Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайран зүтгэж байна. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийн төслийг ард түмнээс асуулгүй, гуравдугаар хэлэлцүүлгээр шууд батлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Энэ нь цаашид хуулийн хэлэлцүүлгийг “хүч түрж” явуулна гэсэн үг. Ер нь эрх баригчдын Үндсэн хуулийг өөрчлөх байр суурь нь сүүлдээ ор үндэслэлгүй, улс төрийн яриа төдий болж хувирч байна. Учир нь хууль, эрх зүйн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал аль хэдийнэ мухардалд орчихсон.
Парламент Үндсэн хуулийн эхээ тогтоол гаргаж баталсан ч, дахин тогтоол гаргаж, хуулийн төслөө хүчингүй болгочихсон. Зүй нь бол одоо УИХ-д хэлэлцэн батлах Үндсэн хуулийн төсөл ч байхгүй гэсэн үг. Гэтэл ямар төсөл хэлэлцэж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгээд “хүчээр” батлахаар улайрч буй нь ойлгомжгүй байна.
Уг нь УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн төслийг дөрвөн сарын хугацаанд хэлэлцсэн. Парламент хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, улмаар УИХ-аас Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой 73 дугаар тогтоолыг баталсан байдаг. Ингэхдээ ард түмнээс асуух заалт оруулж, Үндсэн хуулийн эхийг батлаад байв. Гэвч Ерөнхийлөгч эрх үүргийн хүрээнд энэхүү тогтоолд хориг тавьснаар хуулийг хэлэлцэх процесст шинэ нөхцөл байдал үүссэн. Улмаар парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахдаа хуулийн хувьд алдаа гаргасан. Үндсэн хуулийн эхийг баталсан 73 дугаар тогтоолоо хүчингүй болгох 85 дугаар тогтоолыг гээчийг баталсан байдаг.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бүхэлд нь энэ тогтоолоор хүчингүй болгосон гэсэн үг. Эрх баригчид өөрсдөө гараа өргөөд л Үндсэн хуулийн төслийг цааш үргэлжлүүлэх ямар ч эрх зүйн боломжгүй болгосон. Төсөлгүйгээр хууль баталдаг болчихоогүй л бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг яриад ч хэрэггүй болж байна. Гэхдээ МАН-ынхан аливаа асуудлыг хүч түрэн шийдэх сонирхолтой. Энэ байдлаараа асуудалд хандаж, хүчингүй болгосон төслөөрөө Үндсэн хуулийг баталчихвал яах бол. Өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн төсөлтэйгээ хамт энэ парламент Үндсэн хуулийн цэц дээр л очих байх даа.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
за ашгүй 1 ч ажил гараас гарахгүй бгаа ЗГ хийхгүй бсн нь ямар ч тохиолдолд зөв
Номтойбаяр балай хаашаа алга болсон бэ. Шоронд орсон юмуу. Батхүү сайдын үхлээс хойш харагдсангүй. Хурал болгон дээр хуцаад л сууж байдагсан.
Зун намрын 6 сар хэрэлдчихээд эцэсдээ хуулийн өөрчлөлт ч үгүй,нэг нь нөгөөдөө томорсоор дуусвал харамсалтай л байна.Ерөнхийлөгчийг парламентаас сонгох санаа зөв боловч сонгуулийг намын нэрээр сонгоно гэдэг санаа туйлын буруу л даа.76 гишүүнийхээ 38-г ч юмуу ард түмнээс,үлдэхийг нь намын нэрээр сонгоно гэвэл ард олны дунд нэр хүндээ алдаж дууссан АН-д л хэрэгтэй байх.Үндсэн хууль гэдэг бол нэг намын эрх ашгийн төлөө үйлчилдэг байж хэрхэвч болохгүй биз.Эрдэнэ гэж нэг махан толгой үүнээс илүүг сэтгэж чадахгүй биз
өвөр монголчуу москва санкт петер бург мурманск калининградад аяцгаау туйлын туяа атомын мөс зүсэгч ленин хөлөг дээр явж байх юм монгол хүнд мөнгө байхгүй оффшорчид олигархууд нь идээд гадаадт кипр вержина ирланд исланд арлуудад сая доллараа төлөөд алтан паспорт авч ард түмний хөрөнгөөр шилтгээнд амидарч сууцгаадаг гэж гадаад хэвлэлд гарах л юм гэтэл бид орос хэлтэй донецк луганск гэсэн улсуудын эсрэг дайн хийж байгаа хот мужийг олигархууд нь хуваагаад авчихсан одоо украйны хар шороот газрыг зарах дээр тулаад байгаа орсын эсрэг нацизм туйлдаа хүрсэн украйн улстай бүр 3 "сар визгүй зорчихнээ украйнаас болж АНУ -ын трамп импичмент болоход хүрээд байгаа биз дээ монгол украйн америкийн орсийн улс төрд ямар үүрэг гүйцэтгэх юм бол доо монголын мөнгөний ёроолгүй туламнууд ард түмний хөрөнгийг идэж цацаж дуусгаж байна

Сонгуулийг намын жагсалтаар сонгогдоно гэдэг буруу бас сонгуулын хуудсыг олон нийтийн хяналт доор гараар тоолж байх зүйтэй гэсэн ард түмний хүсэлт буй
Ene hulgaichdyg harj bna uu. Dahin ikh mungoor turiin albyg hudaldan avah genee. 2012 ond yag iin garch ireed mongol ornoo yaj tonoj urend oruulj togoo humejsniig bid martaaguia, martahgui, Mongolchuud mini AN-ug, yer ni MANANg dahin hezee ch turd gargahuia zamyg ni haaya