрээгээр хамааралтай этгээд, туслан гүйцэтгэгч, гэрээт гүйцэтгэгч гэх зарим эрх нь баталгаажсан “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компаниуд орж иржээ.
Харин хөрөнгө оруулагчийн тухайд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.2-т “…Гадаадын хөрөнгө оруулагч гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харъяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг хэлнэ”, 19.1 “..Монгол Улсад 20 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч хүсэлт гаргавал… уг хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээг байгуулж болно” гэсэн. Ашигт малтмалын тухай хуульд болохоор 29.1-т нь “…Үйл ажиллагааныхаа эхний таван жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 саяас дээш америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно” гэсэн байдаг.
Харин Хувь нийлүүлэгчийн тухайд Хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-т “…”Эрдэнэс Монгол” компани нь Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төсөлд оруулах хувь нэмрийг харгалзан Төрийн эзэмшлийн хувьцааг гаргаж ТӨК-д шилжүүлэхээр зөвшөөрөв” гэсэн. “Айвенхоу Оюу Толгой БиВиАй Лтд”-ийн тухайд Хөрөнгө оруулалтын гэрээний Гэрээний талууд хэсгийн Ерөнхий зүйлд “…Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш Айвенхоу Оюу Толгой БиВиАй Лтд” /цаашид АйВиЭн/ болон Оюу Толгой Нидерланд БиВи /цаашид ОТН/ нь компани дахь хувь эзэмшлийн бүтцээ өөрчилнө. Монгол Улсын Засгийн газрын 2009/2/17-ны өдрийн хуралдааны 11 дүгээр, 2009/3/31-ний өдрийн хуралдааны 19 дүгээр тэмдэглэлд Монгол Улстай давхар татварын гэрээ байгуулсан Нидерландын Вант улсад “Оюу Толгой Нидерланд БиВи” компани /эцсийн эзэмшигч нь Рио Тинто ПЛС/ байгуулсныг хүлээн зөвшөөрсөн нь хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангахуйц нөхцөлөөр хийгдсэн болохоо мэдэгдсэн болно” гэсэн байна.
“Оюу Толгой Нидерланд БиВи” нь 2009 оны есдүгээр сарын 15-нд Нидерланд улсад байгуулагдсан. 2009 оны аравдугаар сарын 1-ний өдөр “Оюутолгой” ХХК-ийн нэг ширхэг /0.0002 хувь/ хувьцааг эзэмшсэн. 2009 оны арваннэгдүгээр сарын 25-нд 93.553 хувийг эзэмших болов. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Оюутолгой” ХХК-ийн 67.79 хувийг эзэмшдэг болсон. Нидерландад бүртгэлтэй, “Рио Тинто ПЛС”-ийн эзэмшилд байдаг энэ компани таван ажилтантай, өөр салбар байхгүй. 2016 онд 403.8 сая ам.долларын ашигтай ажилласан. Энэ компани бас 926.7 сая ам.долларын өөрийн хөрөнгөтэй болжээ.
“Айвенхоу Оюу Толгой БиВиАй Лтд” нь 2000 оны есдүгээр сарын 15-нд “Айвенхоу Майнз Монголиа” нэртэй Англид байгуулагдсан. 2009 оны есдүгээр сарын 18-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн 6.447 хувийн хувьцааг эзэмшсэн. 2009 оны арваннэгдүгээр сарын 25-нд 0.21 хувь болж буурсан. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Оюутолгой” ХХК-ийн 0.21 хувийг эзэмшсэн хэвээр байв.
Оюутолгой төслийн хамгийн том “хөрөнгө оруулагч” болох “Рио Тинто ПЛС”-ийн эзэмшлийн асуудал бас л сонирхолтой. “Рио Тинто ПЛС”-ийн 14.02 хувь нь Shinig prospect PTE.LTD, Oriental prospect PTE.LTD, Aliminum corporation of China holdings limited, БНХАУ-ын төрийн өмчит Aliminum corporation of China, 10 хувийг mr. Stephen McIntosh, 10.78 хувийг Black Pock INC, 5.82 хувийг АНУ-д бүртгэлтэй PNG Financial services group INC эзэмшдэг байна.
2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Айвенхоу Оюу толгой” /БиВиАй/ Лтд, “Оюу Толгой Нидерланд БиВи”, “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-ийн хооронд байгуулсан “Хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор заагдаагүй харилцааг нэмж оруулах, үг үсгийг солих, татвар ногдуулах суурийг гажуудулах, татвар төлөгчийг татвар төлөх үүргээс чөлөөлөх, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг шууд тогтоох замаар хууль тогтоомжуудыг зөрчсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг нэмж тодорхойлох, хуулиар тусгайлсан эрх олгоогүй байхад зардлын хэмжээг тогтоох, татвар төлөгчийн ззргийг шилжүүлэх замаар шууд болон шууд бусаар татвар ногдуулах орлогыг бууруулах, татвөр төлөхөөс зайлсхийх боломжийг олгожээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
iim Mongold daisagnasan hulgaichiig (s.bayariig) horongiig ni huraaj buh nasaar ni horih ni zuitei
үнэндээ адгийн тэнэг гаруудын хар толгойд найдаад орхидог нь энэсхоёр намын бялдуучдын л хийсэн ажил энгийн иргэд итгээд байх нь юу юм бэ эрхээ хэтрүүлсэн лл ажил болсон тэгээд тэнэг юм шиг маргаан гарвал лондонгийн шүүхээр л шийдүүлчихье гээд л ёстой нэг ёо ёотой нѳхдүүд шүү
Баяр Баярцогт нар хар толгойгоороо хариуцна гээд байсан.Тэдний чихийг огтолж засааг нь суга татаж ав.
Шаариг нуудаг бооцоот тоглоом гэнэ уу,энэ дуракийн бичиж байгааг
Хэрвээ ОюуТолгой төслийг Алтанхуягийн засгийн газар бүтэн 2 жил царцааж гацаагаагүй бол гүний уурхайн эхний ээлж 2017 - 2018 онд ашиглалтанд орох байсан. Одоо эхний ээлжийг 2020 онд ашиглалтанд оруулахаар бүтээн байгуулалтын ажил ид хийгдэж байна. Одоогоор энэ төсөл дээр 17 мянган хүн ажилаж байгаагийн 90 гаруй хувь нь монголчууд. Туслан гүйцэтгэх ажилд оролцож буй 800 - 1000 орчим компанийн 30000 орчим монголчууд бас хамтран ажиллаж байна. 2008 - 2012 онуудад дэлхий зах зээлд долларын ханшийн хүчтэй савалгаа болсны улмаас өртөг зардал төлөвлөснөөс хэтэрсэн. Бараг 2 тэрбум доллар. Жишээ нь монголчуудын цалин 2011 оны үед хоёр дахин өссөн. Үүнийг дагаад цалингйн зардал 2 дахин өсөх жишээтэй. Цалингийн өсөлтийг дагаад гэрэл цахилгаан, бензин тос гээд бүх зардал 2 дахин өснө. Энэ нь дахиад л зардал өсгөнө. Хөрөнгө оруулалтын гэрээ бол 2008 оны ханшаар тооцсон тооцоо. Тухайн үеийн цалин хөлс, зардлаар тооцож гаргасан тооцоо. Долларын ханш огцом унана гэж хэн ч урьдчилан хараагүй.
66.181.161.91-хэрвээ "ЗӨВ"гэрээ хийсэн бол чи ингэж балай юм бичээд суухгүй байлаа,учир нь чамд болон бидэнд ийм балай юм бичээд сууж байх зав цаг алга байх байсан,маш өндөр түвшинд маш өөр зүйл бодитоор хийгээд явж байх байлаа,баярын 7хаус-70цэцэрлэг байх байлаа ,баярцогтын мөнгөөр хот босох байлаа,фрийдланд хоромхон зуур долларын тэрбумтан болохгүй байх байлаа,рио тинто 100$-р ганц 00-н цаас авч мөнгө зувчуулахгүй байлаа,Оюу-Толгой юун Монголд Дэлхийд нэгд орох үлгэр жишээ "хөрөнгө оруулалт"гэж юу болохыг харуулах орд байх байлаа,энэ би зөвхөн өнгөн хальт санаанд орсноо бичиж байна,маш их өөрчлөлт авчрах байлаа,даанч одоо юув бараг "дан"алт"зөөдөг мөртлөө Эрдэнэтийн дараа орж байна,аль болох урагш цаг алдахгүй зөөхөө л бодож байна,хэнээрч хянуулахгүй байна,ер нь жишихэд,нэг гадгаад танай гэрт орж ирчихээд,за за залхуу цус тэнэг юмнццдтай нерваа барж яадаг юм тэр фрийдланд рио тинтотойгоо зайл
Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцын буудлын зардал гэхэд л анх төлөвлөснөөс 2-3 дахин хэтэрсэн нь ханшийн өөрчлөлтэй холбоотой. Зөвхөн монголчуудад зориулсан эсвэл зөвхөн ОюуТолгойд зориулсан ханшийн өөрчлөлт гэж байхгүй. Долларын ханш өөрчлөгдөхөд дэлхий бүх улс орнууд, бүх компаниуд, бүх хүмүүст яг адилхан нөлөөлнө. Ханшийн гэнэтийн өөрчлөлтөнд ОюуТолгой буруугүй. Харин ч үнийн аймшигт шуурга болж байхад гэрээндээ үнэнч хэвээр үлдэж бүтээн байгуулалтын ажлаа чин шударгаар үргэлжлүүлэн хийж байгаад баяр хүргэх ёстой бусуу? ОюуТолгойн үйлдвэр болон гүний уурхай бол 21 зууны монголчуудын бахархал болсон их бүтээн байгуулалт мөн.
Тэгээд яагаад Монгол хөгжихгүй байна вэ? Долларын ханшийг МАН Монголбанктай хуйвалдаад өсгөчихдөг шдээ.Ханш өснө гэдэг бол төрийн сайд дарга нарын хуйвалдаан бизнес эсвэл тэдний тэнэг мангар үйл ажиллагаа хоерын нэг нь байдаг юм.
ОТ -аас авлига авсан авлигачид хуцалдаад эхэллээ.Эднийг бүгдийг нь барьж хөрөнгийг нь хураах хэрэгтэй.
ОюуТолгой орд бол гүний уурхай. Хөрс хуулаад дээрээс нь ухаж авдаг Эрдэнэт маягийн уурхай биш. Гүний уурхайн эхний ээлж 2020 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй. Багцаагаар 2030 онд гүний уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. Одоогоор ил уурхай олборлон хүчин чадлынхаа 30-40 хувийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл ОюуТолгой үйлдвэр ажиллаж эхлээгүй байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн 8 жилийн хугацаанд монгол улсын төсөвт 2.3 тэрбум долларын татвар төлжээ. Энэ бол 30-40 мянган хүнтэй хот байгуулахад элбэг хүрэлцэх мөнгө. ОюуТолгой үйлдвэр жилд дунджаар 1.2 тэрбум долларын борлуулалт хийж байна. 2013 онд үйлдвэр ажиллаж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлснээс хойш нийтдээ 7 тэрбум долларын орлого олсон. Борлуулалтын бүх орлого дээрээ гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал гээд нийтдээ 9 тэрбум долларыг ОюуТолгой үйлдвэр монгол улсад оруулаад байна.
Долларын ханшийн огцом савалгаа, үүнээс улбаалан ОюуТолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2 жил царцаасан явдал бол ямар нэгэн молиго, булхай луйвар биш. Энэ бол бодитой саад бэрхшээл. Ийм гэнэийн саад бэрхшээлийг хэрхэн даван туулж зорьсон зорилгодоо хүрэхээр тэмүүлэхийн сайн жишээ бол ОюуТолгой үйлдвэр. Япончууд газар дээр ганц онгоцны буудал барих гэж яаж ухантаж байна? Хичнээн жил зарцуулав? Үүнээс хэд дахин том, 4 Эрдэнэт үйлдвэртэй тэнцэх дайны ОюуТолгой үйлдвэр ердөө хоёрхон жилийн дотор ашиглалтанд орлоо. Энэ гайхамшиг биш гэж үү? Үйлдвэр барьж босгох, монгол ажилчдыг сургаж ажиллуулах гээд компани өөрийн зүгээс хийх бүх амлалтаа бүрэн биелүүлсэн. ОюуТолгой бол цаасан дээрхи хоосон мөрөөдөл, хулхи тооцоо биш. Аливаа бүтээн байгуулалт бодитой, үнэн байх нөхцөлд бодит ажил хэрэг болно. Өнөөдөр ОюуТолгой үйлдвэр ажиллан олон мянган монголчууд ажиллаж байгаа нь тооцоо судалгаа төлөвлөгөө зөв байсны нотолгоо юм.
Гайхамшиг мөн
Ардчилсан нам засаглах үедээ 7 тэрбум доллар үрсэн. Энэ бол дахиад нэг ОюуТолгой үйлдвэр барих хэмжээний мөнгө. Монголчууд энэ их мөнгөөр юу хийв? Өнөөдөр гэхэд л 30 мянган айлын орон сууц дутуу баригдан 3 тэрбум орчим доллар царцаад байна. Хэрвээ анхнаасаа зөв тооцож зөв төлөвлөсөн бол ийм асуудал гарахгүй байх байсан. Тооцоо буруу байсан, долларын ханшийн савалгаа өөрчлөлтийг бодитой тооцож чадаагүй учраас энэ бүх барилга бүтээн байгуулалтын ажлууд бүгд зогсон үхмэл хөрөнгө болж хувираад байна. Энэ ажил яагаад урагшлахгүй байна? Гэтэл ОюуТолгой яагаад урагшлаад байна? Уян хатан ухаалга удирдлага, бодитой зөв тооцоо байгаа учраас тэр. Үнийн шуурга тохиоход зардал нь бусад шиг 2-3 дахин өссөнгүй. Ердөө 20-30 хувь өссөн. Нийт 2 тэрбум орчим долларын нэмэлт зардал гарсны 1 тэрбум доллар нь онгоцны буудал зэрэг ТЭЗҮ-д тусгагдаагүй шинэ бүтээн байгуулалтын ажлууд байсан. Ийм нэмэлт зардал гаргаснаар зардал буурч ирээдүйн ашиг нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ Оюу Толгойг олборлох нь маш хүндрэлтэй, ямар ч ашиггүй, бараг олборлох боломжгүй гэдгийг Рио Тинтогийн удирдлага олж мэдсэн. Тэгэхээр хамгийн зөв арга бол попууд, учир мэдэхгүй гаруудыг сумлаж байгаад гэрээгээ хүчингүй болгуулаад Монголоос хөөгдөж байгаа мэт гараад матрын нулимс унаган арбитрын шүүх дээр очиж маш их хэмжээний нөхөн төлбөр аваад салах нь тэдэнд үлдсэн ганц хувилбар. Үхэр Монголчуудаар яаж тоглохоо тэд мэдэлгүй яахав дээ...
Жишээ нь өнөөдөр гэрийн дулаалгын тухай ярьж байна. Шалны дулаалга, гэрийн бүрээс нэмэлт зардал мөн үү? Мөн. Бас халаалтын тухай ярьж байна. Цахилгаан халаагуур нэмэлт зардал мөн үү? Мөн. Эхэндээ ийм нэмэлт зардал гаргах нь айл өрхүүдэд хүнд тусна. Энэ бол үнэн. Гэхдээ урт хугацаандаа ашиглалтын зардал багасна, тэр хэмжээгээр эдийн засгийн засгийн хэмнэлт бий болж өрхийн орлого нэмэгдэнэ. Хэн ч илүү зардал гаргахыг хүсэхгүй. Гэхдээ алсдаа үр ашигтай байвал өнөөдөр илүү зардал гаргахаас бид буцдаггүй. ОюуТолгойн нэмэлт зардал, нэмэлт санхүүжилт бол анхны төлөвлөгөөнд тусгагдаагүй, гэхдээ алсдаа ашигтай байх тийм л хөрөнгө оруулалт. Хэн нэгнийг хорлох гэсэн ажил биш.
Барууны уул уурхайн үндэстэн дамнасан корпориациуд газрын баялаг ихтэй дэлхийн ядуу буурай болон өмнө нь империалист гүрнүүдийн колони байсан орнуудын зөвхөн УУЛ УУРХАЙ-н салбар руу ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ нэрээр орж буй нь ШИНЭКОЛОНИЧЛОЛЫН НАРИЙН ЗАЛЬ БҮХИЙ МӨЛЖЛӨГ мөн гэж Барууны дэвшилтэт олон нийт, хэвлэл мэдээлэл байнга дүгнэдэг. Үүнийг Монголын энгийн ард түмэн хөмөрсөн тогоон дотроо мэдэхгүй, харин с. баяр, ц. элбэгдорж, рио тинтогийн зарц батсүх, баярцогт, сайханбилэг нарын цагаан захтан шуналын туламнууд, хулгайчид, эх орносоо урвагч нар мэддэгээ ашиглаж, өөрсдөө баяжсан нь ард түмэнд одоо илэрхий болсон.
Барууны уул уурхайн үндэстэн дамнасан корпориациуд газрын баялаг ихтэй дэлхийн ядуу буурай болон өмнө нь империалист гүрнүүдийн колони байсан орнуудын зөвхөн УУЛ УУРХАЙ-н салбар руу ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ нэрээр орж буй нь ШИНЭКОЛОНИЧЛОЛЫН НАРИЙН ЗАЛЬ БҮХИЙ МӨЛЖЛӨГ мөн гэж Барууны дэвшилтэт олон нийт, хэвлэл мэдээлэл байнга дүгнэдэг. Үүнийг Монголын энгийн ард түмэн хөмөрсөн тогоон дотроо мэдэхгүй, харин с. баяр, ц. элбэгдорж, рио тинтогийн зарц батсүх, баярцогт, сайханбилэг нарын цагаан захтан шуналын туламнууд, хулгайчид, эх орносоо урвагч нар мэддэгээ ашиглаж, өөрсдөө баяжсан нь ард түмэнд одоо илэрхий болсон.
Одоо Оюутолгойгг тайван орхи. Тэнд ажил угаасаа явагдаж байна. Бусад ажлаа хичээ. Өөр хийх юм алга уу энэ улсад?