Владимир
Оросын Холбооны Зөвлөлийн урилгаар 3-р сарын 18-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар оролцов. Сонгуулийн үр дүн: Ерөнхийлөгч, Нэгдсэн Орос намын нэр дэвшигч В.В.Путин 77 хувийн санал авч дахин сонгогдов. Оросын Коммунист намын нэр дэвшигч, “гүзээлзгэний” саятан-коммунист П.Грудинин удаалж 11, Либерал Ардчилсан намын В.Жириновский 5.7, Иргэний санаачилга хөдөлгөөний Ксения Собчак 1.7, Яблоко намын Г.Явлинский 1 хувиар, бусад гурван нэр дэвшигч нь нэг хувьд ч хүрсэнгүй. Путин ялна гэдэгт хэн ч эргэлзэхгүй байлаа.
Дэлхийн хамгийн том газар нутагтай, 11 цагийн бүсийг дамнан орших, хэзээ ч шөнө болдоггүй аугаа том Орос орон даяар сонгуулийн ирц 68 хувьтай байлаа. Сонгуульд оролцсон 73 сая сонгогчоос 56 нь ноён Путинд саналаа өгчээ. Найман өрсөлдөгчөөс нэг нь ганцаараа бараг 80 хувийг нь авсан учир энэ сонгууль үнэхээр онцлог ажээ. Монгол шиг ерөнхийлөгчийн сонгуулиа хоёр шаттай явуулах шаардлага Орост л лав гарсангүй.
Нийт 115 орноос 1,500-аад ажиглагч хүрэлцэн ирж орон даяар сонгуулийн явцтай танилцав. Миний хувьд Санкт-Петербург хотын төв, захын сонгуулийн найман тойргоор явлаа. Тойрог дээр очоод бүртгүүлж, даргатай нь уулзаж ярилцаад, зураг авч, зориулалтын ширээнээс сонгуулийн явцыг ажиглаж байлаа. Монголын сонгуультай яг адилхан, дунд сургуулийн байшинд байрлах тойргууд дээр, сонгогч нь оршин суугаа хаягаараа дахиж бүртгүүлээд саналын хуудас авч, битүү хөшигний цаана бөглөөд, санал хураах хайрцагт хийж байлаа. Тойрог дунджаар хоёр мянган сонгогчтой, зарим нь саналын хуудас тоолдог машинтай, байхгүй нь санал цуглуулдаг лацтай, тунгалаг хайрцагтай байлаа. Санал хураах, тоолох ажил видео камерын хяналтанд явагдав. Зарим тойргийн сонгуулийн байранд дотор нь үнэгүй цай, жигнэмэг өгч, гадаа нь эх оронч дуу, хөгжим хангинаж байлаа. Сонгуульд анх удаагаа оролцож буй залууст гарын бэлэг өгч, жишээ нь манай орчуулагч оюутан T-майкаар шагнуулав.
Сонгуулийн тухай ялгаатай дүгнэлтүүд
Ноён Путины үнэмлэхүй ялалтыг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр (ХМХ) Орос улс хүчтэй болж байна. Путиныг Оросын иргэд улам их дэмжиж байна. Барууны хориг, ялангуяа сонгуулийн өмнөхөн Английн Салсбери хотод Оросын тагнуул асанг, охиных нь хамт хордуулсан хэрэгт Путинг шууд буруутгаж, Оросын 23 дипломатыг Лондонгоос хөөсөн зэрэг нь энэхүү үнэмлэхүй үр дүн гарахад харин ч тус дөхөм боллоо гэж тэд дүгнэж байлаа.Оросын соёл, урлаг, шинжлэх ухааны академи, нийгмийн алдартай хүмүүс олноороо ихэнх иргэдийн адилаар Путин шиг манлайлагч, дэлхийн түвшний удирдагч одоо байхгүй гэж түүнийг магтан дэмжиж байлаа.
Харин барууны ХМХ-үүд тэс өөр дүгнэлт хийж байлаа. Ажилчиддаа албан газраас нь сонгуульд оролцохыг даалгасан учир сонгогчдын ирц өндөр боллоо гэж Ройтерс агентлаг цахим ТВ-ээрээ мэдэгдэв. Путинд хоёр л жинхэнэ өрсөлдөгч байсны нэг нь алагдсан [Б.Немцов], нөгөөхийг [Навальный] нь сонгуульд өрсөлдөхийг нь хорьсон гэж BBC хэлэв. The Washington Post сонинд Путин 1999 оноос хойш ерөнхий сайд, ерөнхийлөгчөөр ээлжлэн 19 жил ажиллаж Брежневээс урт хугацаагаар төрийн эрх барьлаа. Одоо нэмж 6 жилийн эрх авснаар Сталины [30 жил] дараа хамгийн урт хугацаанд Оросын түүхэнд төрийн эрх барьсан хүн болно гэжээ. The Economist сэтгүүл Октябрын хувьсгалаас хойш зуун жилийн дараа Орост шинэ царь Владимир “мэндэлж” байна гэж бичсэн.
3-р сарын 15-нд Оросын газрын тосны олигарх асан, олон жил шоронд хоригдоод гарсан М.Ходорковский BBC-д ярилцлага өгчээ. Тэрээр бидний судалгаагаар Орос орныг өнөөдөр Кремльд шингэсэн зуу хүрэхгүй элит Путинаар дамжуулан удирдаж байна. Путин дахин сонгогдохоос өөр гарцгүй, залгамжлагч тодруулаад ч нэмэргүй гэж хэлэв.
Сонгуулийн өмнөх өдөр Англи, Франц, Герман, АНУ-ын засгийн газрууд Оросыг дэлхийн 2-р дайнаас хойш хоригдсон, химийн хор [“новичок”] хэрэглэснийг эрс буруутгаж хамтарсан мэдэгдэл гаргав. НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг Салсберийн хэргийн жинхэнэ эзэн нь Оросын төр гэлээ. Ерөнхийлөгч Путин дээрх мэдэгдлүүдийг ямар ч үндэслэлгүй, баталгаагүй гэв. Том орнууд, тоо баримттай л мэдэгдэл хийдэг байх даа. Цаг хугацаа яг юу болсныг харуулна даа. Аль нь буруу, аль нь зөв болохыг мань мэт дүгнэхгүй нь мэдээж. Юуг нүдээрээ харж, чихээрээ сонссоноо л та бүхэндээ хүргэж байна.
Монголын гадаад орчин
Энэ оны энэ сараас эхлээд монголчууд de-jure улс төр, эдийн засгийн онцгой гадаад орчинд амьдарч эхэллээ. Хойд, урд хөршүүд маань удирдагчаа хориод жилээр ажиллуулах болсноо хууль ёсны болгов. Баруун талд бараг гучин жил ганц хүн удирдсан өөр нэг хөрш байгаа. Хөршүүдийн төр засаг нэг хүнээс хамаардаг, бас тогтвортой байна гэсэн үг. Гэтэл монголын төр засгийн дундаж нас хоёр жил болчихоод байгаа. Ойрын ирээдүйд урт болчихгүй л байх. Монголын төр засгийн удирдлага нь биш юм бол ядаж бодлого нь тогтвортой байхыг шинэ цаг үе шаардаж байна.
Хойд, урд хоёр хөрш бол супер гүрнүүд. Одоо тэд хамтраад нөгөө нэг супер гүрэн АНУ-тай өрсөлдөх чиглэл барьж эхэллээ. Нэг инээдтэй үг байдаг даа: “Дэлхийн хамгийн хараат бус улс аль вэ? Монгол. Яагаад? Яагаад гэвэл монголоос ямар ч улс хамаардаггүй юм”. Инээдтэй ч гэсэн энэ зарчмаа барих хэрэгтэй боллоо.
Хувь хүний эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх, ардчилсан төр засаг гэдэг бол манай үнэт зүйл нэгэнт болсон учир бид үнэт зүйлээ хамгаалж, хөгжүүлээд л явахаас өөр сонголтгүй юм.Том гүрнүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй, мөрөөрөө л явахаас өөр сонголтгүй болов. Том гүрнүүдийн хэрэгт хэзээ ч оролцохгүй, бүгдтэй нь сунгасан гарын зайнд адилхан харьцаж, тэдний эвсэл холбоонд нэгдэхгүй байна гэсэн үг. Швейцарь улс 800 жил тэгж амьдраад дэлхийн хамгийн баян улс болчихсон байна шүү дээ.
Крымийг булааж авлаа гээд барууныхан Орост худалдаа, бизнесийн хориг тавьсан нь Оросын хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлд эерэгээр нөлөөлсөн, Ерөнхийлөгчийг нь улам хүчтэй болгосон гэж үздэг. Харин одоо химийн зэвсэг хэрэглэсэн гээд нэмж хориг тавих, Европ руу нийлүүлэх хийн хоолой барьж эхэлсэн Нордиг-2 төслийг нь царцаах тухай ярьж эхэлжээ.Тийм хориг бол Оросын эдийн засагт илүү хүчтэй нөлөө үзүүлэх юм. Олон орны хоёр зуугаад компани оролцоод явж буй энэ төсөл гацвал Оросын валютын орлого цаашдаа багасна.
Нөгөө талаас Оросын төрийн монополь улам хүчтэй болж, авлигын нөхцөл нь сайжрахгүй байхад (Transparency International report 2018) эдийн засгийн өрсөлдөх чадвар нь түргэн нэмэгдэхгүй, гэтэл нийгмийн хангамжийн өртөг зардал нь улам нэмэгдэх хандлагатай байна.
Урд хөршийн санаачилсан зам ба бүс төсөл хэрэгжиж, ялангуяа авто болон төмөр замын корридор байгуулах ажил арай хурдсах магадлалтай болж байна. Мөн Сибирийн Ковыхтын орд газраас байгалийн хийн хоолой татах төслийг хэрэгжүүлэх магадлал өсч байна. Хоёр хөршөө дэд бүтэц, ялангуяа төмөр замын царигийн зөрөөний сэлгэн ачих болон банк санхүүгийн үйлчилгээгээр холбох чиглэлд төвлөрөх түүхэн боломж бага багаар бүрдэж эхэллээ.
2018.03.20
СанктПетербург-Москва-Улаанбаатар
Эдийн засагч Д.Жаргалсайхан
Сэтгэгдэл0
Орос Хятад 2 нь сүүдэрт монгол хөгжих бага ч гэсэн боломж бсаныг хүзүүгүй Элбэг 3 дагч хөрш гэж орилсоноор одоо..Монголын төмөр зам дээр шарилж ургаж монгол төв азийн цээжин дээрхи хамгийн ядуу улс болох нь тодорхой боллоо..
Гэхдээ Оросын хүргэн Монголын ерөнхийлөгч "муусайн хужаанууд,Хятадын танк" гэж ирээд хөмсөг зангидаж шүд зуун Монголчуудыг турхирч ирснийг урд айл мэдэхгүй гэж бодож байна уу Азиас гаралтай хүмүүсийн эсрэг хийдэг хүч хэрэглэсэн гэмт хэргээрээ Дэлхийд нэг хоёрдугаар байр эзэлдэг Москва Петербургээс мэдээлэгч эдийн засагч гуай?
Орос Хятад 2 нь сүүдэрт монгол хөгжих бага ч гэсэн боломж бсаныг хүзүүгүй Элбэг 3 дагч хөрш гэж орилсоноор одоо..Монголын төмөр зам дээр шарилж ургаж монгол төв азийн цээжин дээрхи хамгийн ядуу улс болох нь тодорхой боллоо..
Москва ялангуяа Петербургт "дээд төрөлтөн Европын Оросууд" Монголчуудыг бараг Чукча Чурка Вьетнам Хятадуудуудаас илүүтэй доромжилж доорд үзэж тэр байтугай алдаг. Тэгээд ирээдүй харагдаад байна уу? Оросын соёл урлагийн нийслэл Петербургт нь гэхэд бахархдаг гайхуулдаг байшин барилга бүгд Итали Францын муухан дууриамал болхоос Оросуудын өөрсдийнх нь хийсэн бүтээсэн юм тэнд нэг ч байдаггүй.Тэгээд Азийн Монгол Хятадад ирээдүй харагдаад байна уу?
Орос Хятад 2 нь сүүдэрт монгол хөгжих бага ч гэсэн боломж бсаныг хүзүүгүй Элбэг 3 дагч хөрш гэж орилсоноор одоо..Монголын төмөр зам дээр шарилж ургаж монгол төв азийн цээжин дээрхи хамгийн ядуу улс болох нь тодорхой боллоо..
Орос Хятад 2 нь сүүдэрт монгол хөгжих бага ч гэсэн боломж бсаныг хүзүүгүй Элбэг 3 дагч хөрш гэж орилсоноор одоо..Монголын төмөр зам дээр шарилж ургаж монгол төв азийн цээжин дээрхи хамгийн ядуу улс болох нь тодорхой боллоо..
Орос Хятад 2 нь сүүдэрт монгол хөгжих бага ч гэсэн боломж бсаныг хүзүүгүй Элбэг 3 дагч хөрш гэж орилсоноор одоо..Монголын төмөр зам дээр шарилж ургаж монгол төв азийн цээжин дээрхи хамгийн ядуу улс болох нь тодорхой боллоо..
Орос Хятад 2 нь сүүдэрт монгол хөгжих бага ч гэсэн боломж бсаныг хүзүүгүй Элбэг 3 дагч хөрш гэж орилсоноор одоо..Монголын төмөр зам дээр шарилж ургаж монгол төв азийн цээжин дээрхи хамгийн ядуу улс болох нь тодорхой боллоо..
Орос Хятад 2 нь сүүдэрт монгол хөгжих бага ч гэсэн боломж бсаныг хүзүүгүй Элбэг 3 дагч хөрш гэж орилсоноор одоо..Монголын төмөр зам дээр шарилж ургаж монгол төв азийн цээжин дээрхи хамгийн ядуу улс болох нь тодорхой боллоо..
Орос Хятад 2 нь сүүдэрт монгол хөгжих бага ч гэсэн боломж бсаныг хүзүүгүй Элбэг 3 дагч хөрш гэж орилсоноор одоо..Монголын төмөр зам дээр шарилж ургаж монгол төв азийн цээжин дээрхи хамгийн ядуу улс болох нь тодорхой боллоо..
Орос Хятад 2 нь сүүдэрт монгол хөгжих бага ч гэсэн боломж бсаныг хүзүүгүй Элбэг 3 дагч хөрш гэж орилсоноор одоо..Монголын төмөр зам дээр шарилж ургаж монгол төв азийн цээжин дээрхи хамгийн ядуу улс болох нь тодорхой боллоо..
Мөнхий 2 их хөрштэйгээ ухаалаг, харилцан ашигтай л харилцах хэрэгтэй. Зарим нэг эргүү оркууд хэтэрхий туйлширахаа болих хэрэгтэй. Тэгээд ч одоогийн Орос бол соц үеийн хүний сайхан сэтгэлтэй Зөвлөлт улс биш. Зарим юм нь дээр Хятадаасаа долоон дор ааш гаргаж, Монголчууд биднийг үл тоосон, тоомжиргүй, дээрэлхсэн зан гаргаж байгааг бид бүхэн нүдээрээ харж л байна. Орос орон агуу байсан нь үнэн. Гэхдээ орос орон соц-н үед л хамгийн агуу нээлт, хөгжил, дэвшлийн түүчээ нь байсан. Орос орныг одоог хүртэл дэмжиж явдаг хүмүүс их бий. Гэхдээ энэ хандлага бага багаар өөрчлөгдөж байна. Учир нь Путин мэтийн өөрийн эрх мэдлийг эзэн хаан шиг дархалсан нөхөд хуучны соц-н үеийн хөгжил дэвшлийг нулимаж, орос оронд агуу октябрийн хувьсгал хийсэн эх талаасаа монгол цустай Ленин, орос орныг хүнд хэцүү үед зангидсан гар шиг чадварлаг удирдсан гурж Сталиныг нулимж, дэвсэлсээр л явна (Хэрэв Ленин, Сталин хоёр цэвэр орос үндэстэн байсан бол 1-р Петр шиг тахин шүтсээр л байх байсан).
Уучлаарай Орос Монголын мөнхийн хөрш юм уу? Та хэзээ "Европын цагаан арьстан Орос" нармай Монголын хойд нутгаас дээрэмдэн хоймор ирж хөрш буусныг мэдэж авах хэрэгтэй юм байна даа.
Үүнд л Орос орныг дэмждэг дан ганц Монгол гэлтгүй хуучны соц-н системийн ихэнх орны хүмүүс сэтгэл дундуур явна. Путиныг агуу удирдагч гэж цоллоод байгаа нөхөд өөрсдөө Оросод очоод бодит байдлыг нүдээр хараач. Агуу байсан энэ улс өнөөдөр Монголоос зарим зүйлээрээ хоцрогдсон, зөвхөн нефтийн орлогооор л өөрсдийгөө болгож явна. Путин нийтдээ бараг 17 жил Орос орныг удирдаж байна. Гэтэл бодит байдал дээр хар тамхи хэрэглэгчдийн тоогоор, дох-н халдвартай хүний тоогоор, архаг архичдын тоогоор, амиа хорлолтын түвшингээр, ядуучуудын тоогоор Орос орон өнөөдөр дэлхийд тэргүүн эгнээнд явна. Путин дахин гарч ирээд юу ч өөрчдөгдөхгүй, Оросод ч тэр Монголд ч тэр. Байдал харин ч бүр дордоно.
yadag ch bai oros hyn cham shig hynii bogs dolooj ugaadsaar amidrahgyi.. chinii ter magtaad baigaa baruun chini amerik chini guilgachin yaduuchuudaar dyv dyyren baidag. ter chigeeree har tamhi yanhanchlal. aguu ich oros oron heniigee songoh ni delhiin aldart guilgachin bolson mongolchuudad pad ch baihgyi.. germanii neg avgai bas yag adilhan suudaldaa shigdeed 20 Jil bolj baina... ter shulmasaasaa Salah geed germanchuud zovj baina
Монголд нөхцөл байдал яагаад дордох вэ гэхээр өөрийн уяны нохой болох сонгуулиар оркуудын болон өмхий дебил АНуусуудын дэмжлэгээр гарч ирсэн жанхууд заавар өгч Монголын нүүрсийг дахин 4 жил гацааж Оросын нүүрсийг Хятад руу чөлөөтэй гаргах бодлогыг ямар ч саад тотгоргүй хэрэгжүүлэх болно. Монгол улс энэ хорон бодлогын уршгаар жилд хамгийн багадаа 8-10 тэрбум ам долларын орлогыг алдах болно. Путин болон жанхуугийн хорт бодлогын уршгаар жирийн орос болоод монгол иргэдийн итгэл, ойлголцол улам бүдгэрч буйн амьд жишээг бид амьдрал дээр өдөр тутамд харж байна. Жирийн Орос болоод Монгол иргэд бие биенийгээ хүнийг үзэн ядах зүйл байдаггүй юм шүү гэдгийг эцэст нь хэлье....
Нилээд чамбай, дун шинжилгээ сайтай, олон улсын ХМХ -д нийтэлсэн мэдээлэлээс иш татсан материал байна. Урд, хойд 2 хоршийн чиг хандлагыг дагуулан, тэдний хэрэгцээ, тукнээс ургаж байгаа боломжийг манай улс, бид ашиглах нь зов л доо. Амжилт хусье. Харин Путин Нэгдсэн Орос Намаас нэр дэвшээгуй, бие даан нэр дэвшсэн шиг санагдаж байна. НОНам Путинг бух л талаар дэмжсэн гэдэг бол яах аргагуй унэн.

Жаргалсайхан сэтгүүлч,эдийн засагч маань дориун дориун санаа их л дэвшүүлдэг,хүлээж авах чадваргүй дээдэсүүд чихнийхээ хажуугаар өгөрүүлдэг хааяаханч болов энэ хүнийг сонохсон. Үнэндээ дэлхийд бол бид хэнч биш шүү дээ,ялангуяа өнөөдрийн байдлаар,тийм л болчихоод байнал даа.

Ямар ч байсан орсууд монголыг яр тэмбүүнээс нь салгаж бүх нийтээр нь бичиг үсэгтэй болгож боловсруулсан хичнээн сангийн аж ахуй ядаж л гурилын үйлдвэрүүд идэх талхны үйлдвэрүүдийш барьсан эрдэнэт үйлдвэрийг цогцоор нь барьсан тэнд үйлдвэр сургууль эмнэлэг хэрэгтэй бүхнийг барьсан уб т хичнээн хороолол барив дарханыг хэн бүтээсэн хятадаас хичнээн жил хамгаалссан муусайн нусгай салагууд юу ч мэдэхгүй байж битгий солиорцгоо
Үнэн2
Үнэн шүү дэ хэнч үгүйсгэж харлуулж чадахгүй түүхэн үнэн
zochin gej bichsen huzuugui deeremchnii ugaasan tarhi mini Orsuud bidniig Mongolchuudiig yalanguya hezee ch CHUKCHA gej heldeggui Ene bol chinii ooriin chini bodol bna daa muu shees mini
Оросууд азтай юмаа. Удирдагчаа олчихсон ард тумэн.
Жаргалсайхан гуайг би их хүндэлдэг, гэхдээ та бол олон талын мэдлэгтэй ч Путин энэ сонгуульд бие даан нэр дэвшсэн гэдгийг та мэдмээр юм даа.
Жаргалсайхан гуайг би их хүндэлдэг, гэхдээ та бол олон талын мэдлэгтэй ч Путин энэ сонгуульд бие даан нэр дэвшсэн гэдгийг та мэдмээр юм даа.
Harin hyatadguigeer Mongol oron iluu hurdan hogjih bolomjtoi. Uuniig olon myangan Jiliin tuuh gerchilne. Mongol Oron hyatadguigeer hogjin tsetseglej, mandan badrana.... Ondor Ovog deedsiin mine suns harj bgaa.
Монголчууд өөрсдөө Монгол эх орноо хорлон сүйтгээд байхаар Монгол Улс хөгжихгүй ядуу буурай байх нь аргагүй. Хоёр хөршөөсөө бурууг хайх биш, өөрсдөөсөө бурууг хай.
Орос бол ардчилсан улс биш хамжлагат ард түмэнтэй улс