Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт баруун бүсийн аймгуудад үргэлжилж байна.
Төрийн тэргүүн /2020.09.18/ Завхан аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ алслагдмал бүсийн аймгуудын дэд бүтцийн асуудлыг онцоллоо. Тэрбээр дэд бүтцийн хөгжил болон аялал жуулчлалын уялдаа холбооны талаар байр сууриа илэрхийлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого онцгой үүрэг гүйцэтгэдэг гэлээ.
Ингээд иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхлэв.
Завхан аймгийн Улиастай сумын иргэн Должинсүрэн:
“…Монгол хүн гэдэг бол агуу их ухаантай, монгол өв соёл, уламжлалын агуу түүхтэй. Монгол өв соёл, түүх, ёс уламжлал маань гээгдсэнээс болоод өнөөдрийн энэ нийгмийн саар асуудлууд гарч байна гэж бодож байна. Өнөөдөр гэхэд хэдхэн хүн төр, засгийн эрхэнд гарчихаад хүнийг хайрлахгүй болсон нь монгол ёс, заншлаа гээснийх байх. Бид монгол ухаанаар ирээдүйг нэгтгэмээр байна. Монгол их өв соёлоор хүүхдийг сурган хүмүүжүүлэх, ялангуяа боловсролын салбарт шингээж өгч, монгол ухаантай, сэтгэлийн их шуналгүй, боловсролтой хүмүүсийг багаас нь бэлтгэмээр байна. Боловсрол гэдгийг дэлхий нийт, монгол ухаанд их өргөн цар хүрээгээр харж байсан. Өнөөдөр Монголд мэдлэг чадвартай хүмүүс байгаад байдаг, харин боловсролтой хүмүүс хомс болоод байна шүү. Энийг Та анхаарч үзээрэй.
Хоёрдугаарт, Монгол Улс бол агуу уудам нутагтай сайхан эх орон. Бидний өвөг дээдэс “бурхан гуйсан ч бүү өг” гэж бидэнд захисан. Үүний төлөө үе үеэрээ яаж тэмцэж ирснийг бид түүхээс, киноноос хараад нулимс унаган үзэж суудаг. Тэгэхээр уул уурхайг хөгжүүлж, газраа ухаад бидэнд ямар ашиг ирсэн юм бэ? Монголын гуравхан сая хүнийг хангалттай тэжээх хөрөнгө ганцхан уурхайгаас гарч ирж байгаа шүү дээ. Гэтэл хэд хэдэн уурхайгаар зогсохгүй дахин дахин ухаад байгаа энэ уул уурхайн лицензүүдийг бүгдийг нь цуцалж өгөөч ээ.”
Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Д.Цацрал:
“…Би сумандаа жижиг оёдлын цех ажиллуулдаг. Манай суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн ажилчдын хувцсыг хийж, ажлынхаа 60-70 хувийг бүрдүүлдэг. Ер нь алслагдсан орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад маш хүндрэлтэй байдаг. Үүнд төр засгийн бодлого маш их хэрэгтэй байна. Арьс шир үнэгүйдлээ гээд малчид ярьдаг. Энийг боловсруулах ажиллах хүчнийг МСҮТ-д мэргэжлийн ангийг нь нээгээд бэлдээд өгөөч. МСҮТ-д бэлтгэгдсэн ажиллах хүчнийг ажлын байраар хангаад явж байгаа аж ахуйн нэгжүүдээ хөл дээрээ зогсох эхний хоёр, гурван жилд нь төр засаг нь хамтраад дэмжээд өгвөл боломж байна гэж хардаг.”
Завхан аймгийн Улиастай сумын өндөр настан Банзрагч:
“…Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үнэгүйдлээ гээд байгаа. Арьс шир нь үнэгүй болохоос мах нь үнэтэй байгаа шүү дээ. Махыг гадаадад экспортлоход л үнэтэй байлгана гэхээс ард түмэндээ үнэтэй байна гэдэг буруу. Арьс шир хаягдаж байгаа нь үнэн. Тэр тал дээр юм бодох хэрэгтэй.
Дараагийн нэг асуудал бол даралтны эм. Даралтны эмийг авах гэдэг картын бараанд очерлож байсан шиг хэмжээний асуудал болсон байгаа. Эмийг хүн зүгээр авч уухгүй, хүнд зарахгүй шүү дээ. Эмээ дуртай үедээ очоод, хөнгөлөлттэй авч байвал яадаг юм бэ? Ер нь ажил яригдаад байгаа мөртлөө биелдэггүй асуудал байдаг шүү.”
“Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв”-ийн захирал Л.Саранцэцэг:
“…Завхан аймгийн хувьд хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавиад, тэр хүрээнд 24 сумандаа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд аймгийн 24 сумандаа тоног төхөөрөмж үнэгүй өгсөн юм.
Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж маш олон жил ярьсан. Дээрээс нь тоног төхөөрөмжийг өгч, маш их хэмжээний төсөв хөрөнгийг зарцуулдаг хэрнээ зөвлөх үйлчилгээ ерөөсөө оруулж өгдөггүй. Тухайн иргэнд бизнес эрхлэх тухай болон тухайн бүтээгдэхүүнээ борлуулах арга замыг нь зааж өгөөгүй тохиолдолд тэр үйлдвэрлэл хөгжихөд маш хүндрэлтэй. Харин манай байгууллага зөвлөх үйлчилгээг үзүүлснээр есөн сарын хугацаанд эцсийн бүтээгдэхүүнээ гаргасан. Хог дээр гарсан гээд байгаа түүхий эд болох нэхийг боловсруулаад, нэхий жилетка, мешок, хүүхдийн өлгий зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж, үзэсгэлэн худалдаагаар борлуулж, анхныхаа борлуулалтыг авчихсан. Үүнд манай байгууллага үнэхээр баяртай байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоод хэрэгжүүлээч гэсэн хүсэлтийг тавих гэсэн юм.”
Завхан аймгийн Улиастай сумын иргэн Т.Болдбаяр:
“…Манай аймаг дулааны цахилгаан станц байхгүй аймгуудын нэг. Нэн түрүүнд дулааны цахилгаан станц хэрэгтэй байна. Дулааны цахилгаан станцтай болбол үйлдвэр барих мөнгөтэй залуучууд манай аймагт байна. Үйлдвэрт нэн түрүүнд дулаан, ус нь хэрэгтэй байдаг.
Мөн манай ногоочдод нэг асуудал байна. Усалгааны суваг нь 1970-аад оных, цөөхөн га газрыг усалдаг шуудуутай. Үүнийг даруйхан томсгомоор байх юм. Шийдээд өгчихвөл ногоочид маань улаан сармис болон бусад төрлийн ногоо тарина. Мөн ногоочдын цахилгааныг нь татаад өгдөг бол тэндээ ногоогоо арчилж, хамгаалахад нь их тустай байхаар байна.”
Завхан аймгийн Ургамал сумын малчин Баярсайхан:
“…Миний сэтгэлдээ хамгийн эмзэглэж явдаг нэг асуудал байна. Төр засаг өөрчлөгддөг. Ардчилсан нийгэмтэй болсон цагаас хойш өмнөх төр засгийн үед явж байсан бодлогыг бүр үгүйсгэж хаяад, дахин шинээр байгуулах, юм хийх гэж өчнөөн цаг хугацаа үрэгддэг байдал бий болсон. Тэгээд малчид, ард иргэд бид хор уршгийг нь амсаж байна.
Малын бодлого өмнө нь маш зөв явж байсан шүү дээ. Одоо малын бодлого алдагдсанаас болж, үүний сөрөг нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэхгүй байна. Малчид орлогогүй болж байна. Малчид цөөрч байна. Энэнээс залуучууд шантарч байна. Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого, зохицуулалт байхгүй бол арай болмооргүй байна аа.”
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, тухайлсан асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Оросын хүргэн баруун аймгийнхныг үзэн яддагаа нуудаггүй.Монголчуудыг дов жалгаар доромжилдог хужаа Төв,орос Хэнтийдээ айлчлаад болоо биз дээ.
Ene nohriig Tagnuul ni baival bariad shorond ni hii!!!!!!!! Toryn esreg gemt hereg bn shu dee. Busdiig urialan duudsan gutgen doromjilson iim setgegdel bn shu de
Ene nohriig Tagnuul ni baival bariad shorond ni hii!!!!!!!! Toryn esreg gemt hereg bn shu dee. Busdiig urialan duudsan gutgen doromjilson iim setgegdel bn shu de
ich olon jil yrisaar irsen asuudluud !!!, charamsaltain ye yeiin tor zasag daanch zov bodlogoor er demjiddeggui!!! ,
Mal mallah mal oldohgui dee
ter sangiig saaj amidardag hedteigee sain arga hemjee awchihwal ayandaa malchid, tarialanchid hul deeree zogschihondoo... tuunees bish hudlaa hudulmuriin baatryn durd toglood busdyn bolomjiig hulgaalj baidag humuusiig yah estoi um bol? hulgai hiigeed tuuniihee heseghneer n joohon um hiigeed bi bayalag buteedeg hun geed busdyg huursan huurmag buteen baiguulagch heregtei yu eswel jinhen muhcguruuruu hudulmur hiij yawaa humuus heregtei yu? niigmiin tatwaraas burdsen sangiig hulgailsan hun uu? jinhen hudulmurch humuus uu?
Женкогийн Оросууд Халимагуудыг өнгөрсөн зуунд л гэхэд иргэний дайн,2-р дайны дараа хоёр удаа аймаглан устгасан. Алтайчууд Урианхайчууд ядуугаараа Оросод Халимагийн дараа 3,4-р байранд явдаг. Оросын хүргэн баруун Монголчуудыг үзэн яддаг л юм байгаа биз,бүх Баруун аймгийнхныг үзэн яддаг нь үнэн тэнэг. Буриадуудаа Оросууд шигээ энхрийлээд зүгээр л бай л даа.
Худлаа ярьдаг хулхи хулгайч Баттулга төрийн өндөр сэнтийг ашиглан төсвийн мөнгийг үрэн таран хийж, өөртөө ашигтай бүхнийг шийдэн, ирэх сонгуульд дахин сонгогдохоор аймаг бүрээр хэрэн тэнэж эхэллээ.Хятадын сайдад бол бөхөлзөн пялдаганах, ард иргэдээ бол алаг үзэж, хууран мэхлэх ийм л нөхөр дөө.
Сонгууль улс болж дээ
ekhiiin odon taraah n dakhin songogdohiin dalim yum uu?
Ерөхийөгч та хөдөө явахдаа хөдөө аж яамын сайд майдыг авч явдаг биз дээ? Мал мэдэхгүй хүмүүсээр дүүрэн яам байдаг юм билээ. Хөдөө малын хашаанд хэвтэж байдаг бөөрөнхий цагаан амьтны чинь юу гэдэг билээ? гэж асуудаг охид тэр яаманд олон байдгийг танд дуулгая.
Монголд малчин байтугай ЕБС-д багш олдохоо байлаа
Монголчуудыг байж болох бүгдээр нь турхирч хагалж Азийн дайсан Оросын үндэстний бодлогыг Монголд сайн хэрэгжүүлж байгаа хүн дээ.
эрдэнэт овоотын төмөр зам барих саналыг малчдаас авч байсан aispire maining гэх компани өөрийн биеээр гарын үсэг зуруулахгүйгээр авч байна гэх хардлага нь бичиг үсэг мэдэхгүй малчдаас авсан
Төвд жанхуу эхлээд Монгол улсаас хулгайлсан 1.2 тэрбум $-оо улсад буцаагаад өгчих. Дараа нь МАНАН-гийн Монгол улсаас хулгайлсан 20 тэрбум $-ыг улсан орлого болго. Тэрний дараа наад үлгэрээ яриарай!!!
3 сая хүнд 70 сая мал хангалттай. Тэртээ тэргүй татвар төлдөггүй малчдаар яадаг юм бэ? Одоо үйлдвэр байгуулж ажилчин анги үүсгэх хэрэгтэй.