Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дугаартай захирамжийн дагуу Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явууллаа. Уралдаанд нийт 16 баг оролцож, шинэлэг, бүтээлч олон санааг дэвшүүлсэн бүтээл ирүүлжээ.
Уралдаанд оролцож буй багуудын ирүүлсэн бүтээлд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын http://uda.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан тав хоногийн хугацаанд иргэд, олон нийтийн саналыг авсан бөгөөд нийт 15563 иргэн саналаа өгсөн байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс хуралдан уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч, иргэд олон нийтийн саналыг нэгтгэн дүгнэж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан байна. Шилдгээр шалгарсан ААН-үүдэд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр нар өнөөдөр шагналыг нь гардуулав.
Тэргүүн байранд “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төсөл шалгарч өргөмжлөл, 20 сая төгрөгөөр шагнууллаа. Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь 2.5 га талбайд төлөвлөж буй тохижилтыг Улаанбаатар хотын ногоон байгууламжийн босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, иргэдийн амрах зугаалах, жилийн дөрвөн улирлын онцлог байдалд тохируулан зохистойгоор ашиглах, нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон байна.
“Төвшингүүд Констракшн” ХХК-ийн захирал А.Түвшинбаяр “Төслийн уралдааныг зохион байгуулсан нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Бидний зүгээс төв талбайн урд талын тохижилтын ажлыг нийслэлийн билэгдэл хангардиас санаа авч хийсэн. Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байхаар шийдсэн. Усан ориглуур нь хурын усыг дахин ашиглахаар шийдсэн. Цаашид Улаанбаатар хотын олон байршилд хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн үзэл санааг хадгалсан, шинэ техник технологи ашигласан, дэлхийн хотуудын жишигт хүрсэн, дотоод гадаадын аялагч, зочид гийчдийн нүдийг хужирласан өвөрмөц архитектурыг үндэсний мэргэжилтэнгүүдтэй хамтарсан бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцохоо энэ дашрамд илэрхийлье” хэмээлээ.
Шагналт байруудад “Кью Эл Скейл” ХХК, “Эн Эс Партнерс” ХХК багийн бүтээлүүд шалгарч, өргөмжлөл, 5 сая төгрөгөөр шагнуулав.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Уралдаанд мэргэжлийн байгууллагуудаас гадна оюутан залуусыг оролцуулах бүхий л боломжийг нийслэлийн зүгээс хангасан. Бидний тавьсан шаардлагыг хангасан 16 бүтээл ирсэн. Бүтээлүүд дээр олон нийтийн саналыг нээлттэйгээр авсан байгаа. Ажлын хэсгийн саналаас гадна 15 мянга гаруй иргэн саналаа нээлттэйгээр өгсөн. Төв талбайн урд хэсгийн тохижилтын ажилд та бүхний энэ гаргасан санаа шууд тусах болно. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээв.
Сэтгэгдэл0
Ухсэний шилдгууд байдгийн монгол хуний зохиосон юм гэж ямар ч амьдралд тав тухгуй хуний хэрэгцээнд тулгуурлаагуй хиймэл худал юм л байдаг тэр барилгачны талбайг хар ялалтыр талбайг хар аймаар муухай варвар юм хийнэ харж л байгаарай
Ухсэний шилдэг бацдаг юм монгол хуний зохиосон юм гэж зуний амьдралд нийцэхгуй хэрэглээнд тухгуй балай суржин гусэр муухай юм л байдаг тэр ялалтын талбайг хар барилгачдын талбайг хар маш муухай овоолсон шавар болгож хаяад далимдуулж баахан монго идээд дуусна зогсоолын хэрэгцээ хичнээн их байгааг мэдсээр харсаар байж яах гэж ийм балиар юм хийх гээд зутгээд байгаа юм бэ
тэр АСЕМ элбэгдоржийн төмсөгний хэлбэртэй заваан шаврыг буулгаарай. мөнгө цусалсан 700 саяыг бас элбэгдорж батүүл хоёроор төлүүлээрэй.
Yum khiisen ner zuij luivar khiikh arga yaaj iij aigaad l olokh yumaa muu luivarchid. Zam dund baakhan khogiin shar tumur bosgoson baina, khuuchin tumurnyyd n khaachsan be... Yamar ikh shunaltai luivarchid be... tyynii orond jijig dynd yildvert zeel olgo l doo muu luivarchdiig khuuligyi bol udmaar n ustgakh yumsan...
27жил хотыг базсан Миеэгийнхэн ингэж нээлттэй зураг төсөл шалгаруулж байхыг мэдэхгүй юм байна шүү.Харин ч нийслэлчүүдээс нууж Сүхийн талбайг улаан хацарт Батбаяр нь хувьд зүгээр өгч Батболд уяач нь баталгаажуулсан юм байна.
Монголын архитекторчид бусдын зургийг мен сайн хуулна даа. Наад зах н сэлэм байшин, Зоос гоелын емнех шилэн байшин. Хуцахаас еер чадваргуй малнууд. Хэдэн тегрег аваад нуурээ далд оруулах гэж АНУ руу энэ хэдэн архитекторч нэртэй балайнууд зугтаа биздээ.
Монголын архитекторчид бусдын зургийг мен сайн хуулна даа. Наад зах н сэлэм байшин, Зоос гоелын емнех шилэн байшин. Хуцахаас еер чадваргуй малнууд. Хэдэн тегрег аваад нуурээ далд оруулах гэж АНУ руу энэ хэдэн архитекторч нэртэй балайнууд зугтаа биздээ.
ШҮҮГЧИД НЬ ЯМАР ХҮМҮҮС БАЙСАН ЮМ БОЛОО? ЭНЭ ЗУРСАН ЗҮЙЛИЙГ НЬ ОЙЛГОХ ХҮН БАЙСАН ЮМ БОЛОВ УУ? АРАЙ ХУУРТЧИХСАН ЮМ БИШ БИЗ ЭЭ? ЯАЯ ДАА ЭНЭ ДАРГА НЭР ЗҮЙСЭН МАЛНУУДЫГ, УЛСЫН МӨНГӨӨР ТОГОЛЖ ГҮЙЦЭЭГҮЙ ЮУ?
ШҮҮГЧИД НЬ ЯМАР ХҮМҮҮС БАЙСАН ЮМ БОЛОО? ЭНЭ ЗУРСАН ЗҮЙЛИЙГ НЬ ОЙЛГОХ ХҮН БАЙСАН ЮМ БОЛОВ УУ? АРАЙ ХУУРТЧИХСАН ЮМ БИШ БИЗ ЭЭ? ЯАЯ ДАА ЭНЭ ДАРГА НЭР ЗҮЙСЭН МАЛНУУДЫГ, УЛСЫН МӨНГӨӨР ТОГОЛЖ ГҮЙЦЭЭГҮЙ ЮУ?
Монгол хүнд ойлгогдохгүй гачин байгууламж харагдана. Монгол байдал болго. Харин газар доорх гараашаа 5 давхар болгон өөрчил. Одоо тэр сэлэм байшин гэгчийг авч хаяаад тэр хавийн талбайг бүхэлд нь агь гангын үнэр сэнгэнсэн, ус булаг хоржигносон хээр тал шиг сайхан газар болгох уралдаан зарла.
Баяр хургэе Энэ зураг тослийг бодит амьдралд хэрэгжуулэхииг хотын удирдлагуудаасаа хичээнгуйлэн гуйяа
Шал худлаа ярьж байна
Урьд авсан луйварчид буцаагаад авсан
Shalgarsan tusliig heregjuuleh yum bgaa biz dee