sonin.mn
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас өчигдөр шөнө баривчилсан билээ.
 
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ.
 
Шүүх АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон, 461-р ангиас суллах шийдвэр гаргажээ.
 
Э.Мягмар