sonin.mn
Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Тус өдрийг тохиолдуулан Монгол дахь Европын холбооны суурин төлөөлөгчийн газраас "Хүний эрхийн шагнал"-ийг Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нарыг шагнасан байна. Тухайлбал, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал”, "Ажлын байрны бэлгийн дарамтыг халая" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар болсон ажлыг үнэлж тус хорооны дарга Н.Оюундарьд уг шагналыг гардуулжээ. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Хуульч О.Мөнхсайхан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлж Б.Болороо, “Глоб интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, гавж Д.Нямсамбуу нарт тус шагналыг гардуулсан байна. 
 
Э.Сүрэн