sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байна.
 
 
Айлчлал өнөөдөр /2020.01.27/ эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг өргөөндөө угтлаа.
 
 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон Б.Саранчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явж байна.