sonin.mn
АН-ын Нарийн Бичгийн Дарга О.Магнай, Д.Оросоо, АН-ын ҮБХ-ы гишүүн Ж.Амарсанаа нар АН-ын төв байр Ардчиллын Ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр О.Магнай Засгийн Газрын нэр бүхий гишүүн-сайд нарын хууль бус, алдаатай үйл ажиллагааны тухай өгүүлэв.
Тодруулбал тэрээр: "Гадаад Хэргийн Яамны хувьд та бүхэн мэдэж байгаа.
 
 
70 кг хар тамхи манай дипломатууд зөөж байгаад баригдсан, ХБНГУ-ын нутаг дэвсгэр дээр.
Зүгээр яахав бид нарын хувьд 70 кг хар тамхи гээд ярьж байгаа боловч энэ бол Германы нутаг дэвсгэр дээр бүх үеийн түүхэнд баригдсан их хэмжээгээр эхний 10-т орох ийм хар тамхи байгаа.
 
Дээрээс нь дипломат эрх ямбатай, статустай хүмүүсийн хувьд хар тамхины хэргээр баригдсан 70 кг гэдэг бол хамгийн их хэмжээтэй ийм хэрэг байгаа.
Энэ бол том хэрэг.
Гэвч харамсалтай нь үүнтэй холбоотой манайд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа.
Эрх баригчид хэнтэй ч хариуцлага тооцсонгүй.
Гадаад Яам эхлээд бид нарт хамаагүй, Тагнуулын нөхдүүд хариуцлагаа хүлээнэ гэж ярьсан.
Тагнуулын нөхдүүд нь ч ямар нэгэн хариуцлага хүлээсэнгүй.
Уг нь Д.Цогтбаатар гэдэг хүнийг өндөр ёс суртахуунтай, өндөр боловсролтой гэсэн ойлголт манай нийгэмд байдаг.
Олон хүн бас манай нийгэмд байгаа эрүүл хүмүүсийн нэг гэж хардаг. 
Гэтэл харамсалтай нь өнөөдрийн энэ 70 кг хар тамхины асуудал дээр албан тушаалтайгаа, сандал ширээтэйгээ зууралдаад үлдэхээр шийдсэн бололтой.
Нөгөө шударга ёсыг тогтооно гээд сэлэм эргүүлнэ гэж байгаа том дарга нь хүртэл өөрийнхөө сайдыг хамгаалж үлдэхээр шийдсэн нь харагдаж байна.
Энэ бол яав ч зөв зүйл биш.
70 кг байтугай 7 грамм хар тамхи гарахад л сайд хариуцлага хүлээх ёстой." гэсэн юм.
Харин АН-ын нарийн Бичгийн Дарга Д.Оросоо Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй тухай өөрийн үндэслэлээ тайлбарлав.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.