sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилийн цэцэрлэгийн цахим бүртгэлийг 7 дугаар сарын 22-ны 9:00 цагаас өчигдөр 23:59 цаг хүртэлх хугацаанд https://tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулж дууслаа. Цахим элсэлтийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд зурвасаар илгээж эхэлжээ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж, хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой. Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэй зохион байгуулах юм.  Дашрамд дурдахад, өнгөрсөн хичээлийн жил цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь нь буюу 113 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагджээ. Харин энэ жил төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 мянга, нийт 714 цэцэрлэгт 123 мянга гаруй хүүхэд хамрагдах тооцоо байна.