sonin.mn
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга "Сахал" хэмээх хочит Д.Эрдэнэбилэгийг АТГ, ЦЕГ-ийн хамтарсан ажлын хэсэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдуулан шалгаж буй билээ. Түүнийг Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон, "Монголын зэс" компаний удирдлага Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарын хамт "Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан" гэсэн үндэслэлээр эрүүгийн гэмт хэргийн яллагдагчаар татан, улмаар 5 сарын 28-нд цагдан хорьсон юм.
 
Харин өчигдөр Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх хуралдан, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга "Сахал" хэмээх хочит Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргажээ.
 
Ийнхүү Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга "Сахал" хэмээх хочит Д.Эрдэнэбилэг нэг сар орчим ШШГЕГ-ийн харьяа 461-р цагдан хорих ангид хоригдоод суллагдаж байна.
 
Э.Мягмар