Октябрийн хувьсгалын 100 жилийн ой, Октябрийн хувьсгал гарахад нөлөөлсөн Карл Марксын “Капитал” бүтээл хэвлэгдэн гарсны 150 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын эмхэтгэл хэвлэгдэн гарчээ. Уг бүтээлийн өмнөтгөл болгон, Ерөнхийлөгч асан, МАХН--ын дарга Н.Энхбаяр "Түүхэн үйл явдал ба авах гээхийн ухаан" нэртэй өгүүлэл бичсэнийг товчлон хүргэж байна. Уг өгүүллээс Далай лам Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хандан, Монголын тусгаар тогтнолын тухай асуудлаар сонирхолтой яриа өрнүүлснийг уншиж болно.
Sonin.mn
ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ БА АВАХ, ГЭЭХИЙН УХААН
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж, төлөвшин тогтоход олон хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд тэдгээрийн дотроос ихээхэн хүчтэй нөлөөлсөн нь хувьсгалууд юм. Тийм ээ, Хувьсгалууд. 1789 оны Францын хувьсгал болон түүний тунхагласан зарчмууд: эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл. 1911 оны Хятадын Синхайн хувьсгал. 1917 оны Оросын Октябрийн хувьсгал. 1921 оны Ардын хувьсгал. Францын 1789 оны хувьсгал Монголд Оросын Октябрийн хувьсгалаар дамжин нөлөөлсөн. Ганцхан Монголоор зогсохгүй бүх дэлхийд нөлөөлсөн. Ер нь Францын хувьсгал 1789 оноос хойш гарсан томоохон хувьсгалуудын эцэг нь гэвэл хэтрүүлсэн болохгүй. Түүний дэлхий дахинд үзүүлсэн нөлөөний тухай ярья гэвэл дэндүү их цаг хугацаа шаардагдана. Харин энд чухамхүү Францын 1789 оны хувьсгал улс төрийн үзэл баримтлал, тухайлбал зүүн үзэл баримтлал, баруун үзэл баримтлалын тухай ойлголт, тэдгээрийн үнэт зүйлсийг бий болгосныг тэмдэглэн хэлье. Өнөөдөр социал-демократ үзэл бол зүүн үзэл баримтлалд багтана. Тэгвэл МАХН нь зүүн үзэл баримтлалтай буюу социал-демократ үзэл баримтлалтай нам мөн.1789 оны Францын хувьсгал:Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтыг аливаа асуудлын төвд тавих ёстой гэдгийн эхлэлийг тавьж, хүний эрх, эрх чөлөөний асуудал нь тухайн орны Үндсэн хуулийн амин зүрх нь байх ёстойг тогтоосон,Хаант засаглалыг халж, ард түмэн төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж, түүнийг байнга хадгалагч мөн гэдгийг тогтоосонзэргийг онцлон тэмдэглэж байна. Дашрамд хэлэхэд Францын хувьсгалын үр дүнд “Хүний болон иргэний Тунхаглал” хэмээх чухал баримт бичиг батлагдсан юм. Уг Тунхаглалд хүн бүр тэгш эрхтэй, эрх чөлөөтэй төрдөг хэмээх зарчмыг баримталж, үг хэлэх, итгэл үнэмшилтэй байх, дарлалыг эсэргүүцэн тэмцэх (33-35 дугаар зүйлүүд) нь хүний заяагдмал эрх мөн хэмээн тогтоожээ. Энэхүү Тунхаглал одоо хүртэл Францын Үндсэн хуулийн нэгэн салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн тооцогддог бөгөөд түүний тогтоосон хэм хэмжээг зөрчих нь Үндсэн хуулийг зөрчсөнтэй адил хэмээн үздэг байна. Энд “аливаа дарлалыг эсэргүүцэн тэмцэх эрхтэй” гэж тогтоосныг анхаарах хэрэгтэй юм. Өөрөөр хэлвэл эрх баригчид хүний эрх, эрх чөлөөг зөрчин ард иргэдийг элдвээр дарлавал ард иргэд эсэргүүцэн тэмцэх буюу хувьсгал хийж эрх баригчдыг огцруулах эрхтэй гэсэн үг юм. Энэхүү Тунхаглал хувьсгал хийх эрхийг хуульчлан тогтоосон байна.Яг ийм зохицуулалт буюу ард түмэн аливаа дарангуйлалын эсрэг хувьсгал хийх эрхтэй хэмээн АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал, ХБНГУ-ын Үндсэн хууль (20-р зүйлийн 20.4. дэх заалт), Английн Үндсэн хуулийн багцад багтах “Магна карта” хэмээх хууль тогтоомж, НҮБ-ын баталсан “Хүний эрхийн түгээмэл Тунхаглал” (Удиртгал хэсгийн 3 дугаарт)-д тус тус тогтоосон байдаг. Өөрөөр хэлвэл жинхэнэ ардчилсан оронд дарангуйлал тогтох өчүүхэн ч боломж бололцоо гаргахгүйн тулд ард иргэд хувьсгал хийх эрхийг тогтоож өгсөн байдаг байна. Хувьсгал бол хууль бус үйл явдал биш харин хууль ёсны үйл хэрэг мөн, хувьсгал гарсны бурууг хувьсгал хийх хүртэл байдалд хүргэсэн эрх баригчид хүлээх ёстой гэж тогтоосон байна.
Энэ бол Францын хувьсгалын өнөө хүртэл ач холбогдлоо алдаагүй нэгэн чухал өв мөн гэж үзэж болно.1789 оны Францын хувьсгал, түүний эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл хэмээх гол үзэл санаа Оросын 1917 оны Октябрийн хувьсгалд нөлөөлсөн билээ. Энэ хоёр том хувьсгалыг нэгтгэж буй нэгэн шинж бол аль аль нь тухайн улс орон уламжлалт хөдөө аж ахуй давамгайлсан нийгмийн харилцаанаас аж үйлдвэржсэн нийгмийн харилцаа руу шилжих шилжилтийг эхлүүлсэнд оршино.Түүнчлэн Хаант засаглалыг халж Бүгд найрамдах улсын тогтолцоо руу шилжсэн. Өөрөөр хэлвэл язгууртан гэр бүлд төрснөөрөө бусдаас илүү эрх мэдэл эдлэх, илүү их өмч хөрөнгөтэй байх, нийгмийн давуу байр суурь эзлэх нь шударга бус харин ийм шударга бус тогтолцоог халж, бүгд ижил тэгш эрхтэй төрдөг гэж тооцох, ард түмнээс эх сурвалжтай төр засаг бүгдэд ижил тэгш үйлчилдэг байх, ингэснээр хүн авьяас чадвараа бүрэн дайчлан нээж нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг байх нь илүү шударга харилцаа мөн хэмээн үзсэн байна.Нөгөө талаар хэрэв Францын хувьсгал капитализмын үүд хаалгыг нээсэн бол Октябрийн хувьсгал социализмын үүд хаалгыг нээсэн юм. Энэ утгаараа Октябрийн хувьсгал яахын аргагүй Францын хувьсгалын үр дагавар мөн гэж хэлж болно.1917 онд Орост ялсан Октябрийн хувьсгал дэгдсэний учир шалтгаан олон. Оросын 1905 оны хувьсгал, Орос ба Японы дайн, 1914 онд эхэлсэн Дэлхийн 1 дүгээр дайн, 1917 оны 2 дугаар сарын хувьсгал, нэр хүндээ алдсан Хаант засаглал, нэр хүндгүй түр Засгийн газар гээд тоочвол олон шалтгааны тухай ярьж болно. Ямарч байсан эдгээр нөхцөл байдал, дээр нь хувьсгал хийх хүсэл эрмэлзэл, зорилготой В.Ленин, Л.Троцкий нарын толгойлсон большевик нам байснаар Орост Октябрийн хувьсгал гарчээ. Хэрэв Францын хувьсгал нийт франц үндэстний эрх ашгийг илэрхийлэх зорилготой байсан бол Октябрийн хувьсгал “байнгын хувьсгал” хийх, хувьсгалыг нэг оронд ялуулаад зогсохгүй бүх дэлхийд ялуулах зорилготой байсан. Энэ нь ч сүүлд нь Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээхэд тус болсон гэж хэлж болно. Оросын алдарт яруу найрагч А.Блок “Арван хоёр” найраглалдаа:“Мы на горе всем буржуям Мировой костёр раздуем” буюу “Даян дэлхийд түймэр асаая Даварсан хөрөнгөтнүүдийг нам дарая”гэж бичиж байсан нь “байнгын хувьсгал”-ын тухай онолыг уран зохиолын хэлээр илэрхийлсний нэгэн тод жишээ мөн.
1789 оны Францын хувьсгал Хаант засаглалыг халж, Бүгд найрамдах улсын тогтолцоог тогтоосонтой нэгэн адил Францын хувьсгалын нөлөөгөөр мөн адил тийм зорилго тавьсан Синхайн хувьсгал 1911 онд Хятадад ялснаар Манжийн Чин Улсын Хаант засаглалыг халж, Бүгд найрамдах улсын тогтолцоог тогтоосон билээ. Тэр үед Монголын эх орончид Манжийн Чин Улсад хувьсгалын нөхцөл байдал үүсч, Бээжинд байсан эрх мэдэлтнүүдийн хүч суларсныг овжин ашиглаж Монголын тусгаар тогтнолыг сэргээн тогтоосныг зарласан нь Монголд 200 гаруй жилийн турш тогтсон байсан “вассал улсын онцгой байдал”-ыг халж, тусгаар тогтнолыг сэргээсэн чухал алхам болсон билээ.Харамсалтай нь тусгаар тогтнолоо сэргээх, бүх дэлхийгээр хүлээн зөвшөөрүүлэх үйл явц ямар амаргүй байсныг 1911 оноос хойш өрнөсөн түүх бэлхнээ нотлон харуулна. Тухайлбал, 1919 онд Сүй Шүжань генералын толгойлсон гоминданы Хятадын цэрэг Нийслэл хүрээг хүч түрэмгийлэн эзэлж, Богд хааныг гэрийн хорионд суулгаж, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүчингүйд тооцон нухчин дарсан билээ. Гэтэл 1917 онд Орост ялсан Октябрийн хувьсгалаас зугтсан цагаантнуудын нэгэн удирдагч Барон Унгерн монголчуудыг эгнээндээ багтаасан цэргүүдтэйгээ Нийслэл хүрээнд байсан Хятадын гамингийн цэргийг бутцохиж, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээх үйл ажиллагааг дахин идэвхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Октябрийн хувьсгалд ялсан улаантнууд нэгд, цагаантнуудыг дарахыг зорьж байсан, хоёрт, Октябрийн хувьсгалыг экспортлох хүсэл зорилготой байсан учир Д.Сүхбаатар тэргүүтэй монголын хувьсгалчдын хүсэлтийг хүлээн авч Улаан цэргийг Монгол руу илгээж, Д.Сүхбаатарын удирдсан Ардын хувьсгалт цэрэг тэдний дэмжлэгтэйгээр Нийслэл хүрээг эзэлж, ийнхүү 1921 онд Ардын хувьсгал ялсан билээ. 1921 оны Ардын хувьсгал ялснаар Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн сэргэх үйл явц эргэлт буцалтгүй болсон юм. Ямарч байсан монголчууд ХХ зууны эхэнд өөрсдийгөө түгжигдмэл байдлаас гаргах эр зоригтой байжээ. Далай ламтай уулзаж байхад тэрээр надад: “ХХ зууны эхэнд монголчууд, төвдүүд Синхайн хувьсгалын ачаар Манжийн Чин Улсын эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо сэргээхдээ цаашид ямар замаар замнах вэ? гэдгээ өөр өөрийнхөөрөө шийдсэн. Монголчууд эр зоригийг үзүүлж аливаа шинэ бүхний өөдөөс нүд дальдчилгүй харж хүлээж авсан. Цоо шинэ замаар замнасан. Энэ замаараа замнахдаа алдсан, оносны аль аль нь бий. Дэлхийн хэрэг явдалд хутгалдсан. Эргээд дэлхий Монголын хэрэгт анхаарлаа хандуулсан.
Ингээд ерөнхий дүнгээр нь аваад үзвэл зөв зам сонгожээ. Хамгийн том баталгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол. Харин төвдүүд сүм хийддээ шавилан сууж, хурал номоо хураад, бусадтай харьцалгуй өөрсдийгөө бусдаас тусгаарлан зожигорч тусгаар тогтнолоо хамгаалж чадна гэж бодсон. Бүх дэлхийгээс нүүрээ буруулсан, эцэст нь бүх дэлхий биднээс нүүрээ буруулсан. Энэ сонголт буруу байжээ. Хамгийн том нотолгоо нь Түвдийн алдагдсан тусгаар тогтнол” гэж айлдсаныг тод томруун санаж байна.
Францын хувьсгал, Октябрийн хувьсгал тухайн нийгмийн харилцаанд огцом өөрчлөлт авчирсныгаа эргэлт буцалтгүй болгохын тулд шинэ харилцаануудаа хуульчлан баталжуулсан байдаг. Тийм учир Францад хувьсгалын дараахан буюу 1789 оны намар “Хүний эрхийн Тунхаглал”-ыг баталж, улмаар тус тунхаглал нь 1791 онд батлагдсан Францын Анхдугаар Үндсэн хуулийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон.Орост 1917 онд Октябрийн хувьсгал ялсны дараа Анхдугаар Үндсэн хууль боловсруулах ажил эхэлж, улмаар 1918 онд Зөвлөлт Оросын Анхдугаар Үндсэн хууль батлагдсан байна.Ардын хувьсгал 1921 онд ялсны дараа Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулахын тулд хувьсгал хийхэд тусалсан Зөвлөлт Оростой ойр дотны харилцаа тогтоосон нь ойлгомжтой. Ингээд 1924 онд Анхдугаар Үндсэн хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн билээ.Францын хувьсгал, Синхайн хувьсгал, Октябрийн хувьсгал, Ардын хувьсгал, эдгээр хувьсгалын илэрхийлсэн үнэт зүйл, дэвшүүлсэн зорилгын нөлөөн дор Монгол Улс ХХ зуунд тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулж, бүх дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, нийгмийн цоо шинэ харилцаанд шилжиж, хүн амаа эрүүл саруул болгоход ихээхэн анхаарч, улмаар хувьсгалын өмнөхөн “мөхөж буй үндэстэн” хэмээн тооцогдож байсан монголчууд хурдтай өсч, Ардын хувьсгал ялах үед 600 орчим мянга байсан бол одоо 3 сая гаруй болсон байна.
Их зохиолч Д.Нацагдорж:Эрүүл явбал наадам үзнэмөн:Монголын үр сад маш олон болох болтугайгэж бичиж байсан нь тэр үеийн нийгэмд монголчууд эрүүл саруул болох, олон болж өсч үржих хүсэл эрмэлзэл асар хүчтэй байсныг илэрхийлнэ. Гэхдээ бусад улс оронтой хүний тоогоор өрсөлдөх боломжгүй, харин монгол хүн бүрийн оюун ухаанаар өрсөлдвөл амжилтанд хүрэх боломж нээгдэх байсан тул бүх нийтийн боловсролын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай байсан. Одоо ч энэ шаардлага улам хурцаар тавигдаж байна. Ямарч байсан ХХ зуунд монголын ард түмэн бичиг үсэгт бараг 100 хувь тайлагдаж, их бүтээн байгуулалтыг өрнүүлж, 20 дугаар зууны эцэст хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн гэхээсээ илүү аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох нөхцөл үндсэндээ бүрдсэн байв.Зарим эрдэмтэд Октябрийн хувьсгал, түүний нөлөө, өвийг ганцхан ЗХУ-тай холбон авч үздэг нь учир дутагдалтай юм. Тэд ЗХУ задарснаар Октябрийн хувьсгалын үр нөлөө дууссан гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ Октябрийн хувьсгал дэлхийн хэмжээний томоохон үйл явдал байсан учир түүний нөлөө одоо хүртэл үргэлжилсээр байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Тэгээд ч Октябрийн хувьсгалыг дангаар нь буюу Францын хувьсгал, Синхайн хувьсгал, Ази, Африк, Латин Америкийн олон улс оронд гарсан хувьсгалуудаас тусад нь авч үзэх ямарч бололцоогүй юм. Тийм учир Францын хувьсгалын нөлөө хэвээр байгаагийн нэгэн адил Октябрийн хувьсгалын нөлөө ямар нэгэн байдлаар үргэлжилсэн хэвээр байна. Энэ дүгнэлтийг батлахын тулд өнөөдөр 1,4 тэрбум хүн амтай Хятад Улсад Хятадын Коммунист Нам “Хятадын онцлогтой социализм”-ыг хэрэгжүүлж, өнөөдөр БНХАУ дэлхийд хөгжлийн түвшингээрээ эхний 2-рт багтаж, хамгийн нөлөө бүхий орнуудын нэг болж байгаа жишээ татахад хангалттай гэж үзэж байна. Тэгээд ч БНХАУ нь шууд манай хөрш гээд бодоход Монголд Октябрийн хувьсгалын талаар цаашид ч судлах, түүнээс сургамж авах шаардлага байсаар байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Тэгээд ч Нобелийн шагналт эрдэмтэн Ж.Шумпетер “Капитализм, Социализм, Ардчилал” хэмээх алдарт бүтээлдээ “социализм эрт орой хэзээ нэгэн цагт ”бүтээлч устгах хүч” (creative destruction)-ийн идэвхтэй үйл ажиллагааны дагуу ялахдаа ялна. Социализм ялахад харьцангуй чинээлэг дундаж буюу сэхээтэн давхаргынхан голлох үүрэг гүйцэтгэнэ” гэж дүгнэсэн байдаг нь нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулах ёстой.Ямарч байсан одоогийн байдлаар товч дүгнэхэд дараах байдал ажиглагдаж байна:Хувьсгал тухайн улс оронд гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөөн дор нийгмийн харилцаа хямралд орсон байхад гардаг бөгөөд түүнийг хийх эр зориг бүхий толгойлогчтой хүчин манлайлдаг аж.
Гэхдээ хувьсгал гарахад хямрал заавал гүнзгий байх албагүй.Хувьсгалаас эрх баригчид айдаг. Үнэн хэрэгтээ хувьсгалаас айх хэрэггүй. Дэлхийн томоохон хувьсгалуудыг аваад үзвэл тэд огцом өөрчлөлт авчирсан байдаг бөгөөд алдсан, оносны аль аль нь байх боловч аливаа өөрчлөлт ерөнхийдөө дэвшил байдаг гэж үзэхээс өөр аргагүй.Хувьсгалд буруутан хайх нь утгагүй бөгөөд ямарч байсан хувьсгал хийсэн нь буруутах биш харин юуны түрүүн ард иргэдээ мөлжин дарлаж хувьсгал хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн эрх баригчид буруутах ёстой аж.Францын хувьсгал, Октябрийн хувьсгалын үр нөлөө цаашид ч үргэлжилсэн хэвээр байна. 1989 онд тэр үеийн Хятадын удирдагч Дэн Сяопинаас Францын хувьсгалын 200 жилийн ойг тохиолдуулан түүний үр дүнгийн талаар асуухад тэрээр: “Одоо хэлэхэд арай эрт байна” гэсэн байдаг. Францын хувьсгалын үр дүнгийн тухай 200 жилийн дараа хэлэхэд эрт байгаа бол Октябрийн хувьсгалын үр дүнгийн тухай 100 жилийн дараа хэлэх нь бас эрт байх нь ойлгомжтой.В.Ленин хувьсгал гарах тэр цаг мөчийг тодорхойлохдоо: “дээдчүүл улс орноо олигтойхон авч явж чадахаа больсон, доодчуул дээдчүүлээр цааш нь удирдуулахыг хүсэхээ больсон” нөхцөлд хувьсгал гарна гэсэн байдаг. В.Лениний томъёолол үнэний ортой ч үүнийг тодотгож хувьсгал яг хэзээ гардаг вэ? гэдгийн тухай дараахи байдлаар хэлж болох юм: “Хувьсгал битгий гараасай гэж мянга залбираад нэмэргүй, гарахдаа хүрвэл заавал гарна, бас хувьсгал гараасай гэж мянга залбираад нэмэргүй, гарахгүйдээ хүрвэл гарахгүй”. Гэхдээ орчин үед хувьсгал заавал зэвсэгт хэлбэртэй байх албагүй, санхүүгийн хувьсгал ч байж болно.Францын хувьсгал болон Октябрийн хувьсгалыг хооронд нь холбосон үйл явдлуудын дунд Карл Марксын “Капитал” зохиол хэвлэгдэж, олон түмний хүртээл болсон явдал чухал байр суурь эзэлнэ. Хүн төрөлхтний хөгжилд хүчтэй нөлөөлсөн номууд гэвэл “Библи” судар, “Коран” судар гээд цөөн тооны номыг дурьдаж болно. Тэгвэл тэр цөөн тооны номонд “Капитал” заавал орох нь дамжиггүй.
Намбарын Энхбаяр
Сэтгэгдэл0
"Өөрөөр хэлвэл язгууртан гэр бүлд төрснөөрөө бусдаас илүү эрх мэдэл эдлэх, илүү их өмч хөрөнгөтэй байх, нийгмийн давуу байр суурь эзлэх нь шударга бус харин ийм шударга бус тогтолцоог халж, бүгд ижил тэгш эрхтэй төрдөг гэж тооцох, ард түмнээс эх сурвалжтай төр засаг бүгдэд ижил тэгш үйлчилдэг байх, ингэснээр хүн авьяас чадвараа бүрэн дайчлан нээж нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг байх нь илүү шударга харилцаа мөн хэмээн үзсэн байна." - Энэ ч арай хэтрэнээ. Хүнийг гарал үүсэл, хөрөнгө чинээгээр нь ялгаврлан гадуурхаж болохгүй гэсэн үндсэн хуулийн суурь зарчим бий. Тэгш эрх гэдэг хууль эрхзүйн ойлголт. Эдийн засаг, санхүү биш.
Тэгээд яагаав, гарал үүсэл хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж болохгуй л гэж бн штэ
УНШААЧ МАЛАА
язгууртан гэр бүлд төрснөөөрөө шударга бус гэж хэлүүлж болох уу
Н.Энхбаяр гадаадад оргон зайлсан дүү Н.Энхтуяагаа авчирна уу? Таны улс төр, эдийн засгийн луйврын золиосонд дүү чинь болон туслах Хуяг нар чинь хэлмэгдэх ёсгүй. Тэр хүмүүст аав ээж, гэр бүл бий шүү дээ. Бусдыг хайрлах ёстой шүү та. Ганцхан өөрийн улс төрийг бодоод бусдыг хохироогоод яваад байгаа чинь муухай байна.
Хэ хэ, хоёр өгүүлбэр гүйцэд уншдаггүй, уншсан ч ухаж ойлгодоггүй, өөрийнхөөрөө хадуураад явчихдаг нөхдүүд олон байна шүү.
"Францын хувьсгал, Синхайн хувьсгал, Октябрийн хувьсгал, Ардын хувьсгал, эдгээр хувьсгалын илэрхийлсэн үнэт зүйл, дэвшүүлсэн зорилгын нөлөөн дор Монгол Улс ХХ зуунд тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулж" - дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ гэх байгууллага бий болсон. Энд шийдвэр гаргахад саналын тоо хэрэгтэй байсан тул Украйн, Белорусыг энэ байгуллагын гишүүн болгох, түүнчлэн Монгол улсыг саналын эрхтэй тусгаар улс болгох улс төрийн бодит сонирхол бий болсон. Үүнээс өмнө Монгол улс тусгаар тогтнох нь дэлхийд тогтсон жишгээр боломжгүй байсан.
"Энэ дүгнэлтийг батлахын тулд өнөөдөр 1,4 тэрбум хүн амтай Хятад Улсад Хятадын Коммунист Нам “Хятадын онцлогтой социализм”-ыг хэрэгжүүлж, өнөөдөр БНХАУ дэлхийд хөгжлийн түвшингээрээ эхний 2-рт багтаж, хамгийн нөлөө бүхий орнуудын нэг болж байгаа жишээ татахад хангалттай гэж үзэж байна. " - Хятад улс эдийн засгийн хэмжээ буюу ДНБ хэмжээгээр дэлхийд хоёр ордог, харин хөгжлөөрөө хоёрт орно гэдэг худлаа. Гаднын хөрөнгө оруулалт татахын сонгодог жишээ бол Хятад. Нэг улс, хоёр тогтолцоо гэсэн өвөрмөц бодлого явуулдаг. Хөрөнгөтнүүдийн тоогоор нэгдүгээрт Америк, хоёрдугаарт Хятад, гуравдугаарт Англи улс жагсдаг
"Хувьсгал тухайн улс оронд гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөөн дор нийгмийн харилцаа хямралд орсон байхад гардаг бөгөөд түүнийг хийх эр зориг бүхий толгойлогчтой хүчин манлайлдаг аж." - Хувьсгал гэхээр заавал буу шийдэм, хүчирхийлэл байх албагүй. Японы хувьсгал бол тайван хувьсгалын жишээ. Энэ нь английн тайван хувьсгалаас санаа авсан.
Yag unendee dalai lam chi odoo boli uls eh oron ard tumenee bod bitgii uuriiguu bod ushuu horsol hund hereggui gej helsen
bodsonoo burah gej ene baih daa
Зөвлөлтийн хэсэг эрдэмтэд Сталины захиалгаар Формацийн онол гэгчийг зохиож Ленин одонгоор шагнуулцгаасан. Тэд нийгмийн шатыг алгасч болно гэж номлосон. Нэг ёсондоо гаднын захиалгат хувьсгал. Үүнийг Маркс хориглож анхааруулсан байдаг.
Бүтцийн онолыг анх Платон сэтгэж Гегель үргэлжлүүлэн Маркс нийгэм дээр буулгасан. Диалектикийн хоёрдугаар дүрмийг Гегель томъёолсон боловч анхны гаргалгааг нь 14-р зуунд Италийн сэтгэгч гаргасан. Хөдөлмөрийн норм, нормативийг хоёр мянган жилийн тэртээ Хятадууд нийгэмдээ хэрэглэсэн.
Эхнэрээ захирч чадаагүй хүн яаж улс орныг удирдах вэ дээ
Далай ламд итгэж болохгvй л гэж бодож байна. Далай ламыг АНУ-ын ТЕГ-аас цалинждаг гэсэн мэдээлэл явж байсан. Хэрэв vнэн бод итгэх хэрэггvй гэж бодогддог. Тэгээд ч далай ламыг Америкчууд их л дэмжиж байгаа харагддаг. Америкчууд хvн терелхтений телее бодож сэтгэж зvтгэх улс биш гэдэг нь яалт ч vгvй дэлхий нийтэд ил болсон асуудал. Тийм болохоор далай ламд америкчууд саймширдаг нь манай мэтийн улс орныг шашнаар мунхруулах гэсэн нууц даалгавар егдег ч юм билvv хэн мэдлээ. Манайд бурханы шашин гэхээсээ илvv мунхруулгын шарын шашин хvчээ аваад хаа сайгvй суварга гэгч босож нутаг орныг маань бузарлаад байна гэж хардаг. .
Далай ламд эргэлзэхгүй итгэж болно,төгс гэгээрч амьд бурхан болсон хүн хэдхэн $-аар бие сэтгэлээ худалдана гэж байхгүй.Харин хаанахын ч бай коммунистууд бол 2 нүүртэй адгийн шаарууд,дүүрчихсэн алуурчид байдаг юм шүү дээ хүү минь.Коммунистуудын түүхийг нь анхааралтай уншаад үз,нуль ариун зорилогоор халхавчилсан аллага хүчирхийлэл.
.
Монгол төрийн дээд албан тушаалд М.Энхболд тэргүүтэй эрлийз хурлийз нар байсан цагт тусгаар тогтнолоо бага багаар алдсаар байна. Монгол ялна.
ENE BOL ZAILSHGVI VNEN
Enhbayar bol jinhene udirdagch hun.
Erhem bicheech taniig Kapitaliig unshaagui gj tanidag hun buhen chini medne de
Энхбаяр Хятадын соцзмыг магтдаг болоо юу Узэл бодлоосоо урваж дээ Угтаа бол Батмонх гуай аж ахуйн нэгжуудийн хувийн санаачилгыг дэмжээд аядуу зоолон реформ хийхийг хусэж байсан юм Харин Энхбаяр тэргууттэй МАХН ы залуучууд Ардчилсан холбоонд элсэхээрээ айлгаж эдийн засгийн асуудлыг орхигдуулж улс тор узэл суртлыг тэргуунд тавьж байв Тэр байр суурь буруу байсан нь оноодрийн амьдралаас харагдаж байна Одоо Октябрийн хувьсгалыг магтан дуулж хувьсгалд уриалан дуудаж Монголыг Украин шиг болгох гээ юу Украин газар нутгаа алдаж эхэлж байна Ядуурлын талаар ярих ч юм биш Монголоос дор байгаа
МАН 43 тэрбум төгрөгийг төрийн албан хаагч нарыг ажлаас нь халж солиход зарцуулсан байна гэж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдэгдэв.
Яанаа та дүүгээ Монголд авчирдаггүй юм гэхэд тэр Тулгын ахыг нь авчирж энэ гэр бүлийн элэг бүтэн болгож үз
Хөлсний бичээч лалар минь тэр хүмүүс энд ямар хамаа бнаа
Ene hun odoo yu we? Tegj uhaarch oilgoh bsn yum uu byh yumiig iim boltol n hogjuulchiheed. Buh ondorlogt baisan buh muu muuhain ehleliig tawij urguulsan. Odoo ene huwisgal gargah geed bg yum uu! Za boli enig dagaj uldsen joohon zuileesee hagatsamaargui baina. Ah mini zugeer gertee bai. Hulgailj shamshigduulsana ideed gertee bai. Bitgii ard tumen turhiraad bai daa.
Далай лам Энхбаярт даварч бна,Бүү давар гэж хэлсэн байх
АА МЭДЭХГҮЙ ЭНХБАЯР ЗАСРАХУУ.КК
засарахгүй эээ
N.Enhbayar bol jinhene ydirdagch hyn!!!ta nar choibalsangaas hois ydirdagch yzeegyi ,gehdee Enhbayart agyy sanaa ylasiin telee bodlogo bainga baidag!eneegiin hymyysiig har l daa!!yamar ydirdagch baih be?dee....heerhii!!!chag bysiin yil yum uu?...bidniig ernees salgasan hyn syy dee!!eersdeen tys bolson hyn dee!!eneegiin hymyys maani er ryy eseglej bolohgyi baih aa!!
Болохгүй бүх муу юмны эхийг тавчихаад одоо болохоор хувьсгал хийе энэээ тэрээ гэж олон түмнийг бутаргах явууллага хийгээд байдаг энэ нэг зомби больж үзээсэй. Хувьсгалыг гардан хийсэн Данзан, Бодоо нарыг хэн гэх гээд байгаа новш вэ?! Зуун жилээр биш юм гэхэд 50 жилээр ухраах бодлогыг чинь хэн ч дэмжихгүй.
Ер нь ажиглаад байхад манай Ардчлалын манлайлагчид гээд байгаа одоо төрийн өндөрлөгүүдэд байгаа нөхдийн дийлэнхи нь язгууртан,том дарга нарын үр сад байдаг,тэд гол төлөв хий шохоорхол,дэврүүн сэтгэлээс өөр нэг их гавиад байх зүйлгүй харагддаг.Харин малчин,ажилчин гаралтай нөхөд ядахдаа амьдралын наад захын зүйлийг ойлгосон,түүнд хэрхэн хандах талаар өөрийн бодолтой байдгаараа илүү давуу чанартай,дээр нь боловсрол эзэмшвэл үүнээс ч наад зах нь хуруу илүү гарах нь ойлгомжтой.Иймд ер нь амьдралаа ойлгодог жирийн ардын хүүхдээр Төрөө түвштгэх бодлого бид барих нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна.Монголд чадалтай мундаг сэхээтнүүд гудманд шахуу явахад нөгөө "элит" гэж өөрсдийгөө тоьёолдогууд аль болох тэр цулаа задлахгүй тэрүүхэндээ бөөгнөрөөд нөгөөдүүлдээ зай тавьж өгөхгүй түүнийхээ төлөө элдвийн барууны стилтэй луйвар,хуйвалдаанаа хийгээд явуулахгүй байгаа түнийг задлаж байж л бид нэг зөв замд орон болов уу гэж горьдоно.

202.179.31.123 буруу бичиж. Ардчиллалын манлайлагчдын дунд нийслэлийн уугуул буюу 2-3 дахь үеийн сэхээтэн-элитууд байгаагүй, харин ихэнх нь хөдөөнөөс хотод ирж люмпен пролетариат болсон Элбэгдорж мэтийн эсвэл, Бат-Үүл мэтийн сургууль, ажил муутай хотын хулигаанууд байсан юм шүү. Харин С.Зориг агсан, Бошигт агсан зэрэг гарын 5 хуруунд багтах удмын сэхээтнүүд бол байсан.
ХУЦДАГ НОВШ, АВИЛГЫН ҮҮДИЙГ НЭЭГЧ энэ хүн гэгээрсэн гэдэгт энэ насандаа итгэхгүй
orost ertei yamar bailaa?hen yynd tys bolj ernees salgasan be?...harin eneeder haana ertei bilee!bid eersneesee boldog syy!!!Ardchilsan nam MANAN l ene ikhe eriig bii bolgoson ergyy Mongolchyyd aa!!eertee tys bolson hyniig erhbis anzaarch yab?Hamar door hagarhai bii gej hyzdagaan bolizgoo!!!!!
монголчууд энэ мэтсийг 28 жил сонсч, үзэж, сонголоо. бид одоо хаширч, эд одоо донгосч болсон баймаар. өөрсдийгөө тоогоол явдаг юм байх даа.
ӨНӨӨДӨР ТОГЛОЛТ ЮУ БОЛСОН БЭ? АЛТАН МУЖИЙН ДАЙЧИД ХОЖСОН УУ ХОЖИГДСОН УУ
Enhbayar zailaad ugch boldoggui um baih daa
mundag bolovsroltoi hun sho,sanal neg bn. ene hunees gegeerel unertdeg, un vrai savant universel
beautiful mind
Мэдэхгүй ,чадахгүй зүйл байхгүй зочин нэртэй залуусаа ..Олон жилийн тэртээ С.Зориг ИХ-н чуулган дээр нэг ийм уг хэлсэн ( Гишүүдээ нэг зүйлыг анхаараа ч та нар сургууль ярихаар багш эмнэлэг ярихаар эмч, мал ярихаар малчин болчих юм мэдэхгүй зүйл дээрээ эрдэмтэдийн үгийг сонсоод хууль батлах хэрэгтэй байна) гэж билээ
тийм байдаг байж хувьсгал хийх нь тодорхой манайхан хувьсгалд урин дуудаж байна уу ?хийх хувьгал маань шашины эсрэг оюун санааны хувьсгал шүү дээ! .монголчууд бүгд далай лам, шанкарын нарын шашины боол нь болоод даруй 30 жил болсон 14 завсаргүй 400жил даралсан бол шанкар 30 жил дарлаж байгаа шинэ цагын даргуйлагч .1921оны хувьсгал бол монголчуудыг 300жил даралсан түвдийн сахиусны шашины эсрэг хийсэн оюун санааны хувьсгал байсан оюун санааны хувьсгалыг хийх хүмүүс нь шашины дарангуйлалын хор хөнөөлийг маш сайн мэдэж тэднийг жигшин үзсэнээр дотоод нь маш их зориг хүч бий болдог үүнийхээ ачаар хийдэг хувьсгал .шашинтай дайтахад бэлэн үү ? энхбаярыг шашины бүлэг тамлан зовоосон бол баярыг ч бас тийм байдалаар зовоохоор зэхэж байна бусад нөхөдүүдийг ч бас тойрохгүй байх монголын төр зүтгэсэн хүндээ зовлонтой гэдэгийн цаад учир нь төрд биш төрийн эрхийг гартаа барьж байх зорилго бүхий шашинд байгаа юм .за тэгээд 30 жил шашинд оюун санаагаа алдсан нөхөд хувьсгалд хэр бэлэн байгаа юм ?.удирдагч нь бэлэн байна .үхэхээс бусадыг л үзлээ .хэнч намайг танихгүй бас хэн ч мэдэхгүй .
гэтэл шашин хүний эрхийг тэгш барьж хөгжүүлдэг социалист нийгэмийг байгуулаад нотолоод харуулаж байгаа хятадыг америкийн дэмжилэгээр шахах бодлого барьж байна гэлээ гээд чадахгүй л дээ америкийн эрх мэдэлийг шашин өөрийн сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа америкчууд нээх эрх мэдэлтэй том улс болох гэж зүтгээд л үр дүн гарахгүй л болов уу шашины балмад хорчин далд бодлогыг ойлгосон нэг хүн ганцдахгүй тэдгээр шашины балмадуудтай маш хүчтэй дайтдаг тэгээд амьжилтай л байна дэлхийн хэмжээнд ярих юм бол сая гэхэд хоёр солонгосыг эвлэрүүлээд байдал аятайхан болонгуут шашинд ашиггүй байсан болохоор хээрийн сургуулиар далимдуулаад дайн хийчих дөхлөө шдээ гэвч тэд чадаагүй бүтэлгүйдсэн .шашин агшин бүр шахагдаж байна
2000-2009 оны Энхбаяр маш өөрчлөгдсөн нь олон зүйлээс харагдаж бгаа,!!! Энэ бол сайн шинж чанар! Браво!!!!!
Хамгаас үнэт эрх чөлөө, тусгаар тогтнолыг маань 1990 онд ардчилсан нэрээр халхавч хийсэн гамингууд үгүй хийсэн явдал юутай эмгэнэлтэй.Монголын ард түмэнд илгээсэн хар хараал бол Ан гэгч өмхий жорлон юм.Бид маш яаралтай МАНАН гэдэг хорлон сүйтгэгч гэмт хэргийн бүлэглэлийг даран сөнөөж булшлахгүй бол эх орон маань сөнөлөө.Монголыг сөнөөх хүчин бол эрх мэдэл эд хөрөнгөний сувдаг шуналтай, хомхой сэтгэлт монголчууд өөрсдөө мөн.Гаднаас дайсан үгүй.
би хэнд ч хэрэг юм бичээгүй сэтгэгдэл устгаад байгаа нь ямар учиртай юм
монголчууд бид өнөөдөр хаадын тэнгэрийн онолд суралцаж,энэ ертөнцийг аврах болон.одоо бидний амьдарч буй ертөнц бол хөрөнгө.мөнгө нийгэм гэсэн ертөнц юм.энэ ертөнцийн хойд тал нь,арга заль,ов мэх,самбаа.мөн ёс зүйгээс ангид хийссэн явдал түүний уршиг нөлөө байдаг,одоо монголчууд бид энэ хөрөнгө ,мөнгө гэсэн нийгмийгоюун ухааны буюу огторгуйн нийлэмжит харилцаанд оруулж өгч ертөнцийг зовлон гамшгаас аврах учиртай.

Монголчууд зөвхөн мөнгө бодно. Харин толгой нь хоосон өрөвдөлтэй амьтад юм.
та эндүүрсэн байна .монголчууд бид тэнгэр заяатай ард түмэн,үүнийг чамд цаг хугацаа харуулна.
Синхайн хувьсгалын дараа Хятадыг дагасан бол шууд нэгтгээд авах байсан. Оросыг дагасан ь онож. 30-аад онд японыг дагах гэснийг Орос ах нар тас цохьсон. Хэрэв тэгээгүй бол 40-өөд оны сүүлчээр Хятадад нэгдэх байсан. Энэ бүхний ачаар Төвд шиг биш, үлгэн салган тусгаар тогтнож яваа юм байна. Харин МАНАНгийн ноёд маань юу хийх гээд байна вэ???
oroh orongyi oochih aygagyi omhii tyvd mongoliin tuhai hudal ynen buraad yahav..... ene delhiin adag bolson mongol tyvd buriad gedeg 3 guilgachin uls oron baidag.... ene 3 mankuur dotroo mongol ni arai gaigyi baigaa ni delhiid neelttei baisandaa bish orosiin achaar boos tembyygeesee salj baasaa yadaj tsaassr archij sursan... aztai ni u gevel orostoi hillej baisand…. mankuuruudiig hyi negdliin guilalchlal aimshgaas ni orosuud salgasan. tyvdiin boos tembyytei hyatad zuuraldaad diilehgyi baina. balbiin boos tembyytei enetheg yzeltsej baina.... ted baasaa garaaraa archij bienii um ni irsen ohid emegteichyydee maliin hashaandaa horisoor baina
ард түмэн ... гэж хэлэх нь арай л явж байгаа юм байна даа. Тэгээд гол зорилго нь юу гэх гэсэн юм бол ккк дахин сонгооч л гэсэн үг бололтой ... энэ манай улс төрчид үнэхээр инээдтэй ч улс юмаа даа
ард түмэн ... гэж хэлэх нь арай л явж байгаа юм байна даа. Тэгээд гол зорилго нь юу гэх гэсэн юм бол ккк дахин сонгооч л гэсэн үг бололтой ... энэ манай улс төрчид үнэхээр инээдтэй ч улс юмаа даа
Маш сонирхолтой нийтлэл байна. Энхбаяр их өргөн мэдлэгтэй хүн юм. Ямарч сэдвээр сайн ярина шүү.
Uls ornoo hogjuuleh buren bololtsoo ni gart ni baihad, erh darhandaa sogtuurch, shunaldaa yalagdaj butelguutsenii uchir ni sotsializmd itgedeg hernee kapitalizmaar amidrah gej budildagt orshdog baih.
Далай лам саяхан Хятадуудын тодруулсан Ванчин богдыг хойт дүр мөн хэмээн айлджээ, чингэхдээ хойд дүр тав хүртэл байж болдог, тэдний нэг нь байсныг сая ухаарлаа гэсэн нь олны гайхшралыг төрүүлээд байна. Мөн өмнөхөн нь Шүгдэнг тахиж шүтэх нь ямар ч нүгэл биш гэж мэдэгдсэн гэнэ. Хамгийн гол нь өөрийн дураар юуг ч юу ч гэж тайлбарлаж мэдэхээр, үүнийг нь хэн ч асууж мэтгэж болдоггүй шашных нь байр суурь ихээхэн асуудал үүсгэж байгааг сүслэн дагагчид нь төдийгүй, өнөөг хүртэл итгэж дагаж ирсэн Төвдийн түр засгийн газрынхан нь гайхаж, амьдрал нь утга учиргүй болсон мэт цөхөрч байна гэнэ дээ.
хүн болж төрөөд оршихуй эхлэдэг. оршихуйгаас одохуй хүртэл хүн амьдардаг нь хүн төрлөхтний жам. энэ хугацаанд эх орон ард түмэндээ юу бүтээж үлдээв гэдгээр хүний амьдралын утга учир тодорхойлогдож түүхэнд үлддэг ажээ. гэтэл өнөөдөр ардчилсан хувьсгал гэдэг юм түүний алтан хараацай гэгчид монгол орныг маань яаж өөрлөв. ард түмний амьжиргаа залгадаг хэдэн үйлдвэрийг маань хувьчлал нэрээр авч монгол орныг маань ажилгүй болгож 400000 иргэнийг гадаадад цагаачлан бусдын царай харж амьдрахад хүргэв. хэлмэгдүүлэлтгүй болгоно гэсэн үр дүн нь хүсээгүй жирэмслэлт гэдгээр нэг сая гаруй ирээдүйн иргэдийг маань хүйс тэмтрэв. ирээдүйдээ итгэл алдарсан иргэд жил бүр 140 гаруй хүн амиа хорлож байна. ардчилсан хувьсгал гэдгийг далимдуулан дураараа дурьгагч анархистууд төрийн толгойд гарч ардчлалыг гажуудуулж хувьсгал гарах хэмжээнд хүрлээ. ардчлал нэрийн доор нуугдсан махногийн анархистуудыг төрөөс зайлуулж төрөө цэвэрлэж авах нь иргэн бүхний үүрэг боллоо гэдгээ ойлгоосой
та монголд түвдийн шашныг сэргээх далай ламаар чиг аваад хаа хүрнэ гэж бодож байна мухар сүсгийг сурталчилан түгээх сонирхол чинь хүлцэнгүй дорой амьдруулж өөрөө дарлан дарангуйлж байх сонирхолоос эхтэй юу
bolj dee..
Ном үүдэнд хаягдаж нохой хоймор залагдсан цаг гэж Тангадын Галсан гуай зурагтаар ёжлонгүй хэлж байсан нь байнга бодогддог.Сонгодог суут бүтээл хаана аль түвшиндээ ойлгодог уншдаг нь ойлгомжгүй мартагдсан зүйл.