sonin.mn
АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа нар мэдээлэл хийж, жүжигчин Ж.Баясгалантай хамтран ажиллахаар болж буйгаа дуулган, түүнд Ардчилсан Намын гишүүний батлахыг гардууллаа.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Энэ үеэр тэрээр : " Би өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлж энд ирсэн. Юуны түрүүнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх ажлаа нэр томъёоноос эхлэх нь зүйтэй болов уу? Би хэдий тэргэнцэр дээр сууж байгаа ч намайг хөгжихөд энэ тэрэг саад болдоггүй.


Тийм болохоор хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томъёог тусгай хэрэгцээт болгон хуулийн нэрийг өөрчлөхийг хүсэж байна. Тэгэх юм бол миний төлөөлөл нь болоод байгаа 110 мянга гаруй иргэн нийгмийн оролцоо, итгэл үнэмшлийн хувьд маш их зүйлийг олж авах боломжтой болно. Мэдээж бүх зүйлд төр засгийг буруутгах аргагүй. Төрөөс тусгай хэрэгцээт сургуулиудыг байгуулсан. Гэвч хүртээмжгүй байна. Тусгай сургуульд очих тусгай автобус, замгүй байна, суралцах боломж хомс байна.



Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусад нь сургаж буй нь нийгмээс улам л тусгаарлаж байгаа хэрэг. Үүний оронд тусгай хэрэгцээт иргэдтэйгээ цуг амьдрах хэрэгтэй байна. Би бүх сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүд суралцдаг болоосой гэж хүсдэг.  ЕБ-ийн сургуулиасаа тэргэнцэртэй, сонсголын бэрхшээлтэй хүнтэй хамт байсан хүн тэдэнтэй зөв харилцаж сурна. Энэ бодлыг маань АН дэмжин мөрийн хөтөлбөртөө тусгаж, өдөр бүр бэрхшээлтэй тулгардаг над шиг хүмүүсээс санал авч байгаад маш их баяртай байна. Тиймээс энэ бүхэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

 

Ч.Явуухүү