Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.
Төмөр замын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ.
Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг” компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр, Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Төмөр зам, автозамаас гадна цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг долоодугаар сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ.
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл товлосон цаг хугацаандаа амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэл төрлөө” гэж БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх хэлэв. Мөн “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх энэ төслийг бүх талаар дэмжиж байгаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Богино хугацаанд ийм их ажил амжуулсныг нүдээр хараагүй бол итгэхгүй байлаа. Манай улсын хөрөнгө оруулалт үр дүнтэй байгаад талархаж байна” гэв.
Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугамын ажилд орон нутгийн иргэд ч оролцож байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд бетон зуурмаг, цемент, хайрга, бусад материал, ажилчдын хоол хүнс, бараа зэргийг нийлүүлж хувь нэмрээ оруулж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүсийг орон нутгийн МСҮТ-д сургаж бэлтгэх, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх нийт хүний 30 хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй тохиролцсон тухай Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэв.
БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт юм.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум ам.долларын импортыг орлох, стратегийн ач холбогдолтой үйлдвэр учир Монгол Улсын Засгийн газар ч онцгой анхаарал хандуулж байна. Үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
ямар ч тооцоо судалгаагүй юманд дэд бүтэц хуслаа даа, аргагүй манай хүрэлсүх л ингэж чадна .
чи судалгаа байхгүйг нь яаж мэдээв
Medrel muutai tseejnii pan garuud olshirch Mongol uls doroitoj duuslaa. PCniii tsaanaas hutssan garuud haanaas heden haltar tugrug oldog yum boldoo.
Huts bandia totsootoi bolood barij bgaa biz dee zdakaa
ЗАЙЛАА ӨМХИЙ ХУЖАА МИЕГИЙН ӨМХИЙ БӨГСИЙГ ДОЛООГЧООО
Үйлдвэр нь сураггүй?
Яахав ээ,өмнөх мөнгө идэж уудаг сармагчингуудаас арай жаахан нэг хуруу илүү юм,ямар ч байсан тооцоо судалгаа хийгээ байлгүй,монгол хүн бүр бензин шатахууны үнэ нэмэгдэхээр уур уцаар,бухимдал дээд цэгтээ хүрдэг дээ,одоо ч тэгээд нохойн дуу ойртохыг хүлээж суух мини.
Яахав ээ,өмнөх мөнгө идэж уудаг сармагчингуудаас арай жаахан нэг хуруу илүү юм,ямар ч байсан тооцоо судалгаа хийгээ байлгүй,монгол хүн бүр бензин шатахууны үнэ нэмэгдэхээр уур уцаар,бухимдал дээд цэгтээ хүрдэг дээ,одоо ч тэгээд нохойн дуу ойртохыг хүлээж суух мини.
Тун сайн байна.Баяр хүргэе.Монгол түмний хөл дээрээ босох ирээдүй,гараа нь юм.Тог цахилгаан,Нефтийн боловсруулах үйлдвэр энэ 2 л байгаа шүү дээ Энд дийлэнх хөрөнгөө зарцуулах,бусад шалдир булдар юмс аяндаа болно .Шилний үйлдвэр,Барилгын материалуудын ба махны жижиг үйлдвэрүүд гэх мэт үндэсний үйлдвэр л хэрэгтэй
Тун сайн байна.Баяр хүргэе.Монгол түмний хөл дээрээ босох ирээдүй,гараа нь юм.Тог цахилгаан,Нефтийн боловсруулах үйлдвэр энэ 2 л байгаа шүү дээ Энд дийлэнх хөрөнгөө зарцуулах,бусад шалдир булдар юмс аяндаа болно .Шилний үйлдвэр,Барилгын материалуудын ба махны жижиг үйлдвэрүүд гэх мэт үндэсний үйлдвэр л хэрэгтэй
Газрын тос боловсруулах үйлдвэр барьж ажиллуулах үндсэн нөхцөлүүд огт байхгүй байна. Та бүхэн анзаарсан бол усны хангамжийн тухай огт ярихгүй болоод удаж байна. Ус бол үйлдвэр ашиглах зайлшгүй нөхцөл болдог. Хөргүүл болон процессинг буюу боловсруулалт нь маш их ус шаарддаг байна. Говийн улс их ус гэдэг ойлголт байдаггүй юм билээ. Цаашилбал түүхий тосны хангамж болон газрын тос дамжуулах хоолой тавих тухай ярихаа больсон байна. Өнөөдөр энэ асуудал бүтэлгнүйтсэнээ Засгийн газар үхэн хатан нууж байна. 2020 он хүртэл худлаа ярьж, гүрийнэ гэдгээ хоорондоо тохиролцоод бүтэн жил болж байна. Монголын олон нийтийг молиг үнхүүлж, хошгируулсаар цаашид орших болно гэдэгт Хүрэлсүх залуу итгэж буй нь бусдыг арай л дутуу үнэлж байна. Юм мэддэг хүмүүс олон байдаг ч дийлэнх олонх нь ойлголтгүй гэж үзэж байгаа юм байна. Хүрэлсүхийн олон тэнэглэлийн нэг болох Дорноговьд газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн тэнэглэл нэгэнт гэрэлт цохиулаад ойлгомжтой болоод байна.
МОНГОЛ НЭГ ҮЙЛДВЭРТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮУ ӨМХИЙ ХУЖААНУУДАА
Yagaad ooriin benzintei bolie geheer yyrlaad bga nohduud ve ?