Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ашигтай, ашиггүйн тухай ярих хэрэггүй юм. Хариулт нь тодорхой болсон. Монгол Улсад ашиггүй. Энэ талаар уул уурхайн мэргэжлийн экспертүүд, томоохон улстөрчид, эдийн засагчид хэдэн жилийн турш байр сууриа илэрхийлж ирсэн. Гэвч “Рио Тинто” энэ бүхнийг үл харгалзан манай зарим “сэхээтэн”-ийг ганцаарчлан болон бөөндөж өөрсдийгөө дэмжүүлэх зэргээр ажилласаар өнөөг хүрсэн билээ.
Харин Монгол Улсын парламент, хууль хяналтын байгууллагууд албан ёсоор Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад гэрээг өөрсдийн чиг үүргийн хүрээнд шалган судалсныхаа дүнг олон нийтэд ил болгож эхлээд байна.
Эдгээр хяналт шалгалтын дүнд ерөнхий хэдэн ноцтой зөрчил байгааг илрүүлээд байгаа юм.
Нэг. Татварыг 70 жилээр тогтворжуулж, эрсдэлийг Монгол Улс үүрч байна
Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеийн ТЭЗҮ 2010-т тусгасан Монголын талын хүртэх татварын хэмжээ болон ногдол ашиг буурсан. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 2.9 дүгээр зүйлд заасан орлогод ногдуулах татварын маргааныг байнга үүсгэх болсон.
“Оюутолгой” ХХК нь байгуулагдсанаасаа хойш 2009, 2010, 2014, 2017 онуудад татварын иж бүрэн шалгалтад, 2009, 2010, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтад хамрагджээ.
Татварын иж бүрэн шалгалтын дүнг дөрвөн удаа хүлээн зөвшөөрөөгүй. Эдгээр нь Татварын маргаан таслах зөвлөл, шүүхээр шийдвэрлүүлэх, цаашилбал ТЕГ-тай эвлэрлийн гэрээ байгуулах замаар шийдвэрлэгдсэн. Хамгийн гол нь дээрх шалгалтуудаар Оюутолгой төслийн Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчтэй холбоотой асуудал гарч ирдэг. Ер нь бол “Оюутолгой” ХХК нь 2009-2015 онд татварын 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөлгүй шүүхэд гомдол гаргасан юм.
Гэтэл, 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Айвенхоу Оюу толгой” /БиВиАй/ Лтд, “Оюу Толгой Нидерланд БиВи”, “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-ийн хооронд байгуулсан “Хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор заагдаагүй харилцааг нэмж оруулах, үг үсгийг солих, татвар ногдуулах суурийг гажуудуулах, татвар төлөгчийг татвар төлөх үүргээс чөлөөлөх, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг шууд тогтоох замаар хууль тогтоомжуудыг зөрчсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг нэмж тодорхойлох, хуулиар тусгайлсан эрх олгоогүй байхад зардлын хэмжээг тогтоох, татвар төлөгчийн зэргийг шилжүүлэх замаар шууд болон шууд бусаар татвар ногдуулах орлогыг бууруулах, татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгожээ.
“Оюутолгой” ХХК-ийн татвар төлөлтийг харвал татварын ачаалал нь Монгол улсын эдийн засаг дахь татварын ачааллаас тав орчим хувиар бага байгаа юм.
Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулсан татварыг 70 жилээр тогтворжуулсан. Ингэхдээ татварын болоод зардлын олон хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн туслан гүйцэтгэгчид зарим төрлийн хөнгөлөлт үзүүлэхээр гэрээнд заасан байна. Гэсэн атал Монголын тал төслийн санхүүжилтийн хүнд нөхцөл, тухайлбал, зээл, түүний өндөр хүү, хүүгийн хүү, зээлтэй холбогдсон зардал, шимтгэл зэрэг дарамтыг үүрч байгаа юм.
Хоёр. Зэсийн баяжмал борлуулах гэрээг Монгол Улсаас нууцлаад байгаагийн шалтгаан юу вэ?
Мөн “Оюутолгой” ХХК нь баяжмал борлуулах гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж буй юм.
Баяжмал борлуулах явцад Монголын төрөөс тавих хяналт сул байгаагаас болж борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлж чадалгүй өнөөг хүрсэн байгаа юм. УИХ-ын ажлын хэсэгт ч “Оюутолгой” ХХК-ийнхан зэсийн баяжмал борлуулах гэрээгээ үзүүлэхээс татгалзсан байна.
Тиймээс “Оюутолгой” ХХК-ийн зэсийн баяжмал борлуулах гэрээг гаргуулан авч дүгнэлт хийх нь нэн тэргүүний ажил болж байгаа юм. Түүний дараа экспортын баяжмалыг борлуулах нэгжийг Улаанбаатарт байрлуулах, борлуулалтын зардлыг бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй болж байгаа ажээ.
“Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Геологийн төв лаборатори, Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг тоодоггүй. Харин “Оюутолгой” ХХК нь зэсийн баяжмалын урьдчилсан болон эцсийн төлбөр тооцоо хийхдээ “Рио Тинто”-гийн гэрээт Австралийн “Эй Эл Эс” ALS лаборатори болон БНХАУ-ын “Эс Жи Эс” лабораторийн дүнг ашигладаг байна.
Нийт борлуулалтын орлого “Ачаа тээврийн зөрүү” гэдгээр ихээхэн хэмжээгээр хасагддаг байна. Энэ нь Оюутолгойн үр ашгийг бууруулсаар иржээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар нь Оюутолгойн борлуулалтын гэрээнүүдийг гаргуулан авч, судлаад зардлыг бууруулах арга хэмжээ авах ёстой гэж УИХ-ын ажлын хэсэг үзжээ.
Гурав. Говийн усыг үлэмж хэмжээгээр хяналтгүйгээр ашиглуулж байна
Хөрөнгө оруулалтын гэрээний 4.8, 4.10 дахь заалтуудад Оюутолгой төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртсөн иргэдийн асуудлыг анхаарах, тэдэнд нөхөн төлбөр олгох тухай тусгасан. “Оюутолгой” ХХК төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртсөн малчин өрх бүртэй нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох гэрээ байгуулсан боловч эдгээр гэрээний хүрээнд хэдий хэрийн нөхөн төлбөр олгосон талаар тодорхой мэдээлэл байхгүй. Ханбогд сумын ЗДТГ-аас ч хяналт тавиагүй.
Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолд Оюутолгой төслийг хэрэгжүүлэх зорилгоор гүний усны шугам хоолойг тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон. Дээрх тогтоолыг батлах замаар “Оюутолгой” ХХК-д ашигтай нөхцөл байдал үүсгэж, говийн гүний цэвэр усыг хяналтгүйгээр үлэмж хэмжээгээр ашиглуулж байгаа нь говийн гүний усны нөөцийг багасгах, улмаар эдийн засгийн хохиролд оруулах асуудлыг дагуулж буй ажээ.
Дөрөв. Нэмэлт санхүүжилтээр 500 сая доллар, менежментийн үйлчилгээний төлбөр нэрээр 2.0 тэрбум доллар “Рио Тинто”-д алдах уу
Түүнчлэн “Рио Тинто”-гийн санхүүжилтийн баталгааны шимтгэл болох 1.9 хувийг төслийн санхүүжилтийн 4.3 тэрбум ам.долларын дүнд тооцох ёстой байтал бусад хүү шимтгэлийн дүнг нэмсэн дүнгээс тооцож, улмаар 215 сая ам.долларыг нэмж авахаар тохирсон байна.
Цаашид авах нэмэлт санхүүжилтэд энэхүү аргачлалаар тооцож явбал “Рио Тинто” компани 500 орчим сая ам.долларыг нэмж авахаар байна.
Дээр дурдсан бодитой тооцоогоор хөдөлбөргүй нотлогдож байгаа “Рио Тинто” компанийн зүй бус үйл ажиллагаа, үйлдэл нь ганцхан энэ удаа гарч байгаа тохиолдол биш. Энэхүү зөрүүтэй, будилаантай асуудал Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний нөхцөлтэй холбоотой учир гэрээний зарим зүйл заалтыг нягтлан үзэж зөвөөр шийдэх ёстой гэж УИХ-ын ажлын хэсэг үзсэн байгаа юм.
Үүнээс гадна нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд түүнийхээ төлбөрийг хоёр өөр нэрээ давхардуулан нэхэмжлэн авч буй ноцтой асуудал илэрсэн.
“Рио Тинто” компанийн үйлчилгээний төлбөрийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон менежментийн үйлчилгээний төлбөрөөс тусад нь нэхэмжлэн авч буй нэмэлт төлбөр юм. Энэ нь менежментийн үйлчилгээ давхцаж, Монголын талын хүртэх өгөөжид сөргөөр нөлөөлж, цаашид уурхайн ашиглалтын нийт хугацаанд 2.0 тэрбум гаруй ам.доллар болох магадлалтай байна. Ийнхүү нэмэлт төлбөр тогтоож, “Рио Тинто” компани зардлаар дамжуулан өөрт ногдох үр ашгийг нэмэгдүүлж байгааг зогсоох, Монголын талын ногдол ашиг авах боломжгүй болгож байгаа санхүү, захиргаа, удирдлагын зардлыг эргэж харах, Монголын талд үүрүүлэх дээд хэмжээ, хувийг тохирох, эсвэл бүтээгдэхүүн хуваах буюу рояалти татвар авах зохицуулалт руу шилжих шаардлагатай гэж УИХ-ын ажлын хэсгээс дүгнэсэн байна.
Ер нь бол “Рио Тинто” компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанид тус уурхайн нийт зардлын зургаан хувьтай тэнцэх менежментийн төлбөрийг жил бүр олгохоор тохиролцсон. Бизнесийн сонгодог зарчмын дагуу аливаа хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтынхаа үр шимийг ногдол ашгаараа хүртдэг. Гэтэл ийм өндөр хэмжээний менежментийн төлбөр нэмж олгодог явдал дэлхийд Монголоос, Монголын Оюутолгойгоос өөр газарт байдаггүй. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хууль, бусад хуулиудад яаралтай тусгаж менежментийн төлбөрийг олгохыг хориглох ёстой болж байгаа юм.
Тав. Оюутолгойн монгол ажилчид гадаад ажилчдаас 5-15 дахин бага цалин авдаг
Нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн тухайд “Спэйшлайзд Карьер Консалтинг” компанийн цалингийн дунджийг “Оюутолгой” ХХК-ийн монгол ажилтны сарын цалингийн дундажтай харьцуулахад дөрөв дахин бага байна.
Харин “Оюутолгой” ХХК-ийн гадаад ажилчдын цалингийн дунджаас монгол ажилчдынх 5-15 дахин бага байна.
Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээний 16 дугаар зүйлийн 16.35 дугаар зүйл дэх тодорхойлолтод заасан зарчим үйлчлэхгүй байна гэсэн үг.
Үүнээс гадна Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны тэмдэглэлд ТЭЗҮ-ийг “засвартай” хүлээн авах гэсэн шийдвэр гаргасан нь журам зөрчсөн гэж үзэж болохоор юм байна.
АМГ-ын даргын 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн “ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах тухай” т/109 дүгээр тушаал нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд хүлээн авах талаар уламжлаагүй байхад Оюутолгойн зэс, алтны бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах шийдвэр гаргасан. Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсгийг зөрчжээ.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болсон байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны тухайд МХЕГ-аас 4.1.2 кодтой хяналтын хуудсаар шалгалт хийхэд “Их эрсдэлтэй” дүгнэгдсэн. Энэ нь 2017, 2018 онуудад үйлдвэрлэлийн осол гарсантай холбоотой ажээ.
Дубайн гэрээний талаар УИХ-ын ажлын хэсгээс “…Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд нь Засгийн газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж Засгийн газрын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэлгүй шууд төрийн өмчийн компанийн хоёр захиралд гарын үсэг зурах эрхийг олгосон байдаг. Эрх олгосны дагуу хоёр захирал Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-нд гарын үсэг зурсан” гэж дүгнэжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭСЭН ИХ ИЭТГЭЛ АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ ОДОО ЦӨХРӨЛ БОЛЖ МЭДЭХ НЬ. ЯАГААД ГЭХЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛСОН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАХ Ч ҮГҮЙ БОЛОХООР ӨӨ ЗА ИЙМ БАЙСАН ЮМ УУ ГЭЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДУУ АЛДАЖ БАЙНА
Gadnii alyyrchid bvr dabrana da
ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭСЭН ИХ ИЭТГЭЛ АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ ОДОО ЦӨХРӨЛ БОЛЖ МЭДЭХ НЬ. ЯАГААД ГЭХЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛСОН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАХ Ч ҮГҮЙ БОЛОХООР ӨӨ ЗА ИЙМ БАЙСАН ЮМ УУ ГЭЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДУУ АЛДАЖ БАЙНА
ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭСЭН ИХ ИЭТГЭЛ АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ ОДОО ЦӨХРӨЛ БОЛЖ МЭДЭХ НЬ. ЯАГААД ГЭХЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛСОН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАХ Ч ҮГҮЙ БОЛОХООР ӨӨ ЗА ИЙМ БАЙСАН ЮМ УУ ГЭЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДУУ АЛДАЖ БАЙНА
Harin tiim
Путиний захиалгаар оросын троллууд Монгол улсыг хойд Солонгос болгохын өмнө гадаадын бүх хөрөнгө оруулалтыг хөөхөөр шийджээ
Yasan iiseni xoid solongos ged gytsad soliorod bga pzda be
ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭСЭН ИХ ИЭТГЭЛ АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ ОДОО ЦӨХРӨЛ БОЛЖ МЭДЭХ НЬ. ЯАГААД ГЭХЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛСОН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАХ Ч ҮГҮЙ БОЛОХООР ӨӨ ЗА ИЙМ БАЙСАН ЮМ УУ ГЭЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДУУ АЛДАЖ БАЙНА
ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭСЭН ИХ ИЭТГЭЛ АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ ОДОО ЦӨХРӨЛ БОЛЖ МЭДЭХ НЬ. ЯАГААД ГЭХЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР БОЛСОН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАХ Ч ҮГҮЙ БОЛОХООР ӨӨ ЗА ИЙМ БАЙСАН ЮМ УУ ГЭЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДУУ АЛДАЖ БАЙНА
ОюуТолгой үйлдвэрийг барьж босгоход монгол улсаас сохор зоосны ч зардал гараагүй. Тийм болохоор монгол улс ямар ч алдагдал, хохирол амсахгүй.ОюуТолгой үйлдвэрт монгол улсын худалдан борлуулж буй түүхий эд бол монгол улсаас гарч буй зарлага, алдагдал биш харин монгол улсад орж буй орлого. Энэ орлогын мөнгийг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, орон сууц гээд хүссэн бүтээн байгуулалтандаа зарцуулж болно. ОюуТолгой үйлдвэр нэг жилд дунджаар 800 сая долларын зардал гарган 1.2 тэрбум долларын борлуулалтын орлого олж 300 сая орчим долларын татвар төлж 100 сая орчим долларын ашиг олж байна. Монгол улсад төлж буй нийт 300 сая долларын татварын 60 сая доллар нь роялти татвар буюу газрын доорхи баялгийн үнэ цэнэ юм. Харин ОюуТошлгой үйлдвэрийн нэг жилд олж буй 100 сая долларын ашиг бол шударгаар хөдөлмөрлөж, шударгаар татвараа төлөөд олж буй ашиг болохоос хэн нэгнээс хулгайлсан луйвардсан мөнгө биш.
ТЭГЭЭД ЧИНИЙХЭЭР ЕЕРИЙНХЕЕ БАЯЛГЫГ ЕГЕЕД ЕРЕНД ЕЕРСДЕЕ ОРОХ НЬ ЗЕВ YY??? ЧИ ЕРТЕНЦИЙГ МЕНГЕ ГЭЖ ХАРДАГ ХУЛГАЙЧ НАРЫН НЭГ Л БАЙНА... НЕГЕЕ ТАЛААС НЬ БАС ХАР, МАЛ АА!!!!!
ТЭГЭЭД ЧИНИЙХЭЭР ЕЕРИЙНХЕЕ БАЯЛГЫГ ЕГЕЕД ЕРЕНД ЕЕРСДЕЕ ОРОХ НЬ ЗЕВ YY??? ЧИ ЕРТЕНЦИЙГ МЕНГЕ ГЭЖ ХАРДАГ ХУЛГАЙЧ НАРЫН НЭГ Л БАЙНА... НЕГЕЕ ТАЛААС НЬ БАС ХАР, МАЛ АА!!!!!
Ажилчин хүний нэг сарын цалин машин худалдан авахад хүрэхгүй. Харин бүтэн жилийн цалин машин худалдан авахад хүрнэ. Нэг бол бүтэн жил цалингаа хуримтлуулаад зээл авахгүйгээгээр машин худалдан авч болно. Ингэвэл бүтэн жил хүлээнэ. Эсвэл бүтэн жилийн цалинтай дүйцэх зээл аваад машинаа өнөөдөр аваад унаад явж болно. Ингэвэл машин авахад зээлсэн мөнгөө сар бүр хүүтэй нь төлнө гэсэн үг. Бүтэн жилийн дараа та бүх зээлээ төлж барагдуулна. Хугацаанд нь төлөхгүй бол өндөр торгуультай. Зээлээ төлж барагдуулсан нөхцөлд машин таны өмч болно. Ажилчин хүний сарын цалин байр худалдан авахад хүрэлцэхгүй. Харин 20 жилийн цалин байр худалдан авахад хүрэлцэнэ. Нэг бол 20 жилийн турш цалингаа хуримтлуулан зээл авахгүйгээр байр худалдан авч болно. Эсвэл 20 жилийн цалингаа барьцаалан зээл аваад өнөөдөр байр худалдан авч болно. Энэ нөхцөлд 20 жилийн турш цалингаасаа зээл болон зээлийн хүүг суутгуулна гэсэн үг. Зээлээ төлж дууссны дараа байр таны өмч болно. Мөнгөө хуримтлуулаад дараа нь юмаа худалдаж авах уу эсвэл юмаа зээлээр түрүүлж аваад дараа нь зээлээ хүүтэй нь төлөх үү гэдэг нь хувь хүний сонголт. Монгол улсын хувьд ч мөн ялгаагүй. Газрын баялгын орлогоо хуримтлуулаад дараа нь үйлдвэр худалдаж авах уу эсвэл үйлдвэрээ эхэлж зээлээр аваад дараа нь жил бүр орлогоосоо цувуулж зээл болон зээлийн хүүг суутган төлөх үү гэсэн сонголт бий. Аль ч тохиолдолд 30 жил шаардлагатай.
Ebi sbayar nar tegj bna uu?
50:50% shuud zaraad l ashigaa abaya vgvi bol xuuj yabyyl?!?!?!?!?
ОюуТолгой үйлдвэрийн нэг жилд олж буй ашиг нь дунджаар 100 сая доллар, харин нэг жилд төлж буй татвар нь 300 сая доллар. ОюуТолгой үйлдвэрийн нэг жилд төлөх татвар нь үйлдвэрийн нэг жилийн ашгаас 3 дахин их байна. Энэ бол хангалттай өндөр татвар. Ийм их татварыг бага байна, үүнээс илүү их татвар төлөх ёстой гэж зүтгэх нь хэрээс хэтэрсэн шунал. Өөр юу ч биш. Пушкины алтан загасны үлгэрт гардаг эмгэн шиг ааш авир монголоос гарч буй нь үнэхээр эмгэнэлтэй.
durdee itgechihej,chi hudlaa gar bn
mgl uls tatvariin heden zaas avah mortoo huunii mongo gej tuuneesee ih orond orj bn. oyutolgoi hulganuudtai togloj bui muur shig bn, ene troll hurtel ugtaa neg hulgana
Ene neg zahialgiin heden haltar tug-r goloo zogoodog heseg humuus baina aa.! !! Ekjleed olon ulsiin Gerlee ene teree sudal?!Olon hun ajilluulj bas tusuv burduuldeg n unen l um bna lee.
Rio Tinto монголд үйл ажиллагаа явуулахгүй л бол дампуурчих гээд байгаа зүйл огтхон ч байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд нэг үсэг өөрчлөхгүй гэж хатуу мэдэгдсэн нь үүний баталгаа. Өөрөөр хэлбэл зүгээр л Монголоос гарчихад тэдэнд асуудал байхгүй гэсэн үг. Оюу толгойг хятадуудад зарчихаад гараад явчихвал өнөөдөр хэнд хамгийн хүнд тусах вэ гэдгийг бодох л асуудал. Муу гэрээ байгуулсан, дараа нь улам дордуулсан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт зохих шийтгэлийг оноох нь харин шударга ёсонд нийцнэ. Харин RIO-той бол зөөлөн аргаар үзэх хэрэгтэй. Манай улстөрчид "бяр байхад ухаанаар яахав" гэж эндүүрээд байна. Ядаж байхад бяр нь бас байхгүй шд. Харин ухаан зарж монголын өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар л бодох хэрэгтэй санагдах юм.
Rio Tinto монголд үйл ажиллагаа явуулахгүй л бол дампуурчих гээд байгаа зүйл огтхон ч байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд нэг үсэг өөрчлөхгүй гэж хатуу мэдэгдсэн нь үүний баталгаа. Өөрөөр хэлбэл зүгээр л Монголоос гарчихад тэдэнд асуудал байхгүй гэсэн үг. Оюу толгойг хятадуудад зарчихаад гараад явчихвал өнөөдөр хэнд хамгийн хүнд тусах вэ гэдгийг бодох л асуудал. Муу гэрээ байгуулсан, дараа нь улам дордуулсан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт зохих шийтгэлийг оноох нь харин шударга ёсонд нийцнэ. Харин RIO-той бол зөөлөн аргаар үзэх хэрэгтэй. Манай улстөрчид "бяр байхад ухаанаар яахав" гэж эндүүрээд байна. Ядаж байхад бяр нь бас байхгүй шд. Харин ухаан зарж монголын өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар л бодох хэрэгтэй санагдах юм.
ОюуТолгой үйлдвэрийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2 жил гацаасан түүх бий. Тэр дороо монгол улс хямралд нэрвэгдэн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ ч цагт нь тавьж чадахгүй балрах шахсан түүх хуучраагүй байна. Бүтэн 2 жилийн турш монгол улс дороо хий эргэсэн. ОюуТолгой төсөл урагшилмагц монгол улс хөл дээрээ босч цалин хөлсөө цагт нь саадгүй олгодог болоод зогсохгүй сүүлийн 5 жилд бараг анх удаа цалин, тэтгвэр тэтгэмжийг зугуухан нэмж эхлээд байна. Монгол улсын хувь тавилан ОюуТолгой үйлвэр, тэр дундаа дэлхийн зах зээл дээрхи зэсийн үнэ ханшаас бүрэн хамааралтай болоод байгаа нь бодит байдал. 2011 онд дэлхий нийтээр хямарч байхад монголчууд бид хямрах нь бүү хэл, эх орны хишгээр бялуурч байсан удаатай.
ОюуТолгой үйлдвэр бол 4 ширхэг Эрдэнэт үйлдвэртэй дүйцэх хэмжээний аварга том үйлдвэр. Бүтэн 50 ажиллаад техникийн болон моралийн элэгдэлд орсон Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг оросууд монголчуудад 400 сая доллараар зарсан шүү дээ. Энэ жишгээр Эрдэнэт үйлдвэр 800 сая долларын үнэтэй гэсэн үг. Тэгвэл 4 Эрдэнэт үйлдвэр 3,2 тэрбум доллар болно. Тэгвэл ердөө 6 жилийн өмнө баригдсан цоо шинэхэн ОюуТолгой үйлдвэр 7 тэрбум доллараар боссон байна. Эндээс харвал оросууд өөрийн хуучин үйлдвэрээ цоо шинэ үйлдвэрийн тал үнээр зарж чадсан байна. 50 жил унасан хуучин Лада машинаа орчин үеийн цоо шинэ Ланд Круйзер машины тал үнээр зарж чадсан оросуудыг сайн панзчид гэхгүй өөр юу гэж нэрлэх билээ?
Өнөөдөр худалдан авах машины үнэ болон нэг жилийн дараа худалдан авах машины үнэ хоорондоо ялгаатай. Өнөөдөр худалдан авах байрны үнэ болон 20 жилийн дараа худалдан авах байрны үнэ хоорондоо мөн ялгаатай. Тэгэхлээр эхэлж мөнгөө хуримтлуулаад дараа нь үнэтэй юм худалдаж авах уу эсвэл эхлээд хямд юм зээлээр аваад дараа нь зээл, хүү хоёрыг төлөх үү гэдгээ хүн бүр сонгох шаардлага гарна. Үүнтэй төстэйгээр өнөөдөр худалдан авах үйлдвэр нэг үнэтэй, 30 жилийн дараа худалдан авах үйлдвэр бас нэг өөр үнэтэй.
Түүнчлэн “Рио Тинто”-гийн санхүүжилтийн баталгааны шимтгэл болох 1.9 хувийг төслийн санхүүжилтийн 4.3 тэрбум ам.долларын дүнд тооцох ёстой байтал бусад хүү шимтгэлийн дүнг нэмсэн дүнгээс тооцож, улмаар 215 сая ам.долларыг нэмж авахаар тохирсон байна. Цаашид авах нэмэлт санхүүжилтэд энэхүү аргачлалаар тооцож явбал “Рио Тинто” компани 500 орчим сая ам.долларыг нэмж авахаар байна. ----------------------------------- Энэ бол маш зөв аргачлал. Мөнгөний ханш байнга унаж байгаа. 10 жилийн өмнөх 4 тэрбум доллар бол өнөөдрийн 4 тэрбум доллар биш. Тийм болохоор менежментийн шимтгэлийг 10 жилийн өмнөх 4 тэрбум доллараас бус харин өнөөдрийн болон маргаашийн 4 тэрбум доллараас тооцох ёстой. Өөрөөр хэлбэл анхны 4 тэрбум доллар дээр хүү шимтгэлийн зардлыг оруулж тооцсон нийт дүнгээс тооцох нь бодит амьдралтай нийцнэ. Зардал дутуу тооцох нь маш их эрсдэл дагуулна. Эцсийн эцэст эрсдэл гарган зардал гаргаж үйлдвэрлэл явуулж буй газар нь ОюуТолгой үйлдвэр болохоос Монгол улс биш.
Ene odoo bvr ai dabarsar dabarsar dabgiin orond ochitson,Urbagch Bayar Elbeg bayrtsogt cv bat metiin shynaliin tylamnyydas bolj gagnii alyyrchid jinxene soliorch bna da ax naraa yu bodoj bna????????!!!!!!
Мөн “Оюутолгой” ХХК нь баяжмал борлуулах гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж буй юм. Баяжмал борлуулах явцад Монголын төрөөс тавих хяналт сул байгаагаас болж борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлж чадалгүй өнөөг хүрсэн байгаа юм. УИХ-ын ажлын хэсэгт ч “Оюутолгой” ХХК-ийнхан зэсийн баяжмал борлуулах гэрээгээ үзүүлэхээс татгалзсан байна. -------------- Аливаа аж ахуйн нэгжийн орлого, зарлагыг баримтжуулж баталгаажуулдаг зүйл бол орлого, зарлагын падаан. Ямар зарлага гарав, ямар орлого олов гэдгийг ийм баримтаар бүрэн тодорхйолно. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Харин хэнтэй ямар гэрээ байгуулав гэдэг нь тухайн аж ахуйн бизнесийн нууц. Хэн хичнээн хэмжээний цалин авав гэдэг ч байгууллагын нууц. Ийм нууцыг дэлгэхийг хэн ч хүсэхүй. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Аж ахуйн нэгжийн дотоод асуудал руу нэвтрэнэ гэдэг дэндүү ичгүүр сонжуургүй, эрээ цээргүй авирлал. Тр орлого зарлаоыг бариитаа шалга, татвара ав,и гүй
Мөн “Оюутолгой” ХХК нь баяжмал борлуулах гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж буй юм. Баяжмал борлуулах явцад Монголын төрөөс тавих хяналт сул байгаагаас болж борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлж чадалгүй өнөөг хүрсэн байгаа юм. УИХ-ын ажлын хэсэгт ч “Оюутолгой” ХХК-ийнхан зэсийн баяжмал борлуулах гэрээгээ үзүүлэхээс татгалзсан байна. -------------- Аливаа аж ахуйн нэгжийн орлого, зарлагыг баримтжуулж баталгаажуулдаг зүйл бол орлого, зарлагын падаан. Ямар зарлага гарав, ямар орлого олов гэдгийг ийм баримтаар бүрэн тодорхйолно. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Харин хэнтэй ямар гэрээ байгуулав гэдэг нь тухайн аж ахуйн бизнесийн нууц. Хэн хичнээн хэмжээний цалин авав гэдэг ч байгууллагын нууц. Ийм нууцыг дэлгэхийг хэн ч хүсэхүй. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Аж ахуйн нэгжийн дотоод асуудал руу нэвтрэнэ гэдэг дэндүү ичгүүр сонжуургүй, эрээ цээргүй авирлал.
ОюуТолгой үйлдвэр бол өөрийнхөө мөнгөөр үйлдвэр байгуулж, өөрийнхөө мөнгөөр монгол улсаас түүхий эд худалдан авч өөрийнхөө мөнгөөр үйлдвэрлэл эрхлэн өөрийнхөө мөнгөөр татвар төлөөд явж буй аж ахуйн нэгж. Хэнд ч гай тариагүй, хэнээс ч мөнгө гуйгаагүй, нэхээгүй. Мөрөөрөө хийх ажлаа хийгээд явж буй үйлдвэр. Энэ үйлдврийн төлж буй татвараар монгол улсын төсөв нэмэгдсэн үү гэхээс хорогдоогүй. Энэ үйлдвэрт ажиллаж буй олон арван мянган монгол залуусын амьдрал дээшилсэн үү гэхээс дордоогүй. Энэ үйлдвэрийн монголд оруулж буй олон тэрбум долларын орлогоор монгол төгрөгийн ханш сайжирсан уу гэхээс муудаагүй.
Jinxene julikvvd ostaf bendervvd shirxeg zooc ch gargalgvi mngl iin bayalgiig baylgar n ariljij mungu bosgoj olon banknii baritsaand tabisan
10 жилийн өмнө автобусны зорчих үнэ 50 төгрөг байсан. Нэг кг элсэн чихрийн үнэ 200 төгрөг, нэг кг цагаан будааны үнэ 240 төгрөг байх жишээтэй. Тэгвэл өнөөдөр автобусны зорчих үнэ 500 төгрөг, элсэн чихэр 2000 төгрөг, цагаан будаа 2400 төгрөгийн үнэтэй байна. Хэрвээ та 10 жилийн өмнө хүнд 200 төгрөгөөр нэг кг цагаан будаа худалдан авч хүүгүй зээлээд өнөөдөр буцааж авбал тэр хүнээс хэдэн төгрөг буцааж авах вэ? Таны хүүгүй зээлсэн мөнгө өнөөдөр 200 төгрөг үү эсвэл 2000 төгрөг үү? Хэрвээ танд анхны зээлсэн мөнгө гээд 200 төгрөг танд өнөөдөр буцааж өгвөл та хүлээн зөвшөөрөх үү? Өнөөдөр 200 төгрөгөөр хүн юу худалдаж авах вэ? 10 жилийн өмнө 200 төгрөгөөр юу худалдаж авч болох байв? Тэгвэл 10 жилийн өмнөх 4 тэрбум доллар өнөөдөр хэд болох вэ?
Энэ бол цагаандаа гарсан луйвар шүү дээ.
Hohiroltoi geree bolsniig ner hundtei gadniin shinjeech baiguullagaar dugnelt garguulaach. Saihanbalag margaldah chadahgui shorondoo yavag, arbitre deer ochson ch yalah bolno. yavah zam todorhoi baihad iund ehee toirson hurga shig ahiz garahgui suugaad bn ve
баабар, хамгийн адгийн амьтан эх оронч байдаг гэж солиордог юм.Тжэрнэийхээр бол эх оныхоо баялгийг май авцгаа гээд барууны эдийн засгийн алуурчдад бэлэглэх ёстой юм гэнэ.Тэгээд өөрийнхөө баялгийг дайснууддаа өгчихөөд өөрөө хов хоосон сууж байгаагаа адгийн амьтан бишардчилсан үзэлтэй сүрхий сайн хүн гэж ойлгох юм биз дээ.Хуцдаг нохой шүү.
elbegdorjiig barij horioochee!!!nobsiin alyyrching baiachee!!!
Mongold ashiggui l uym bol khaakh l kheregtei ... Mongoliin khorongo gadagshaa yrssaj bna khaa ali bolokh l khyrdan tysmaa sain ,...
Ted Mongoliig moligdoogui harin ter ueiin Ih Hurliin gishuud Erh medeltnuudiig hahuuldsan. Hahuuli avsan etgeeduudiin nud ni shuud sohordog. Batalgaa ni odoo ene shuuh zasaglalaa har daa ineedtei bas haramsaltai bgaa biz dee aan?