sonin.mn
ПАРИС. /Agence France-Presse/. Америкийн Visa, Master Card болон бусад төлбөрийн системийг орлох Европын төлбөр тооцооны нэгдсэн системийг боловсруулах үйл явцад Европын 20 банк оролцож байна.
 
Европын Төв банк Европын төлбөр тооцооны бүрэн эрхт байдлын талаарх асуудлыг дэвшүүлсэнтэй холбоотойгоор энэ санааг 2017 онд гаргаж байсан аж.
 
 
 
Дээрх банкуудын нэг нь ч үүнд оролцож байгаагаа батлан мэдэгдээгүй хэдий ч эх сурвалжуудын мэдэгдэж байгаагаар энэ үйл ажиллагаанд оролцож байгаа банкуудын дийлэнх нь Франц болон Германы банкууд аж. Түүнчлэн Европын улсуудын санхүүгийн байгууллагууд иймэрхүү санаачилгыг хэлэлцэж байгааг Францын “BNP Paribas” банкны бүлгийн банкны картууд болон төлбөрийн арга хэрэгсэл хариуцдаг ажилтан Карло Боверо хүлээн зөвшөөрчээ. 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг