sonin.mn
"Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох үеэр тус үйлдвэрийн удирдлагууд 150 сая төгрөгийн гэрээ, хэлэлцээр нууцаар хийгдсэн тухай мэдээлэл гарсан билээ.
 
Уг мэдээлэлтэй холбогдуулан Монгол улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийв.
 
Тэрбээр: "Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрт онц дэглэм тогтоосон асуудал нь олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа нь нууц биш. Өмнө нь 400 орчим сая төгрөгөөр худалдан авалт хийчихсэн хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байгаа гэсэн үг шүү дээ. Иймээс ч тэд онцгой дэглэмийг дахин сунгах асуудал яригдаж эхлэх энэ цаг үед 150 сая төгрөгөөр гэрээ хийсэн мэдээллийг гаргах нь ойлгомжтой. Би энэ мэдээллийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Үнэхээр тийм зүйл болсон бол "Эрдэнэт" үйлдвэрийн Захирал Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно" гэв.
 
Э.Мягмар